Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ: 2023 онд урьд өмнө нь байгаагүй тооны хүмүүнлэгийн ажилчин амь үрэгдсэн

НҮБ даваа гарагт /2024.08.19/ мэдэгдэл хийхдээ өнгөрсөн жил урьд өмнө нь байгаагүй тооны хүмүүнлэгийн ажилчин мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн гэжээ.

Амь үрэгдсэн ажилчдын тал гаруй хувиас илүү нь аравдугаар сарын долоонд Израил Хамасын дайн эхэлсний дараа нас барсан байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын (OCHA) Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр тайлан гаргахдаа 2023 онд 33 орны 280 тусламжийн ажилтан амь үрэгдсэн нь 2022 онтой харьцуулахад хоёр дахин их байна гэжээ.

Тайлан гарсны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хамгийн их нас баралт тохиолдсон энэ жилд хүмүүнлэгийн ажилчдад дан хүндэтгэл үзүүлэх нь хангалтгүй хэмээсэн байна.

Тэрбээр “Судан болон бусад олон газарт тусламжийн ажилтнууд халдлагад өртөж, амь үрэгдэн, шархдаж, хулгайлагдсан. Энэхүү байдлыг таслан зогсоож, гэмт хэрэгтнүүд шударгаар шийтгэхийг шаардаж байна” гэжээ.

“OCHA” мэдэгдэлдээ энэ жил өмнөх оноос илүү олон ажилчин амь үрэгдэж магадгүй хэмээсэн юм. Тусламжийн ажилтны аюулгүй байдлын мэдээллийн сангаас харвал наймдугаар сарын долооны байдлаар 172 хүмүүнлэгийн ажилтан амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button