Суданд далан сэтэрсний улмаас 30 хүн амь үрэгджээ
НҮБ даваа гарагт /2024.08.26/ мэдэгдэл хийхдээ Судан улсын зүүн бүсэд далан сэтэрсний улмаас 20 гаруй тосгон усанд нэрвэгдэж, 30 хүн амь үрэгдсэн гэжээ.
Ням
гарагт /2024.08.25/ аадар бороо орсны улмаас тус
улсын де факто нийслэл
Порт Суданаас 40 км-ийн зайнд оршдог Арбаатын далан үерийн улмаас ачаалал нь
эрс нэмэгдсэн байна.
Тус улсын усны албаны дарга Омар Эйсса Харун мэдэгдэл хийхдээ “Далан сэтэрсэн газар танихын аргагүй болсон. Цахилгаан болон усны хоолой эвдэрсэн байна” гэжээ.
Үер болсон бүсэд туслахаар очсон нэгэн ажилтан 150-200 гаруй хүн сураггүй болсон хэмээсэн байна.
НҮБ орон нутгийн эрх баригчдаас иш татан мэдээлэхдээ 50 мянга орчим хүн үерт нэрвэгдсэн гэжээ. Гэхдээ энэ тоо баримт нь зөвхөн далангийн баруун хэсэгт хамаарах тоо баримт юм.
Учир нь далангийн зүүн бүс рүү нэвтрэхийн аргагүй болсон байна. Арбаатын далан нь Порт Судан хотын ундны усны гол эх үүсвэр байсан.
Тус хот бол засгийн газар, дипломатчид болон иргэний дайнаас дүрвэн ирсэн олон зуун мянган хүн оршин суудаг бүс. Мөн Суданы Улаан тэнгисийн гол боомт юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхийг сахиулагчид гайгүй бгаа яанаа