УЛС ТӨР

Г.Дамдинням: Бид ингэж жүжиг тогломооргүй байна. Сайд нар хуралдаа ирцгээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар улсын төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэллээ. Тэрбээр "Эзэнгүй хүмүүсээс асуулт асуугаад жүжиг тоглоод байх хэрэггүй. Сайд нар хуралдаа суух хэрэгтэй. Одоо хуралд сууж байгаа сайд нараас хэдэн зүйл тодруулж асууя.

Нэгдүгээрт, он дуусахад нэг улирал үлдэж байна. Сая төсвийн тодотголоор гурван их наяд төгрөгийн төсөв нэмж авлаа. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаад, гурав дахь хэлэлцүүлэгтээ орж байна. Өөрөөр хэлбэл гурван их наядын төсөв батлах гэж байна. Тэгэхээр худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, төсвийн зарцуулалт ямар шатандаа явагдаж байна вэ, гэж асуумаар байна.

Хоёрдугаарт, төрийн томоохон худалдан авалт, аж ахуйн чанартай ажлуудад төсөв баталлаа. Шинэ ЗГ бүрдээд ажлаа эхлэх хэрэгтэй гэж үзэж, төсөв баталсан. Гэхдээ нийслэл хотын утааг багасгах нэрээр барьж байгаа нүүрс угаах үйлдвэр нь 40 гаруй тэрбум төгрөг залгиад, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үр ашиггүй гэсэн нь хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байна. Энэ бол 100 хувь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Энэ мэтийн хариуцлагагүй үйлдлүүдэд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцож байна вэ.

Гуравдугаарт, авилгалын билэг тэмдэг болсон "Авлигал хороолол"-д хаанаас тог өгөөд байгаа вэ. Нураана гэсэн хэдий ч өдий болтол нураагаагүй гаднах фассадаа хийж байна, удахгүй ашиглалтад орно. Та нар авилгал хорооллыг буулгаж дийлэхгүй байна уу. Хууль тогтоомжыг нь харахаар төмөр замын дэргэд барилга барьж болохгүй байсан. Үүн дээр ямар арга хэмжээг авч байгаа талаар БХБЯ-ны сайд болон хотын дарга нар эрчим хүчний яамдууд хариулт өгнө үү" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 27, 2024 16:04

2 дахиа сонгогдсон чинь сайдын суудл санаанд нь багтаад байна уу. Уг нь энэнд бол гишүүний сууд�##� ч ахадчихсан юмшд

хүннү
хүннү
8 сар 28, 2024 07:22
Reply to  Зочин

маш зөв хэллээ.

Зочин
Зочин
8 сар 27, 2024 16:43

Дамдинням зөв л ярилаа . Сайд нар ядаж төсөвтөй холбоотой асуудлуудыг хэлэлцэхэд байж байх л хэрэгтэй. Амарбаясг�##�анд хур�##� удирдах чадвар бүх т�##�аар дутагдаж байна. Мөн ч хэрэггүй спикертэй болж дээ. Засгийн газартай холбоотой асууд�##�д засгийн газрын төлөөлөл шиг л байх юм. Шаардлага тавьж ч чадахгүй, асуултад хариулах хүн ч үгүй хурлаа өлбөгөр удирдсан болох юм даа.Харин Булгантуяа чинь хурлаа тун боломжийн удирдаад , шаардлагаа тавиад хэлэх үгээ хэлээд явчих чадвартай юм байна даа.

Зочин
Зочин
8 сар 27, 2024 21:19
Reply to  Зочин

Утасныхаа үсгүүдийг цэгцтэй болгоод юм бичээч. Баахан чагт,асуултын тэмдэг дараад байх юм

Ккккк
Ккккк
8 сар 28, 2024 14:37
Reply to  Зочин

Админ нь зориуд ийм болгоод байгаа юм биш үү

Зочин
Зочин
8 сар 27, 2024 18:15

Дамдинням гишүүн зөв ярьж бна үнэн хэзээ нэгэн цагт ялна

zochin
zochin
8 сар 27, 2024 18:26

Ийм б�##�ай гарыг сонгож байдаг манай Дарханыхан бүтэхгүй ээ

Ц.Нямдорж
Ц.Нямдорж
8 сар 27, 2024 20:18

чи битгий жүжиглээд байгаарай дуугуй байсан чинь дээр байх шүү

Зочин
Зочин
8 сар 27, 2024 20:46

Сүгсэлзүүр хэдэн хүний нэг, барьцгүй ПОП нөхөр дөө

зочин
зочин
8 сар 27, 2024 21:28

Ждү чин худлаа попроод

Gangaa
Gangaa
8 сар 27, 2024 23:16

on duusah duhuj bn , tusuv nemeed bg n ymay uchirtai ve? uund sangiin said hariult uguh yostoi bish uu ? Damdunnym gishuun zuv asuudluud tavijee !

Зочин
Зочин
8 сар 28, 2024 01:12

ARDIIN NAMIIN ULAAN AVILGACHIDIIN BARILGA YUM CHIN YAJ NURAH BE DEE KK

хүннү
хүннү
8 сар 28, 2024 07:35

Сайдын сууд�##�д санаархсан гомдогсодын нэг байна. Санаа нь зөвөө зөв. Зүгээр үед ингэж том дуу гаргах хүн биш дээ. Г. Тэмүүлэн, Б. Энхбаяр зэрэг гомдогсод дээр энэ хүн нэмэгдлээ. Эдгээр гомдогсод Номтойбаярын эвсэлд нэгдэх байхдаа. Сайдын сууд�##� “хаялагатай” гэдэг үнэн юм. Зарим нь бүр их хур�##�д барьж орсон мөрийн хөтөлбөрөөсөө урваж байна.

Зочин
Зочин
8 сар 28, 2024 19:06

Дамдинням амаа тат

Холбоотой мэдээ

Back to top button