Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Ч.Мөнхтуяа удирдах хугацаанд ИНЕГ, ИНҮТ-өөс ₮5 тэрбумын зөрчил илэрч, он гарснаас хойш ₮410 саяыг тендергүй зарцуулжээ

ИНЕГ-ыг Ч.Мөнхтуяа түр статусаар удирдсан жил хагасын хугацаанд энэ байгууллага үргүй зардал ихээр гаргаж, энэ оны эхний найман сарын хэмжээнд л гэхэд 410 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн байна. Тэдний заримыг аудитын байгууллага дүгнэлтдээ онцлон хавсаргажээ.

Бид өмнөх дугаартаа Ч.Мөнхтуяа удирдсанаас хойш ИНЕГ-т архидалт, танхайрал газар авч, дотоод дэг жаягийн хувьд уруудан доройтсон талаар мэдээлэл бэлтгэсэн.

Энэ удаа үргүй зардлын сэдэвт илүү анхаарал хандууллаа.

Жаргалантын амралт, дарга нарын хэрэгцээнд гэх мэтээр 410 сая төгрөгийн тендергүй зарцуулалт хийжээ

ИНЕГ 2024 он гарснаас хойш төлбөрийн баримттай тулгасан дүнгээр, дээр дурдсанчлан 33 удаагийн гүйлгээгээр 410 сая төгрөгийг хувийн ААН-ийн данс руу шилжүүлжээ.

Тэдгээрээс онцолбол,

  • Жаргалантын амралтын төлбөр гэж 4.7 сая
  • Таблетны төлбөр гэж 3.5 сая
  • ИНҮТ-ийн хэрэгцээнд хайрцагтай тэмдэг гэж 15 сая
  • Зүүлт, тэмдэг, бал захиалах төлбөр гэж 19.5 сая
  • ИНҮТ-ийн даргын албан хэрэгцээнд гэж 8.2 сая
  • Шүүгчийн сандал болон спорт хэрэгслийн төлбөр гэж 17 сая төгрөг
  • 100 ширхэг мод гэж 19.5 сая
  • ХНУГ-ын даргын албан хэрэгцээн дэх таблет гэж 4.9 сая
  • ҮҮГ-ын албан хэрэгцээнд гэж 10.3 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Эдгээр нь шууд худалдан авалт буюу тендер зарлаагүй харилцааны дагуух гүйлгээнүүд юм. 100 ширхэг модыг 19.5 сая төгрөгөөр худалдан авсан гэхээр, нэгжийн үнэ 195 мянга болж байна. Түүнчлэн хамгийн сүүлд дурдсан 10.3 сая төгрөг зориулагдсан ҮҮГ-ын талаар өмнөх дугаартаа хөндөж байсан.

Оны эхэнд ҮҮГ-ын менежерээр томилогдсон Б.Гантулга гэхэд ажилдаа ирж үзэгддэггүй нэгэн гэх. Авчиг байхгүй хугацаанд нь үргэлж томилолтын мөнгө бодогддог бөгөөд, түүнд он гарснаас хойш 20 орчим сая төгрөгийн томилолтын зардал олгосон гэдэг мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм.

Б.Гантулгын орлого энэ албан тушаалд томилогдоод хоёр дахин нэмэгдсэнийг ХОМ-ээс нь харж болно.

2023 оны санхүүгийн тайланд ТАВАН ТЭРБУМ төгрөгийн зөрчил илэрчээ

Түүнчлэн, ИНЕГ болон түүний харьяа ИНҮТ-ийн 2023 оны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас шалгалт хийжээ.

Ингэхэд ИНЕГ-ын хувьд,

  • Нийт 2.7 тэрбум төгрөгийн ДОЛООН ЗӨРЧИЛ илэрчээ.

Харин ИНҮТ-ийн Улаанбаатар хот дахь харьяа байгууллагуудын хүрээнд нийт 2.4 тэрбум төгрөгийн 15 зөрчил илэрсэн байна.

2023 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтаа ҮАГ-аас нэгтгэж, "Нийт 5.182 тэрбум төгрөгийн 28 зөрчил илэрснээс, 157.3 сая төгрөгийн зөрчилд таван төлбөрийн акт тогтоож, 2.3 тэрбум өгрөгийн зөрчлийг арилгах найман албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 2.7 тэрбум төгрөгийн 15 зөвлөмж өглөө" гэжээ.

Эдгээрийн ихэнх нь зохих төлбөрийг Төрийн санд төвлөрүүлээгүйтэй холбоотой зөрчил байх аж.

Тодруулбал,

Шинэ нисэх буудлын дэргэдэх А кемп байгууламжийн төв оффисын долоон байрыг түрээслүүлж, 235.5 сая төгрөгийн орлого олсон ч 40 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлээгүй.

ИНЕГ-ын даргын тушаалаарх бүтцийн өөрчлөлтийн дагуу орон тоо нь хасагдсан шалтгаанаар зургаан ажилтанд 507.8 сая төгрөгийн тэтгэмж олгосон нь хуульд нийцээгүй.

ИНҮТ болон түүний харьяа байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан, хөрөнгө бүртгэхдээ 534 сая төгрөгийн 390 ширхэг хөрөнгийг дутуу бүртгэсэн. 381 ширхэг хөрөнгө огт бүртгэлгүй.

Чанадаг кофе худалдан авахад 1.4 сая төгрөг, Жаргалалтын амралтад сургалт зохион байгуулахад 1.7 сая төгрөг зарлагадсанаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн.

37 иргэн, хуулийн этгээдэд холбогдох он удаан жил болсон 810 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй.

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд хийсэн шалгалтаар 51 тонн шатахуун илүү байгааг илрүүлсэн. Агуулахын бүртгэл хангалтгүй буюу шатахууны тооцоог тухай бүр хийж, шийдвэрлээгүй зэрэг зөрчил гаргажээ.

Улмаар ҮАГ-аас ИНЕГ болон ИНҮТ-д хийсэн аудитдаа "Хязгаарлалттай" дүгнэлт өгсөн байгаа юм.

Зөвхөн нэг жилийн санхүүгийн үйл ажиллагааны тайлангаас 5 тэрбумын зөрчил гарна гэдэг өндөр тоо. Мөртлөө энэ нь Ч.Мөнхтуяагийн удирдсан хугацаа юм.

Ч.Мөнхтуяаг ЗТХЯ-наас түр шилжин ажиллуулах тушаалаар, ИНЕГ-ын даргаар түр томилсон. Энэ хугацаанд түүнийг жинхэлсэнгүй, мөн жинхэнэ даргыг нь ч томилсонгүй. Мөн түүний тэтгэврийн нас ч болжээ.

Гэвч "Түр орлон гүйцэтгэгч" статустай ИНЕГ-ыг удирдсан хугацаанд нь аудитаар 5 тэрбумын зөрчил илэрч, зөвхөн 2024 оны эхний найман сарын байдлаар дахин 410 сая төгрөгийн шууд худалдан авалт байгууллагын дансаар хийчхээд байгаа нь анхаарал татна.

Аудитын зөрчлүүдээс түрээсийн орлогоо төрийн санд бүрэн төвлөрүүлдэггүй, 1.4 сая төгрөгөөр кофе авдаг, зургаахан хүнд 510 сая төгрөгийн тэтгэмж олгодог, нисэх буудлын агуулахад 51 тонн шатахуун илүү үлддэг болохыг харж болж байна.

Ч.Мөнхтуяа өмнө нь ЗТХЯ-нд газрын даргаар ажиллаж байхад л ашиг сонирхлын зөрчил нь маргаан дагуулж байсан. ИНЕГ-ын "түр" дарга болоод орлого нь хоёр дахин өсөж, 127 сая төгрөг болсныг ч өмнөх дугаартаа хөндсөн билээ.

М.ТЭНГИС


Өмнөх нийтлэл:

Ч.Мөнхтуяа ИНЕГ-ыг түр удирдсан хугацаанд архидалт, танхайрал, үргүй зардал гаарлаа нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-28 08:15

ЭНЭ МЭДЭЭГ ЯАГААД ДАХИН ДАХИН ЦАЦААД БАЙГААН ЭНЭ АЙМШГИЙН АВГАЙГИЙН ЗУРГИЙГ ХАРАХААР ДОТОР МУУХАЙ ОРГИОД БАЙХАД ДАА ТИЙМ Л ИХ АРХИДДАГ ГАЗАР ЮМ БОЛ МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ЭНЭ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛЬЯ ЭНЭ АВГАЙ ӨӨРӨӨ СОГТУУГААР ТЭР ХУРЛЫГ НЭЭЖ ИНДЭР ДЭЭРЭЭС АГСАН ТАВИГ ЯМАР АЙМААР ЕН

ХММ
ХММ
2024-08-28 08:51

ИНЕГ-ын даргын туша�##�аарх бүтцийн өөрчлөлтийн дагуу орон тоо нь хасагдсан ш�##�тгаанаар зургаан ажилтанд 507.8 сая төгрөгийн тэтгэмж олгосон нь хуульд нийцээгүй. - энэ бол хууль зөрчсөн асууд�##� шүү, одоо 200 - 300 сая төгрөг авсан хүмүүс буцаад ажилдаа ороод явж байна, орно гээд өргөдлөө өгөөд очерлож байгаа ширэн нүүртнүүд ч байна. Энэ нисэхийн жирийн ажилтнууд ц�##�ингаа яах вэ гэж байхад нэг хэсэг бүлэг нь ингээд тансаглаад 200 -300 саяар тоглоод бдаг нь ямар учиртай вэ. Үе үе ингэж гарлаа гээд дандаа нисэхээс мөнгө, хаус авсан хүн ч байна гэсэн шүү

Иргэн
Иргэн
2024-08-28 12:50
Reply to  ХММ

Хуулиараа нэг л удаа тухайн байгууллагаас авах за�##�ттай, харин буцаж тухайн байгууллагадаа ажилд орохыг хуулиар хориглоогүй. Аудитын дүгнэлтийн дагуу Захиргааны ерөнхий хууль болон Төрийн �##�баны тухай хуулийн дагуу ажилтнуудаа явуулаад байгаа АРЧААГҮЙ ШИЙДВЭР ГАРГАСАН ДАРГА (тангараг өргөсөн төрийн жинхэнэ �##�бан хаагч)-д шүүхээс байгууллагыг хохиролгүй болгох шийдвэр гардаг даа

Зочин
Зочин
2024-08-28 09:09

Bucaaj toluul Ingej bolohgui 90 onoos omon iim hulgaich nar shuud deelee nomoron

Зочин
Зочин
2024-08-28 09:42

Энэ мөнхтуяа хулгайч авгайг хараадагаарай

Зочин
Зочин
2024-08-28 09:44

Мэдлэг боловсрол нимгэн яаж энэ авгайг ховдын тэндэрчин ждүчин дээрэмчин бямбацогт сайд байхдөө түр томилсон нь тэндэр цохих гэсэн санаа байсан байнлээ

Зочин
Зочин
2024-08-28 09:47

saikhan bichjee Deegii saidaa naad avgai chin namaig nisehiin 100 jiliin oig uztel hen ch halj chadahgui bi uls turchidtei tohirtson Delgersaikhan namaig solihgui chdahgui getsen yariag nisheer duuren taraatsan bainlee

Зочинзочин
Зочинзочин
2024-08-28 10:19
Reply to  Зочин

Манай улсад хэрэгтэй хулгайч авгай б.а.

Зочин
Зочин
2024-08-28 10:20

Монгол улс бүхлээрээ хулгайчуудын боол болсоныг бүх хүн харж мэдэж байгаа. Боолчуудаа хулгайч нарын гинж а�##�зны торыг таслахгүй бол энэ улс орон мөхөж сөнөхөд ойрхон байна.

Зочин
Зочин
2024-08-28 10:38

Shorond hii

Иргэн
Иргэн
2024-08-28 12:54

ЭНЭ ГАЗРЫН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД ХЯНАЛТ ТАВЬДАГ "МАНУУХАЙ" БАЙХГҮЙ ЮУ

Үнэн
Үнэн
2024-08-28 13:19

АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ БУСДЫН ЗАХИАЛГААР БИТГИЙ ИНГЭЖ АРЧААГҮЙТЭЖ БАЙ. ЁС ЗҮЙТЭЙ САЙТ БАЙ Л ДАА. МӨНХНАСАН ГЭГЧ ОЛОН САЯ $ КОМПАНИАС НЭХЭЖ ИНЕГ-ААС ХӨӨГДӨН ШАНТААЖЧИН ОДОО БУЦАЖ ИРЭХ ГЭЭД ТА НАРЫГ АШИГЛАЖ БН. ХЭДЭН ТӨГРӨГ ӨГӨНГҮҮТ ХАМААГҮЙ ИНГЭЖ ДАЙРАХ МУУХАЙ ШҮҮ ЯМАР ӨЛӨН СЭТГҮҮЛЧ, ӨЛӨН САЙТ ВЭ. ИДСЭН ГЭХ МӨНГӨ НЬ ҮНЭНДЭЭ ЖУЛ ЮМ.

Ган
Ган
2024-08-29 23:24
Reply to  Үнэн

Ааан. мөнхнасангийн з а х и а л г а уу?
яааааж ч бодсон мөнхтуяа нь мөнхнасангаас 1000 дахин дээр л дээ

Зочин11
Зочин11
2024-08-28 14:17

Үнэн бол ёстой аймаарийн.

зочин
зочин
2024-08-28 14:25

БОЛСОН БОЛООГҮЙ ЮМААР ИНГЭЖ НЭГНЭЭ БАЛБАЖ БАЙДГАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ

Иргэн
Иргэн
2024-08-28 14:34

ЭНЭ ХЭНИЙ ЧИРЧ ОРУУЛСАН ЭМГЭН ШУЛАМ БЭ ЭЗЭНТЭЙ НЬ ХАМТ �######�УУЛААРАЙ

Зочин
Зочин
2024-08-28 16:11

Мандтугай сайн авгай баына. Архидах соёлыг дэлгэрүүлж байгаа нь сайша�##�тай араас нь үлдсэнийг хийж байгаарай

Зочин
Зочин
2024-08-28 18:16

Энэ улсын мөнгө төгрөг идэж уусан төрийн �##�бан хаагчдад хуулийн дагуу маш өндөр хариуцлага тооцохгүй бол за манай улсын хууль гэж дээ танил т�##� байхад хэдэн төгрөг өгөөд болон гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа шүү тийм болохоор дарга цэрэг гэлтгүй бүгдийн ш�##�гаад бүх хөрөнгө мөнгө улс орлого болгоно гэж олон нийт зарлах хэрэгтэй шүү тэгүүл гадаад өр зээлээс хурдан гарах байх шүү

Гаа
Гаа
2024-08-28 19:22

Энэ хулгайч авгай г одоо яах вэ ???

Зочин
Зочин
2024-08-28 20:07

Энгийн ард иргэн байсан бол олон жилийн ял авах нь мэдээж , Цайрсан хүнд гар шив дэээ

зочин
зочин
2024-08-28 21:21

ийм их мөнгө байсан юм уу . Яагаад ажилчин �##�бан хаагч нартаа мөнгө байхгүй гээд илүү цагийн мөнгө өгөхгүй . ИНҮТ-н �##�бадууд нь ажилчдадаа илүү цагийн мөнгө өгөхгүй байсаар байхад ЯАГААД ЧИХГҮЙ ЮМ шиг байдаг авгай вэ.ХҮНИЙ АМ НАС ГЭДЭГ тоглоом юм уу _Ийм улсууд яагаад ДАРГА БОЛОН УДИРДАХ АЛБАН ТУШААЛ ХАШААД дор нь ажиллаж байгаа иргэд үхэж үрэгдэж байх ёстой юм бэ ЕРӨНХИЙ САЙД БОЛОН ЗТХ САЙД АНХААРАЛДАА АВЧ иймэрхүү харгис ажилчдаа ээлгүй хүмүүсээс та бүхэн анзаарч байхгүй бол УЛС ЭХ ОРОНДОО АЖИЛЛАХ ХҮН БАЙХГҮЙ БОЛОХ НЬ БАЙНА ШҮҮ.

Иргэн
Иргэн
2024-08-28 21:37

Төрийн �##�баны хаа сайгүй иймэрхүү дэлбэрч ихсэн авгай нар их байнаа!!! Харахаас!!!

Зочин
Зочин
2024-08-29 08:01

Инег гэх мэт төрийн байгууллагууд шахааны хүмүүсээр дүүрдэг. Ямар ч чадваргүй люмпэнгийн хүүхдүүд шимэгчилнэ гэсэн үг. А-ль социа-лизмын үеийн люмпэнгүүдийн хүүхдүүд шүү. Дарга, эмч, багш нарын хүүхдүүд. Таван Толгой Трансыг дуулсан уу? Тэнд а-ль 14 жилийн өмнө На-лайхын засаг байхдаа тэр хавийн хамаг газрыг зарж баяжин хэрээс хэтэрсэн үйлдэлдээ яллагдаж байсан Баяндэлгэр гэгч этгээд шурга-лан ажиллаж байхдаа удаа дараагийн үйлдлээр олон тэрбумыг зувчуулан шамшигдуулсан байна. Ман ямар бодлогоор төрийн а-лбаны гэмт хэрэг, авилгын гэмт хэрэгтээ яллагдсан этгээдүүдийг ингэж эрхлүүлээд байна аа? 5 Ш ажиллагаа юун дээрээ явж байгаа вэ Оюун-Эрдэнэ ээ!

Зочин
Зочин
2024-08-29 08:08

Ямар их дуусашгүй өш хонзон вэ.

Зочин
Зочин
2024-08-29 08:36

Бузрыг бузраар мөнхтуяаг даруй соль! Үнэндээ нисэхийхэн эрт тэтгэвэртээ гарцан авгайг Иргэний нисэхийн даргын түр орлон гүйцэтгэгчээр тавихад маш их гайхаж байсан. За яаха. дээ энэ авгай сонгууль хүртэл л 6 -хан сар гэж бодож байсан чинь юу вээээээээээ арай арай

Зоч
Зоч
2024-08-29 10:47

ИНЕГ харьяа байгууллагуутайгаа сүйрсээн. Гишүүд, сайд дарга нар мэргэжлийн бус хамаатан садан, цүнх баригч нараа шахсаар байгаад мэргэжлийн хүмүүс нь ажлаас гараад дууссан. Хэн гуай нь дарга байгаад ч сэхэх нь нэг хэсэгтээ л өнгөрсөн газар. Яаманд нь нисэхийн ажлыг ойлгодог нэг ч хүн байхгүй. Одоо өнгөрөлтийн орлого байхгүй, олон улсын бууд�##� нь зэ�##�ээр баригдсан учир өрөө төлж байгаа.

Зочин
Зочин
2024-08-29 15:52

Асан Бямбацогтын хийсэн ажил.7 хоног бүр Жарг�##�антын аманд архид�##�т я т зб биздээ.худлаа гэвэл амр�##�тын ажилчдаас асуу хэлээд өгнө.яршигтай байсан.энэ авгай мотор сайтай.эд анги нь гайгуй болоод......

Зочин
Зочин
2024-08-29 23:36

МАН гарсан бүхий л хугацаанд маш их б�##�агтай. өттэй. Бүхий л газар хэлтэс яамдуад, , ТӨК Үүдэд нь том,жижиг,тарган ,эр,эм паразитууд үүрлэчихсэн. Тэрнээсээ хэзээ с�##�ахын бөө мэд. Данх ч өөрөө бас л өөрөө харх болж хувирсан

Төмөр
Төмөр
2024-08-30 00:28

Ийм золбин �########�г яагаад яллахгүй байгаа юм.даварсан �########� байна даа.

Ариунаа
Ариунаа
2024-08-30 11:18

Улсад учруулсан хохирол тодорхой байхад авах арга хэмжээ ч тодорхой улсыг хохиоолгүй бллгогуулах.

Үнэн
Үнэн
2024-08-30 15:47

Тендергүй үйл ажиллагаа явуулсан компаниуд дунд Бямбацогтын компаниуд байв�##� эрүүгийн хүнд гэмт хэрэг болно биз дээ

Tuya
Tuya
2024-08-30 16:43

Аймаар хүн бэ

Irgen
Irgen
2024-08-30 19:54

Orond ni darga boloh gesen novsh seveed bnadaa
Hen ch garsan idne luivardana novshnuud

Зочин
Зочин
2024-09-01 16:39

Энэ хүний оронд дарга болох гээд үхэх гээл байгаа этгээд бичүүлж, 5-6 троллууд тус бүр 3-5 удаа бичээд л үү эгүүр угаасаа эисэхийнхэн нэгийгээ гутаах мөнгөний ховын сайт

Зочин
Зочин
2024-09-02 22:39

Яахаараа ийм хачин хачин б�##�ай авгай нарыг нисэх эсвэл онгоцны буудлуудад томилоод байдын бэ?

Зочин
Зочин
2024-09-02 22:42

Энэ тэнэг сайт юм бичихээр ядаргаатай үгийн дунд ч оросон хамаагүй А.Л. гэсэн хоёр үсэг нь гарахгүй үнэн лайтаймаа. Уншиж байгаа хүнд ч ойлгомжгүй.

Холбоотой мэдээ

Back to top button