Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр: Дууг зохиогч нь л өмчилнө, дуучин зөвхөн дуулна
Урлагийн салбарт дууны уран бүтээлийн эзэмших эрх үе үе асуудал болсоор байна. Ингэхдээ ихэвчлэн дуучид тухайн бүтээл дээр гомдол сэтгэгдэл гаргаад буй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд дуучин Д.Бурмаа, Э.Мөнгөнчимэг нар “Хулан хонгор” дууг дуулах эрх дээр маргалдсан бол сая АЖ Ш.Чимэдцэеэ “Хүмүүний нэгэн урсгал” дууг “Хувь заяа” УСК дуучин Х.Мөнгөнцэцэгээр дуулуулсныг хууль бус хэмээх мэдээлэл гаргасан.
Бид энэ талаар Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяраас тодруулж тайлбар ярилцлага бэлтгэлээ.
-Дууны уран бүтээл дээр эзэмших эрхийн маргаан гарах болсоор удлаа. Ярианы эхэнд та энэ талаар ерөнхий ойлголт өгөх мэдээллийг өгөөч?
-Зохиогчийн эрхийн салбарт дууны уран бүтээлийн талаарх маргаан нэлээд гараад байгаа. Ингэхдээ нийгмийн сүлжээнд энэ тухайгаа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж маргааны сэдэв болчихдог. Үнэндээ тухайн асуудал юу байв гээд харахаар айхтар ноцтой асуудал үүсчхээгүй байдаг.
Нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь хүмүүсийн дунд хуваагдал, талцал үүсгэж хэлэлцүүлэг мэт болоод ирэхээр зохиогчийн эрхийн тухай хууль гэж байна уу, яагаад хэрэгжихгүй хүмүүсийг хохироогоод байна гэх мэтээр хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарлах боломж бий болоод байна. Үнэндээ бол энэ шийдэхэд хэцүү, ойлгомжгүй зүйл ердөө ч биш. Зохиогчийн эрхийн тухай хуулинд зааснаар тухайн бүтээлд онцгой эрх эзэмшдэг зохиогчдоос л зөвшөөрөл авах ёстой. Жишээ нь, дууны уран бүтээл дээр үг зохиогч, ая зохиогч хоёр онцгой эрх эзэмшигчид байдаг. Энэ хоёр хүн байх, нэг хүн байх, эсвэл шүлгийг нь хамтраад зохиосон байж болно шүү дээ. Тэгэхээр яг л бүтээсэн хүнээс зөвшөөрөл авч байж л дуулах эрхтэй болно. Хуулинд ингэж заасан.
Энэ тухайд ялангуяа нийтийн дуучид зөвшөөрөл авахгүйгээр дуулж байгаа нь маргаануудаас харагдаж байна. Хэнээс зөвшөөрөл авсан бэ гэхээр хэн нь ч дуугарахгүй, нийгмийн сүлжээнд талцал үүсгээд байгааг хууль зөрчөөд дуулчихсан юм байна гэж харахад хүргэж байна.
-Дуучид өөр хоорондоо маргаад байгаа асуудлыг хэрхэн ойлгох вэ?
-Хүмүүсийн дунд нэг буруу ойлголт яваад байгаа нь анхны дуулсан дуучин зөвшөөрөл олгодог мэтээр мэдээлэл өгөөд байгаа юм. Миний дуулсан дууг тэр хэлэхгүй дуулчихлаа гэдэг ч юмуу. Нэг талаас энэ нь манай уламжлал, ёс зүйтэй бас холбоотой байж болно. Монголчууд эрт үед зохиогчгүй уртын дуу, ардын дуу дуулдаг. Ингэхдээ түрүүлж дуулсан хүнд хадаг барьж ая данг нь сонсоод дуулдаг, тухайн хүнээ багшаа гэж нэрлэдэг байсан.
Харин одоо цагт зохиогчид дуу бүтээж Оюуны өмчийн газар байгуулагдаж эрхзүйтэй болоод 70, 80 жил болчхоод байхад дуучид ойлгохгүй байгаа нь харамсалтай юм. Маргаанд оролцож байгаа дуучдыг харахад соёл урлагийн мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн байгууллагын дуучин хүн ч байна. Тэднийг сургуульд сурч байхад зохиогчийн эрхийн тухай хуулиар үндсэн мэргэжилд нь заагаагүй байна гэж байхгүй. Харин яаж сурсан юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Хуулиа мэдээд албаар үл мэдэгчийн дүр эсгээд явж байна уу, эсвэл үнэхээр мэдэхгүй байна уу гэсэн хоёр агуулга харагдаж байна. Мэдэж байгаа бол ёс суртахууны асуудал яригдана. Ерөөсөө л зохиогчоос нь асуухгүйгээр дуу дуулж болохгүй гээд ойлгочход л болно. Тэгэхээр дуучдын ёс суртахууныг сайжруулах, яах аргагүй мэдэхгүй бол оюуны өмчийн чиглэлээр сургалт авах, үүнийгээ амьдралдаа хэрэгжүүлээд явах хэрэгцээ бий болжээ.
-Тэгэхээр зохиогчийн эрхэд дуучны оролцоог хуулиараа хэрхэн зохицуулсан байдаг вэ?
-Дуучин тоглогч уран бүтээлчийн эрх эдэлдэг. Дууг дуулсны дараа тоглогчийн эрх үүснэ. Тодруулбал, өөрийнхөө ая дан хоолойгоор хөгжмийн найруулга хийгээд үүнийгээ нийтэд түгээх эрх үүсч байна гэсэн үг. Өөрийнхөө хувилбараар нийтэд түгээх, бичлэг хийлгэх, олшруулах худалдан борлуулах эрх үүснэ. Харин өөр хүнд дуулуулахыг зөвшөөрөхгүй тийм онцгой эрх үүсэхгүй.
Зохиогчийн эрхийн тухай хуульд онцгой эрх болон тоглогч уран бүтээлийн эрхийг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа.
-“Хулан хонгор” онцгой эрхийг эзэмших хүмүүс нь нас баржээ. Энэ тохиолдолд яах юм бол?
-Уран бүтээл бүтээгдсэн тэр өдрөөсөө эхлээд хуулийн хамгаалалтад ордог. Өөрөөр хэлбэл тухайн бүтээлийг бүтээсэн хүмүүс дээр онцгой эрх нь шууд үүсдэг гэсэн үг. Харин Оюуны өмчийн газарт бүртгүүлэхийн тулд гэрчилгээ авдаг.
Тэгэхээр “Хулан хонгор” дууны зохиогч хөгжмийн зохиолч Г.Дарамбазар, зохиолч Д.Цэдэв гуай хоёрын зохиогчийн онцгой эрх 1962 оны дуугаа хийсэн өдөр үүссэн гэсэн үг. Гэхдээ тухайн үеийн уран бүтээлүүдэд хамруулж харах нэг өөр зүйл бий. Манай улсад бүтээл өмчлүүлэх эрх гэдгийг 1992 оны Үндсэн хуулийн 7-р зүйлд заасан заалтын дагуу олгодог болсон. Социализмийн үед зохиогчийн эрхийн тухай ойлголт байгаагүй.
Үүнээс гадна тухайн үедээ эдгээр уран бүтээлчид ямар ажил хийж байсан бэ, тухайн дуугаа ажил үүргийн дагуу хийсэн үү, сайн дурын үндсэн дээр хийсэн үү гэдгийг бас харах ёстой болж байгаа юм. Тэр үед Г.Дарамзагд гуай театрын дууны найруулагч, Д.Цэдэв гуай зохиолчийн хороонд бүртгэлтэй зохиолч байж. Дээр үеийн бүтээлүүдийн тухайд энэ мэтээр нарийвчилж харах хэрэгтэй болж байгаа. Ингээд ажил үүргийн чиглэлээр хийсэн бол тухайн үеийн хуулиар зохиогчийн эрх нь зохиолчдын хороонд байна гэсэн үг. Харин нэрээ дурьдуулах эрх нь байнга байна.
-“Хүмүүний нэгэн урсгал” дууны эрхийг “Хувьсал” продакшн онцгой эрх эзэмшигчдээс нь авчихаж. Гэтэл дуучны гаргасан гомдол сэтгэгдэл дээр асуудал яригдаж байгаа?
-Оюуны өмчийн газарт Ш.Чимэдцэеэ дуучнаас гомдол ирээгүй. Зохиогчийн эрхийн сангаас харахад уг дууны гэрчилгээ үг зохиогч, ая зохиогч, дуучин Ш.Чимэдцэеэ гээд гурван хүний нэр дээр олгосон байна. Өөрсдөө хүсэлтээ өгч манайх тэр дагуу гэрчилгээ олгодог.
"Хүмүүний нэгэн урсгал" дууны нэрийг дуучин нь өгсөн учраас зохиогчийн эрх эдэлье хамт бичүүлье гэсэн ч юмуу тэд гурав хоорондоо ярилцсан л байх. Харин дараа нь ямар нэгэн шалтгаан, өөр зүйлүүд болж эхлэхээр хоёр зохиогч Оюуны өмчийн газарт Ш.Чимэдцэеэгийн нэрийг өөрчилж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Тэгэхээр энэ гурвын хооронд маргаан байгаа нь харагдаж байна.
Маргааныг иргэний хуулийн дагуу шүүх шийднэ. Одоо байгаа баримт дээр тулгуурлаад ярихад дуучинд онцгой эрх хязгаарлагдмал. Үг, ая зохиогч нэрийг нь оруулахгүй гэж байна шүү дээ. Харин дуучныхаа хувьд тоглогчийн эрхээ эдлэх бүрэн боломжтой. Нөгөө талаас магадгүй дуучинд эрх өгсөн, мөнгө төгрөг өгч авалцсан, захиалгаар нь бүтээсэн байж болох учраас би одоогийн байдлаар гэж ярьж байгаа юм. Хэрэв тийм зүйл байгаа бол асуудал өөр тийш шийдэгдэх боломжтой.
-“Хүмүүний нэгэн урсгал” дууг худалдаад авчихсан гэж ярьж байна. Хуулиараа боломжтой юу?
-Захиалгын уран бүтээл гэдэг. Мөнгө төлөөд дуу хийлгэсэн гэсэн үг. Энэ тохиолдолд эрх эзэмшигч нь захиалагч байна. Анзаарах ёстой зүйл нь тэр гэрээн дотроо хэдий хугацаагаар эзэмших, ямар нутаг дэвсгэр дээр дуулуулах зэргээр нарийвчлан заасан байх ёстой.
-Цаашдаа тайз дэлгэцийн уран бүтээлчид дууны уран бүтээлийг ашиглахдаа юуг анхаарвал зохистой вэ?
-Дууны үг, аяыг зохиосон хүнээс л очоод зөвшөөрөл авчих хэрэгтэй. Ингэхдээ гэрээгээ заавал бичгээр хийх хэрэгтэй. Дуу дуулах эрхээ ямар агуулгаар тохирсноо гэрээндээ сайтар оруулж өгнө. Манайхан дуул, дуул гээд хэлчхээр болчих юмшиг бодож байж магадгүй. Зөвшөөрөл авахдаа заавал гэрээ хийнэ. Хэрэв асуудал үүсвэл гэрээн дээрх агуулгаа зөрчиж үү гэдгийг л харна гэсэн үг. Энгийнээр хэлэхэд зөвшөөрөл аваад л дуулчих. Энэ үедээ ярьж тохирсон зүйлсээ гэрээндээ оруулчих. Тэгсэн үед хуулийн зөрчилгүй болно.
-Зохиогчид дуугаа дуулуулах эрхээ хэдэн ч дуучинд өгөх боломжтой юу?
-Нэг эх үүсвэрээс хоёр зохиогч зөвшөөрвөл хэдэн ч хүн дуулах боломжтой. Харин анх гэрээ хийхдээ төлбөр өндөр төлж, би л дуулна гэсэн нөхцөлтэй бол өөр хүн дуулах боломжгүй. Тухайн гэрээнд эзэмших цаг хугацаа, ашиглах нутаг дэвсгэр зэргийг заавал тусгасан байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zaluu uedee hunii nuhur luivarddag bsn bol odoo zunuud humuusiin duu zohiol, uran buteeliig n luivarddag boloo yu ?
Чи өөрөө хүний нөхөр луйьардаа биз дээ Мөнгөө гуай. Өөрөө өтлөхгүй юм шиг битгий тэгж аашил. Наад ахмад дуучин өөрөө дууны нэрээ өгсөн учраас хамтран эзэмших эрхтэй юм бхйна. Гэрээ хийсэн юм бна шүү.
Ёстой зөв шүүдээ дуучид тэнэгтэх ээ больсон нь дээр шүү дуучид өмчлөх эрх байхгүй шүүдээ
Уучлаарай ЧУЛУУНЧИМЭГ ЧИНЬ ХАРИН ӨӨРӨӨ ОЮУТАН БАЙХДАА ҮЕРХЭЖ БАЙСАН НАЙЗ ЗАЛУУГ НЬ БУЛААГААД АРААР НЬ ХУЛГАЙЛСАН ШҮҮДЭЭ ТЭГЭЭД ӨӨРИЙН ХИЙСЭН ӨӨРТ ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭДЭГ БОЛСОН БИЗДЭЭ МӨНГӨНЦЭЦЭГИЙН БУРУУ БИШШҮҮ ТАМИНЬ ЭЭ
Таминээ ч гэх шиг.. нэгэнт суугаад хүүхэдтэй болсон байхад нь найзаа гэж гүйж байгаад с�##�гангуутаа, эргэж өөрөө �##�дахгүй гээд жил бүр хүүхдэд цувуулаад наасан... тэр эр юм нь ч хөгийн амьсгаа...хөгширсөн хойноо үр хүүхэд нь өмнөөс нь ичих гэж хэцүүднээ..
Тэнэгт
Тэр хар юм нь ухаан мэдрэлгүй бсн юм уу, хар тамхи хэрэглүүлээд мансууруулаад аваад суусан юм бх да
уНШААД юМ ОЙЛГОДОГ БОЛ ХОЁУЛАНГИЙНХ Нь БУРУУ ГЭЖ БАЙНА.
Гэрээндээ зохиогч нь заав�##� дуучныг насан туршдаа ашиглах эрх олгохгүй жишээ нь 10 жил ашиглах эрх олгож болно. Энэ хүн нэмээд нутаг дэвсгэр газар орон буюу байршлаа тодорхой зааж өг гэсэн байна. Гэрээгээ хийхдээ ухаантай байх, нотариатаар батлуулах хэрэгтэй. 2. Соци�##�исмийн үеийг ч бас тэгж болохгүй л дээ. Нэр нь л дуудагдаж буй бол тэр хүн зохиогч нь. Соци�##�исмын үед зохиогдсон бүх бүтээл зохиогчийн нэр устай тодорхой. Хэн зохиох нь хамаагүй байсан бол нэр усыг нь заав�##� бичихгүй. Номон дээрээ зохиогчдын холбоо бичүүлэв гэх байсан байх. тэр бүү хэл редакторын нэртэй. Нэр усгүй зохиол ганц ч байхгүй. Бүжиг дэглээчид хүртэл өөрсдийнхөө нэрийг дуудуулж байсан. Дэлхий даяар уран бүтээл туурвиж дуусаангуут шууд зохиогчийн суурь эрх үүснэ гээд баримтлаад явж байна. Зохиогчийн өмчлөх эрхгүй зохиогч хэзээ байх уу гэхээр хуулиар энэ эрхээ бу�####�д зарах эсвэл зарахгүй шилжүүлсэн бол л.
Erguu dorvod Burmaa hunii zohioson duug omchilhoo l bolichih
ХЭРЭВ ОюУНЫ ӨМЧИЙН ГАЗАРТ ЧИМИДЦЭЙЭ ГУАЙН НЭР ХАМТ БИЧЭЭСТЭЙ Л БОЛ ТЭР ХҮН МАРГАЛДАХ ЭРХТЭЙ. НӨГӨӨ 2 Нь ДУРААРАА НЭРИЙГ Нь ХАСУУЛАХ ЭРХГҮЙ. ТЭРИЙГ ЭНЭ 3 ШҮҮХ ДЭЭР ОЧИЖ ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛЖ БАЙЖ БОЛНО. ТЭР БОЛТОЛ ЧИМИДЦЭЙЭ ГУАЙ МАРГАЛДАХ ЭРХТЭЙ !
оюУНЫ ӨМЧИЙН ЭРХ Нь ДУУССАН ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХЭН Ч АШИГЛАЖ БОЛОХ БҮТЭЭЛҮҮДИЙН НЭРСЭЭ ХУУДСАН ДЭЭРЭЭ ТАВИАЧ. өНӨӨДӨР БАРУУНЫ БАЙТУГАЙ ДЭЛХИЙН ХҮМҮҮС БАРУУНЫ ЗУРААЧДЫН 200 300 ЖИЛИЙН ӨМНӨХ БҮТЭЭЛИЙН ХУГАЦАА ДУУСЧ НЭЭЛТТЭЙ БОЛСОН ЗУРГИЙГ Нь ДУРААРАА ИНТЕРНЕТЭЭР 5-6 ДОЛЛАРООР ФУТБОЛКАН ДЭЭР НААЖ ЗАРЖ ХУВИЙН БИЗНЕС ХИЙЖ БОЛЖ БАЙНА. оРЧИН ҮЕИЙН ДУУЧДЫН ДУУГ Ч БАС 6-8 ДОЛЛАРААР АВЧ АШИГЛАЖ БОЛДОГ ХУУДАС БАЙНА.
Чимэдцэеэ гуай ч хохирогчийн дүрд сайн тоглоноо.Хүний нөхөр с�##�гаж суучихаад дараа нь юу болов.бараг 2 жил муулуулсан.зөв өтлөөд з�##�уу үедээ өвлүүлээч.яасан.бас өрөвдүүлж байгаад хандив авах нь уу
Тийм шдэ
оДОО ЖИШЭЭ Нь НЭГ ШВЕД ДУУНЫ Ая ЗОХИОГЧ НЭГ ДУУНЫ Ая; ҮГТЭЙ Нь ХАМТ ЗОХИОГООД АЗИ ТИВД АШИГЛАХ ЭРХИЙГ Нь ӨМНӨД СОЛОНГОСЫН НЭГ ХАМТЛАГТ ЗАРААД ЕВРОПТ АШИГЛАХ ЭРХИЙГ Нь ГЕРМАНЫ АЛДАРТАЙ ДУУЧИНД ЗАРСАН БАЙДАГ. хОЁУЛАА АЛДАРШИЖ БАЙСАН. нУТАГ ДЭВСГЭР ЗАА ГЭДЭГ Нь ЭНЭ.
ЧИМИДЦЭЙЭ ГУАЙ ДУУНЫ НЭРИЙГ ӨГСӨН БОЛ ЗОХИОГЧИЙН ӨМЧЛӨХ ЭРХ ЭЗЭМШИНЭ !
Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаатар гэдэг хүний өгсөн ярилцлагад Монголын �##�дарт хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Г.Дарамзагд агсныг "Г.Дарамбазар" гэж бичсэнийг "Г.ДАРАМЗАГД"гэж з�##�руулж уншв�##� зохилтой! Миний бодоход Д.Цэдэв гуай зохиолчдын хороонд ажиллаж, харин Г.Дарамзагд багш УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ТЕАТРТ найр�##� дууны багш буюу хормейстерээр ажиллаж байсан бөгөөд, �##�ь нэг байгууллага, хэн нэг хувь хүний захи�##�гаар уг дууг бүтээгээгүй, Д.Цэдэв гуайн бичсэн шүлгэнд Г.Дарамзагд багш ая зохион хөгжмийн найруулгыг хийсэн байх. Тиймээс уг зохиолыг эзэмших эрх нь хуулийн дагуу Г.Дарамзагд, Д.Цэдэв гэсэн хоёр зохиогчид л байх ёстой. Зохиогчид нь амьд сэрүүн байхгүй бурханы оронд одсон байх учраас зохиогчийн эрх хууль ёсоор үр хүүхдүүдэд нь өвлөгдөх байх. Үүнээс өөр ямарч гарг�##�гаа байхгүй боловуу гэж мунхаглана,????????
хУУЛИАР БОЛ ХҮҮХДҮҮД Нь 18 ХҮРСЭН БОЛ ЗОХИОГЧИЙН ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААТАЙ ЭХНЭР ЭСВЭЛ НӨХӨРТ ӨМЧЛӨЛ Нь ШИЛЖИЖ ИРНЭ; БУСАД ЭД ХӨРӨНГИЙН ХАМТ.ГЭР БҮЛИЙН ХҮН БАЙХГҮЙ ЭСВЭЛ БАЙЖ юМАА ЭЗЭМЧИЖ БАЙГААД ӨНГӨРВӨЛ ХҮҮХДҮҮДЭД Нь ОЧНО.
Чимэдцэеэ гуай одоо хэрэггүй шүү дээ Түвшинсайхан өвөөд ар нуруугаараа нам тавиулсан одоо болохоор миний дуу энэ тэр яах нь вээ нас намба суумаар сан даа эмээ минь дээ
Тэгэлгүй яахав дээ ! Дууг үг,аяы нь зохиосон хоёр хүн л өмчилнө, дуучин өөрөө зохион дуулж бгаам биш,хүн ий зохиосныг л дуулж бгаа юм. Зохиогчийн эрхийг хүндэлдэг оронд бол бараг төлбөр төлж байж дуулах ёстой гэх байх шүү. Манай хэдэн маанаг дуучин л өөрс даа өмчлөх эрхтэй юм шиг аашилж аяглаж тэнэгтдэг юм, өмнөөс нь ичиж үхмээр гэдэг нь.....,,
Тэр нэг дуучны дуулахыг сонссон байдаг л нэг зохиолын дуу шиг л дуулсан бнлээ дэ
Би Бурмаа Мөнгөнчимэг хоёрт хулан хурдан скүүтэр минь гэж нэг сайхан дуу зохиож өгье дөө! Зохиогчийн эрх мэрх гэхгүй хамаагүй чөлөөтэй дуулаарай! Харин гоё дуулна шүү! Харин Цэеэ аниадаа Улаанбаатарын нэгэн түгжрэл гэдэг бас нэг сайхан дуу зохиож өгье, яадгийн!
Дуучин дуулж амилуулж байж л дуу амьдр�##�аа ш дээ үг ая 2 байгаад яах билээ
Хүний нөхөр булаагаад бх юм бхгүй тэр барзгар хар амьтан чинь өөрөө бузарын хүүхэмсэг б�##�иар амьтан одоо ч шар сэмжилсэн новш,харин Чимэдцэеэ гуай яаж тоосон юм.Дууг амь оруулж дуулна гэдэг дуучин хүний хөдөлмөр бэлэн дуу дуулсаар бгаад АЖ цол авсан нэг жолооч бсан нөхөр бна сонгуулиар дарга дагаж гүйгээд наадмаар авав даа бас л гэр бүоээ орхисон тавьтаргүй амьтан.Олигтой дүүлж чадахгүй мөөмөөрөө гайхуулсан бас нэг хүүхэн,з�##�уу 2 гээд хөг хогийн амьтад 5 төг төлөө булайгаа чирж бна.Бурмаа гэж хүүхэн бас л өөрийгээ АДууч цолоор нэрлээд явчихсан,их зантай гэж...
Тоох байтугай өмд гутлыг нь нууж гэрээсээ гаргахгүй цоожилсоор байгаад аваад суусан тухай тэр үеийн сонин дээр гарч байсан юм даа хө.
Дуучин дуу өмчлөх ёсгүй Мөнгөнчимэг дууг амилуулж дуулдаг дуучин Ёс зүйтэй байцгаая
Арг�##�д явсан ижийг ахиад нэг үзчих Хариулт тэнд байгаа
Арг�##� гэдэг үгийг Админ мэддэггүй юм уу
Зочин
Чимэдцэеэ дуулсан нь үнэн. Яруу найрагч ая зохиогч хоёр л мэднэ . Миний дуу би дуулсан гээд чиёрэнд солиоролд байна. Яруу найрагч ая зохиогч хоёр хэнээр дуулуулахаа мэднэ Заав�##� Чимэдцэеэ авгай дуулах ёстой биш. Буруу яриад нэрээ харуулахаар болж байна шдэ.
Миний бодлоор шүү нэг муу мартагдсан улиг болсон дуунуудыг шинэ дуучид чадлаараа өөрийнхөөрөө одооны сонсогчдод зориулж хөдөлмөр гаргаж дуулж байхад арай ч дээ. Ая зохиогч доо олсон орлогынхоо хувь өгөөд явмаар юмаа тээ