Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д 22 хүн тээвэрлэж явсан нисдэг тэрэг сураггүй болжээ

ОХУ-ын Алс дорнод бүсэд орших Камчаткын хойгт 22 хүн тээвэрлэж явсан жуулчны нисдэг тэрэг сураггүй алга болсон талаар орон нутгийн албаныхан бямба гарагт /2024.08.31/ мэдээлжээ.

Камчатка мужийн дарга Владимир Солодов Телеграм хуудас дээрээ “Өнөөдөр 16:15 минутын орчим 22 хүнтэй тэдний 19 нь зорчигч байсан Ми-8 загварын нисдэг тэрэгтэй холбоо тасарсан” гэсэн юм.

Ми-8 нь ЗХУ-ын үед зохион бүтээгдсэн цэргийн нисдэг тэрэг. Одоо үед ОХУ-д тус нисдэг тэргийг тээвэрлэлтийн зорилгоор өргөн хэрэглэдэг байна.

Аврах багууд тус нисдэг тэрэг зорчих төлөвтэй байсан голын хөндийд анхаарал хандуулан хайгуулаа явуулж байгаа юм.

Сураггүй болсон нисдэг тэрэг Камчаткын хойг дахь байгалийн гоо үзэсгэлэн, гол мөрөн, идэвхтэй галт уулаараа алдартай Вачзкажец уулын ойролцоо жуулчдыг авсан аж.

ТАСС агентлаг энэ талаар мэдээлэхдээ нисдэг тэрэг хөөрснийхөө дараа бараг тэр даруйдаа радараас алга болсон гэжээ.

Эх сурвалж: Voice of America

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж

Бурхан минь ямар их нисэх хэрэгсэл сүйрч байнаа. Энэ л лав гадны оролцоо их байж магадгүй шүү

Дорж
Дорж

Харамс�##�тай

Иргэн
Иргэн

Хамгийн найдваргүй онгоцоор ОХУ- д үйлдвэрлэлсэн онгоцууд Дэлхийд тэргүүлэх болсон, дараа нь Хятад улс!!!

Зочин
Зочин

Болж. Муу хүүрнүүд. Бүгд сөнөөсэй!

Холбоотой мэдээ

Back to top button