Top StoriesНийгэм мэдээНийгэм ярилцлага

Ц.Алтансор: Хүүхдээ хичээлээр шахахын оронд ямар чадвартайг нь олж нээх хэрэгтэй

Тэрбээр 16 настайгаасаа эхлэн боловсролын байгууллагын бүхий л шатанд нь ажиллаж, улмаар цэцэрлэг болон бага ангийн боловсрол руу чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахаар "Кью Эдүкэйшн"-ийг байгуулсан эмэгтэй юм. "Бага насны хүүхдүүдэд хүчээр хүрд болон, шүлгийг цээжлүүлэх шаардлагагүй" гэж нэгэн подкастад ярьсан нь бидний анхаарлыг татсан юм. Эл сэдэв нь залуу ээж, аавууд болон нэгдүгээр ангийг сурагчдад тулгамддаг асуудал учраас зангилааг нь тайлахын тулд "Кью Эдүкэйшн"-ийн үүсгэн байгуулагч Ц.Алтансортой ярилцлаа.

Видео ярилцлага:

-"Зүрх сэтгэлийн боловсрол"-ыг хүүхдүүдэд олгох хэрэгтэй-

-Юун түрүүнд та боловсролын салбарт хэр удаан ажиллаж байгаа вэ?

-Би 16 настайдаа Улаанбаатарт оюутан болж ирээд, багшилж боловсролын байгууллагат ажиллаж эхэлсэн. Туслах багшаас эхлээд англи хэлний багш, англи хэлний сургалтын төвийн тэнхимд ажиллаж, сүүлдээ гүйцэтгэх захирлын алба хашсан. Үүний өөрийнхөө "Кью Эдүкэйшн" группээ байгуулсан. Манай байгууллага сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол руу чиглэсэн ажиллагааг зохион байгуулдаг.

-"Кью Эдүкэйшн" группийн зохион байгуулдаг үйл ажиллагаа юугаараа онцлог вэ?

-Бид монголын боловсролын системд дутагдаад байгаа "Зөөлөн ур чадвар" гэж нэрлэгддэг "Зүрх сэтгэлийн боловсрол", мөн хүүхдүүдийг илүү практик дээр шинжлэх ухааны туршилтуудыг хийх, шинжлэх ухаан гэдэг хичээлийг яаж үр ашигтай, үр дүнтэйгээр сургуулийн орчинд явуулах вэ гэдэг дээр анхаарсан хөтөлбөртэй байдгаараа онцлог. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд бусад сургууль, цэцэрлэгүүддээ хамтарч ажиллах, франчайз хөтөлбөрүүдийг бий болгох, мөн эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж багш бэлдэх гэх мэтчилэн агуулгын хүрээнд бол боловсролын салбарт энэ агуулга руу чиглэж ажилладаг.

-"Зөөлөн ур чадвар", "Зүрх сэтгэлийн боловсрол" гэдэг нь? 

-Ер нь бол бид академик боловсролыг бүгдээрээ мэднэ. Боловсролын байгууллага тэр тусмаа сургуульд хүүхэд ороод л академик боловсролоор математик, хэл уран зохиол, монгол хэл, гадаад хэл, байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг суралцдаг.

Гэтэл бид нар нөгөө талын тэнцвэртэй байх боловсрол болох би хэн юм бэ гэдгийг өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө зүрх сэтгэл, мэдрэмж, сэтгэл хөдлөл, сэтгэл зүй гэдэг зүйлийг ойлгож, мэдэрч, бусадтай харилцаанд орох, нийгмийн харилцааны чадваруудыг эзэмших, нөгөө талаасаа хүнлэг байх, хүн байх талаарх агуулгыг орхигдуулдаг. Үүний оронд бид өнөөх л техник ур чадваруудыг хүүхдэд суулгаад л, дандаа онц байх ёстой, мундаг байх ёстой, мэдлэгтэй байх ёстой гээд шахаад байдаг.

Ингэж хүн байх гэдэг талыг нь орхигдуулчихаар би хэн юм бэ, гэж асуудаг. Энэ байдал нь даамжирсаар нийгэмд гарч ирж, том болоод би хэн юм бэ, би яг юунд зорьж яваа юм бэ, би яах гэж хүн болж төрсөн юм бэ, үүний утга учир юу юм бэ, би өөрөө юу хүсдэг юм бэ, би юу хийж байж сайн сайхан амьдрах юм бэ гэх мэтчилэн асуултуудтай үлддэг. Эдгээр асуултынхаа хариуг олж авахын тулд маш их цагийг алддаг.

Тийм учраас бид хүүхдийг бүр багаас нь сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлээд академик боловсрол болон зөөлөн ур чадвар болох зүрх сэтгэлийн боловсролыг сургалтын системд оруулж өгөх хэрэгтэй. Энэ хөтөлбөрүүдийг хослуулж, тэнцвэртэй байдлаар орж өгснөөрөө боловсрол илүү тэгш, тэнцвэртэй байна.

Бид нэгэнт энэ боловсролыг дутуу, үлдээгээд байгаа учраас "Энэ чиглэл рүү илүү ажиллая" гээд сүүлийн найман жилийн турш өөрийнхөө цэцэрлэг дээр, сургалтын төв дээр, бусад улсын болоод хувийн хэвшлийн цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.

-"Зүрх сэтгэлийн боловсрол"-ыг гэр бүлийн хүрээнд яаж эзэмших вэ, ээж аавууд юун дээр түлхүү анхаарч, хэрхэн нөлөөлөх вэ?

-Ер нь бол хүүхдэдээ цаг гаргаж, сонсож, ажиглаж, аль болох чанартай цагийг зарцуулдаг төрлийн эцэг эхчүүд боловсролын байгууллагын ачааллаас маш их үүрч байгаа. Нөгөө талаасаа нийгэмд зөв хүн, сайн хүн, аз жаргалтай хайр дүүрэн хүнийг бэлдэхэд тэдгээр эцэг эхчүүдийн оролцоо маш их өндөр байна гэж үзээд байгаа юм. Яагаад гэхээр бид нар гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйлээс л боловсрол болон хүн байх асуудлын талаар ярьж эхэлдэг.

Гэтэл өнөөдрийн нийгэмд бид маш их стресстэй, ажилтай, хүүхдэдээ цаг гаргаж чаддаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй. Өнгөрсөн хугацааны тэр хүмүүжлийн арга барилыг хатуу байх, хүүхэдтэй ширүүн харьцах, эсвэл сахилга баттай болгохын тулд хатуугаар шийтгэх гэх мэтчилэн ийм үзэл баримтлалуудыг одоогийн сэтгэлгээтэй хүүхдүүд дээр илүү ашигласнаараа энэ нь ажиллахаа больж эхэлж байна.

Яагаад вэ, гэхээр өмнө нь хатуу хандах нь хүүхдүүдэд нөлөөлж байсан. Бид ч энэ замаар өссөн. Зарим тохиолдолд хатуу гараар өссөнөө "Буруудсан зүйлгүй" гэдэг. болж байсан. Гэтэл одоогийн хүүхдүүд өөрчлөгдсөн байна, тэд нарын хөгжлийн функц, тархины үйл ажиллагаа сэтгэн бодох чадвар, нийгэм сэтгэл зүйн байдлыг хүлээн авч байгаа байдал гэх мэтчилэн энэ бүхэн өөр байгаа. Тэгэхээр энэ бүхэн дээр бид хуучны арга барилаараа хандаад ирэхээр нөгөө хүүхэд маань сэтгэл зүйн хувьд гэмтэл авч байна.

Энэ байдал нь нөгөө талаасаа суралцах үйл явцад нь сөргөөр нөлөөлж байна. Хөгжлийн үе шатанд нь бид хангалттай дэмжлэг болж чадахгүй байна гэх мэтчилэн сөрөг үр дагавруудыг бий болгож байгаа юм. Тийм учраас юу хийх вэ гэхээр, хүмүүжлийн эерэг арга буюу нэг ёсондоо хэрхэн хүүхдээ сэтгэл хөдлөлийн түвшинд, сэтгэл зүйн түвшинд эергээр хүмүүжүүлэх вэ, гэдэг арга барилд суралцах явдал юм. Миний хувьд "Хэрхэн зүрх сэтгэлийн боловсролтой хүүхэд өсгөх вэ" гээд ном бичсэн. Тэгэхээр энэхүү номд илүү өөрийнхөө туршлага, гурван хүүхэд дээрээ олж мэдсэн, хэрэглэсэн аргууд, мөн дэлхий дахинд эцэг эхчүүд хаашаа явж байгаа юм бэ, ямар хүмүүжлийн арга илүү сайшаагдаад, үнэлэгдээд явж байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг тусгаж өгсөн байгаа. 

-Тэртээ, тэргүй бидний хүүхдүүд сайн хүн болж хүмүүжнэ.Тиймээс итгэл найдварыг нь тэдэнд өгөх хэрэгтэй-

-Сая хүүхэдтэй харьцах аргын талаар ярилцлаа. Харин одоо хүүхдийг сургах арга барил буюу хичээлийн үед хэрхэн хандах талаар ярилцвал?

-Бид нар боловсрол гэж ярихаар маш олон асуудлуудыг хөндөж ярихаас өөр аргагүй болдог. Боловсрол гэхээр зөвхөн нэг сургуулийн байр, зөвхөн боловсрол олгодог багш, сургууль гэдэг. Үүнээс гадна маш олон жижиг асуудлууд байдаг.

Гэхдээ энэ асуудлыг бид "Жижиг асуудал юм" гээд орхиж болдоггүй.

Жишээ нь хүнд цүнхний асуудал. Эцэг эх болгон "Хүнд цүнхийг эрүүл мэндийн хувьд хүүхдэд маань сөргөөр нөлөөлж байна" гээд энэ асуудлыг гаргаж ирдэг. Гэхдээ хүнд цүнхний асуудлын цаана маш олон боловсролын суурь асуудлууд нуугдаж байдаг. Тухайлбал, хүнд цүнх байна гэдэг нь гэрийн даалгавар их байна гэсэн үг. Гэрийн даалгавар яагаад их байгаа юм бэ, гэхээр сургууль багшийн хүртээмжгүйгээс болоод хүүхдүүдэд дадлага хийх цаггүй гэсэн үг. Сурагчдад маш бага цагаар хичээл ордог. Хэрвээ ганцхан ээлжтэй байсан бол хүүхдүүд үдээс хойш хичээлийн дараах байдлаар суугаад, даалгавраа хийгээд, сургууль дээрээ цагийг өнгөрүүлээд, гэртээ очоод, зөвхөн гэрийнхэнтэйгээ тоглож наадах боломжтой байсан. Гэтэл дадлага хийлгэж чадахгүй, эзэмшүүлэх процессыг илүү сайн байлгахын тулд багш нар яалт ч үгүй дадлага, эзэмшүүлэх хичээлүүдийг гэрийн даалгаварт өгч явуулдаг. Ингээд гэрийн даалгавар ихдэх гэдэг асуудал үүсэж байгаа юм.

Нөгөө талаасаа сурах бичиг хөтөлбөр гэдэг зүйл маань хийгдэхдээ сурагчийн ном, дасгал ажлын ном гэдэг хэсэгтэй байдаг. Сурагчийн ном хичээл дээрээ хэрэглэгдэхдээ ангийнхаа локер буюу шүүгээнд үлддэг. Харин дасгал ажлын нимгэн номоо авч яваад гэртээ хийдэг ийм процесстой хичээллэж болдог. Гэтэл манай улсад бол зөвхөн нэг ном сурах бичигтэй, тэрийгээ хоёр тийш нь зөөгөөд явдаг энэ мэтчилэн бид нар багшийн хомсдолын асуудалтай амьдарч байгаа. Мөн сургуулийн хүртээмжийн асуудал, нэг анги дахь хүүхдийн тоо их, үүнээс шалтгаалан анги танхим хүртээмжгүй учраас анги дотор локер байдаггүй.

Сургууль баръя гэхээр газрын асуудалтай. Ингээд боловсролын системд тулгамдаад байгаа энэ суурь асуудлуудын бодит байдал нь ганцхан хүүхдийн үүрдэг хүнд цүнхэнд гарч ирж байгаа юм.

Дахин нэг жишээ дурдвал. Хүүхдүүддээ дүрэмт хувцас өмсүүлснээр баян хоосны ялгаа гарахгүй гэж үздэг. Ерөөсөө энэ дүрэмт хувцас байснаараа хүүхдэд нэг ёсондоо тэгш байдал гэдэг зүйлийг харуулах зорилготой.

Гэтэл яасан бэ, гэхээр өнөөдөр дүрэмт хувцас нь эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу, нэг ээлжийн дүрэмт хувцастай байх нь өртөг өндөртэй байна. Дээрээс нь хувцсыг индүүдэх, материалынх нь чанарын асуудал яригдана. Хичээлийн дараа хүүхдүүд маань гадаа тоглох, илүү чөлөөтэй байх гэхээр таталдах гэх мэтчилэн маш олон асуудлууд ард нь байгаа. Тэгэхээр дүрэмт хувцасны цаана юу байдаг вэ, гэхээр хүүхдийн хөгжил бас явагдаж байдаг. Хүүхэд чөлөөтэй байх тусмаа илүү хөдөлгөөнтэй байна, өсгөлүүн байна. Хэдий тухтай, таатай байна. Тэр хичээлийн хөтөлбөр хүртэл чөлөөтэй явагдана. Тэгэхээр тухайн ангид байгаа ширээ сандлын байрлал, өмссөн дүрэмт хувцас нь хүртэл хүүхдийн хөгжих процесст нөлөөлж байдаг. Бид нарт энгийн санагдах боловч эдгээр асуудлуудын цаана маш агуулгууд байдаг. Энэ том агуулгыг эцэг эхчүүд ойлгож, дэмжих нь зөв байх.

Сая боловсролын сайд харандаагаар бичүүлэх зөвлөмж гаргасан. Үүний цаад учир нь юу вэ, гэхээр. Үзэг болон балаар бичээд баллуурдаж арилгаж болдоггүй. Заавал ямар нэгэн байдлаар муухай болдог. Дэвтрээ муухай болгочихсон хүүхэд "Би алдчихсан байна" гэдэг мэдрэмж авдаг. Энэ нь даамжирсаар алдах эрхгүй юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Харин харандаагаар бичихээр хүүхэд баллуурдаж болно, арилгадаг балаар бичихээр арилгаад, дахиад засаад бичиж болдог.

Ингэснээрээ хүүхдийн өсөх, сурах сэтгэлгээ буюу "Би алдаж болох юм байна, алдсан ч гэсэн би алдаагаа засаж болох юм байна" гэдэг зүйлийг ойлгож эхэлдэг. Үүн дээр зарим эцэг, эхчүүд шүүмжлэлтэй ханддаг. Байнга арилгаад, засаад байвал "Алдаа гаргадаг" хүн болохвы гэж эмээдэг. Гэхдээ энэ чинь амьдрал шүү дээ, нийгэм. Бидэн дунд алддаггүй нийгэм, алддаггүй амьдрал гэж ерөөсөө байхгүй. Мөн ээж, аавууд үргэлж хүүхдийнхээ дэргэд алдааг нь хянаад засаад байж чадахгүй шүү дээ. Тийм учраас хүүхэд өөрөө алдсан ч гэсэн цаашид би амжилттай байна, сурна, зүтгэнэ, хийнэ, бүтээнэ, болгоно гэдэг сэтгэхүйтэй байх ёстой.

Бид боловсролын салбарт гарч ирж байгаа эдгээр асуудлыг өөрөө эцэг эхийн өнцгөөс харж байгаа боловч нөгөө талаасаа боловсролын байгууллага болон боловсрол судлаачид, мэргэжилтнүүдийн хувьд гаргасан тайлбараар ойлгох хэрэгтэй.

Бага насны хүүхдүүдэд нас болгонд нь шилжилтийн үе байдаг. Яг үүнтэй ижил цэцэрлэгээсээ нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн хувьд бол асар том өөрчлөлт бөгөөд сэтгэлзүйн хувьд өндөр илэрхийлэгддэг. Яагаад гэхээр хүүхэд ерөөсөө сургуулийн орчин гэдэг зүйлийг мэддэггүй. Цэцэрлэгтээ таатай унтдаг, хоол иддэж, чөлөөтэйгөөр гүйж, харайдаг. Бүр нойлын өрөө рүү орсон ч багштайгаа хамт ордог гэх мэтчилэн нэлээн бие даах байдлаас илүүтэйгээр багшийн тусламжтай байдаг байсан. Харин нэгдүгээр ангид ороод шууд л нийгэмших процесс руу орчихдог. Нэг ёсондоо ширээ сандал нь өөр, анги танхим орчин нь ч өөр. Хичээлийн даалгавар, хариуцлага гэдэг юм нэмэгдэж орж ирдэг. Найз нөхөд гээд бүх зүйл өөрчлөгдөөд ороод ирэхээр хүүхдийн сэтгэлзүйн хувьд хүлээж авахад хүндрэлтэй болдог. Есөн сарын нэгэнд их хүүхэд уйлдаг. Уйлж байгаа хүүхдийг хараад л хүмүүс өхөөрдөөд, ямар хөөрхөн юм бэ, гээд л бүгдээрээ өхөөрдөөд, шэйрлэдэг. Гэхдээ энэ байдалд нэг талаасаа эмзэглэдэг. Яагаад гэхээр тухайн хүүхдэд сургуульд бэлтгэгдэх процесс явагдаагүй байна. Нэг ёсондоо сургуульд бэлтгэгдэх тэр сэтгэлзүйн процесс, нийгэмшихүйн процесс нөгөө талаасаа өөрийгөө илэрхийлэх чадвар гэх мэтчилэн дутуу байгаагийнх. Тэгэхээр шилжилтийг даван туулах процесс явагдсанаар хүүхэд маань илүү тухтай, илүү өөртөө итгэлтэй, сургуульд орохдоо сэтгэлзүйн хувьд тайван байна. Тийм учраас хэрвээ хүүхэд нь шилжилтэд сайн бэлтгэгдээгүй бол битгий санаа зовоорой. Бас битгий хэтэрхий хатуу хандаарай. Шууд л гэрийн даалгавар хийдэггүй байсан хүүхдийг нүүр дүүрэн орой болгон бичүүлээд л, "Бичсэнгүй муухай бичлээ, наадхаа арилгаж бичээрэй" гээд л эхлэх юм бол хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь суралцах хүсэлтэй унтрааж байна гэсэн үг.

-Та сая хүүхдийн шилжилт хөдөлгөөний талаар ярилаа. Бид багаас нь бэлдэх хэрэгтэй ч гэсэн хэдий хэр хугацааг энэ шилжилтэд зарцуулах вэ?

-Бидэнд сэтгэл зүйн нас гэж байдаг. Хүмүүсийн мэдэх биологийн наснаас тэс ондоо. Сэтгэлзүйн насны онцлог гэж байдаг. Сэтгэлзүйн насны онцлог нь нас болгоноороо өөр өөр байдаг. Тэдгээр онцлогийг мэдэрч, ажиглаж, нэг наснаас, хоёр нас руу орох шилжилтүүд хооронд маш тэвчээртэй байх хэрэгтэй. Бид нар өсвөр насны шилжилтийг сайн мэддэг. Гэтэл бага насны "Синдром" гэж нэрлэгддэг шилжилтүүдийг төдийлөн сайн анхаардаггүй.

Хүүхэд яг хоёр, гурван насандаа би өөрөө гэдэг өнцөгтэй болчихсон, би өөрөө, би бүгдийг чадна, би хийнэ гэдэг. Жишээ нь, эм уулгах гээд ам руу нь ойртуулахаар тийчлээд л асгаж цутгадаг. Эм өгөх гэж хүчлэхийн оронд "Чи өөрөө ууж чадна шүү дээ" гэхэд шууд амаа ангайгаад л би өөрөө гээд халбагадаад уучихна. Гашуун байсан ч тэр хүүхэд бараг уйлахгүй уудаг. Тэгэхээр би өөрөө гэдэг онцлогийг нь ойлгоод тэр насанд нь жаахан тэвчээртэй хандаад өгөхөд л шилжилтээ даван туулж чадна гэсэн үг.

-Та "Хүүхдүүддээ юм цээжлүүлдэггүй" гээд ярьсан байсан. Энэ арга барилын талаар тайлбарлавал?

-Надад ийм бодол байдаг. Ерөөсөө л боловсрол хувьсан өөрчлөгдөж байгаа. Өнөөдөр хорин нэгдүгээр зуун гарчихсан байна. Ийм байхад бид нарын үед цээжилдэг байсан, бид нарын үед ингэж сурдаг байсан гэж ярихаас илүүтэйгээр хүүхдүүдийн маань сэтгэлгээ, дээрээс нь дэлхийн боловсрол хаашаа явж байна аа гэдгийг эргэж харах цаг болчихсон. Тэгэхээр бид сайнаас нь суралцаад, өөрсдийнхөө сайныг бас авч үлддэг ийм зүйл байх ёстой юм л даа. Энийг хослуулах ёстой юм. Түүнээс биш энэ хуучин ингэж байсан, энэ л ажилладаг гээд яах вэ ажиллана. Яагаад гэхээр сэтгэлгээний хэв загвар буюу төрөл гэж байдаг. Нэг ёсондоо хэв загварууд, суралцах хэв загварууд. Тэгэхээр хүн болгоных өөр өөр байдаг.

Жишээлэх юм бол нүдээрээ харж, чихээрээ сонсож, эсвэл биеэрээ мэдэрч бие хөдөлгөөн дээрээ туршиж, эсвэл заавал гараар бүх юмыг туршиж практикаар хийдэг ч юм уу, эсвэл сонссон зүйлээ бусдад ярьж өгч байж, эсвэл бичиж байж суралцдаг сэтгэлгээний загварууд байгаа. Тэгэхээр энэ сэтгэлгээний загвараас хамаараад цээжлэх эсвэл бүр суурийг нь ухаж байж сурдаг, уншиж сурах гэх мэт олон арга барил хүүхдүүдэд тохирох ёстой байхгүй юу. Тэгэхээр утга учиргүй цээжлүүлэх гэдэг зүйлээс бид нар тэр тусмаа боловсролын систем жаахан холдоод байгаа.

Яагаад вэ гэхээр хүрд цээжлүүлэхээс хоёр хоёрын дөрөв, хоёр гурвын зургаа ямар учиртай юм бэ. Үүний цаадах агуулга, логик нь юу юм бэ, гэдэг нь чухал. Өнөөдөр хиймэл оюун ухаан, дээрээс нь тооны машин, компьютер гээд бүх юм болчихлоо. Ер нь бид нар тоо цээжээр үржиж хуваагаад байдаг хүн бараг байхгүй дээ. Бүгдээрээ л утасныхаа тооны машиныг гаргаж ирээд бодож байгаа. Ийм нөхцөлд бид үржих хуваахын хүрдийг цээжлэхээс илүүтэйгээр цаадах логикийг хүүхдэдээ ойлгуулах нь чухал юм.

Мөн шүлэг, үлгэрийг автоматаар цээжлүүлэхийн оронд өөрийнх нь үгээр тайлбарлуулж, тоочиж бичүүлж, төрсөн сэтгэгдлийг нь хуваалцах хэрэгтэй. Тэгэж байж хүүхдийн оюун санаа, уураг тархи төвлөрч ажиллана. Хий дэмий хуулуулаад, цээжлүүлээд байвал хүүхдэд юу ч үлдэхгүй. Ийм учраас би хүүхдүүдээ ямар нэгэн зүйл цээжлүүлье гэж боддоггүй. Харин илүү өөрийнх нь сурах, аливаа зүйлсийг хүлээж авах чадварыг нь ажигладаг. Мөн манай улс хүн ам цөөтэй, энэ утгаараа боловсролын системд илүүтэй сэтгэн бодох чадвар, сэтгэлгээний цар хүрээг өсгөсөн, өөрсдийнх нь бүтээлч сэтгэлгээ, сэтгэж чадах тэр чадваруудыг дандаа хөгжүүлсэн арга барилаар сургах нь чухал байдаг. Магадгүй хэдэн тэрбум хүнтэй улсад цээжлэх систем үйлчилдэг байж болно.

-Нэмэлтээр эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө болон ямар нэгэн арга барил байна уу?

-Би эцэг эхчүүддээ нэг л зүйлийг хэлмээр байдаг. Тэртээ тэргүй таны хүүхэд, бидний хүүхэд хангалттай сайн хүн болно, хангалттай сайн суралцаж чадна. Харин бид нарын хийх ёстой зүйл юу юм бэ, гэхээр өөртөө итгэх итгэлийг нь өгөх. Суралцах хүсэл эрмэлзлийг нь асаах юм аа. Энэ хоёрыг л сайн хийж чадах юм бол таны хүүхэд гэрэл цацруулаад явна. Битгий хатуу хандаж, гэрийн даалгавраар шахаж, бусадтай харьцуулаарай. Үргэлж хүүхдээ хайрлаж байгаарай.  

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-02 08:02

Манай хүүхдэд уйлах идэхээс өөр чадах юм �##�га. Одоо хүүхдийн эрх гээд намайг зодох байлгүй. Намайг зодох гэвэл зөрүүлээд хуснадаа.

Jangum
Jangum
2024-09-02 22:41
Reply to  Зочин

Арьсыг нь хуулаач наад бяцхан чөтгөрийн! Буруу эрхэлсэн юм хэзээч хүн болохгүй!

Зочин
Зочин
2024-09-02 11:59
Reply to  Зочин

Ноднин манайхны нэг хүүхэд тоондоо мундаг ангидаа эхэнд ордог хэр нь да�##�гавраа хийхээс з�##�хуураад надаас асуухаар хэлж өгөөгүй. Тэгтэл нэг харсан тооны машин гаргаж ирээд бодсон. Яг энэ хүний зөвлөж байгаа шиг тооны машин ашигласан. Өчнөөн жил үзчихээд хэдэн тлл нэмж хасаж чадахгүй байж болохгүй. Энэ бол башшийн буруу биш хүзхдийн буруу

Зочин
Зочин
2024-09-02 08:13

Сайхан шаах юмаа энэ нэг хүүхэн.

Зочин
Зочин
2024-09-02 10:36

Да�##�гавараар хийсээр байгаад тоглохгч завгүй стресстэй байдаг

Зочин
Зочин
2024-09-02 11:41

Хүрдийг бол цээжлэх ёстой шүү. Аяндаа багш нь эхэндээ яагаад 2х2=4 байгааг тайлбарлаж байгаа. Ойлгоод дараа нь цээжилж хэрэг болоод дуудахад шууд санаж байхаар байх ёмтой. Одооны хүүрдүүд ойлгосон мэднэ гэдэг. Харин хурд байхгүй асуухаар ойлгосноо санаж гаргаж ирэх гэж уддаг. Ажиглаад байгаарай. Удаан. Удаан байгаад байв�##� дараагийн хичээлээ эсвэл шинэ төрлийн хичээл орохоор хоцрох т�##�тай байпөг. Яагхад гэвэл мэдлэг хичээл хуучин мэплэгт нь тулгуурлаж заадаг тул хуучнаа бататгаж аваагүй хүүхэд хоцордог. Ерөөсөө л энэ түүнээс сурж чадахгүй ойлгохгүй хүн гэж байхгүй. Хурдан болгож бататгахын тулд хүн цээжилж тогтоодог. Хүүхдүүд бол асуухаар тэр дор нь хариулж чадахгүй хэр нь би мэднэ ойлгосон л гэж хариулдаг. Тэрийг нь ч бид мэднэ. Гэвч асуухаар 5 - 30 секундын дотор хариулдаггүй. Суурь хичээлдээ бага ангидаа хурдан болох нь чух�##�. Эхлээд удаанаар сурж ойлгож мэдчихээд дараа нь хурдаа ихэсгэхээс хүүхэд ирээдүйд хэд сурах нь хамаарна. Хүүхдийн насанд тархи нь хамгийн сайн ажилладаг үе ашиглах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-09-02 11:52

Одоо ингээд ажиглахаар суурь хичээлдээ сайжрахгүй 3 жил зарцуулж байна. ХүүхдүүдХүрд буюу нэг оронтой тоо цээжээр үржүүлж чадахгүй 3 жил бага ангид суона гэдэг миний бодлоор муу байна. Тооны машинаар бодно гэдэг сэтгэлгээг хүүхдэд суулгаж болохгүй. Жишээ нь манай мөнгөний ханш муу түл өдөрт байнга 3-5 оронтой тоогоор бодож төлдөг. Тоо сураап онц авдаг 3- р ангийн хүүхдүүдээр дэлгүүрээс юм авхуудахаар тооцож мэддэггүй мөнгөө з�##�илуулаап д орж ирдэг. Сургуульп ьоо үзсэн үү үзсэн. Асуув�##� мэдэх үү мэднэ. Дэлгүүр явуулахаар яг тло мэддэггүй хүн шиг. Аймаар удаан бодно.

Зочин
Зочин
2024-09-03 00:27

Зарим зүйлүүд бас цээжлэх нь зөв л байх

Зочин
Зочин
2024-09-03 08:18

Gudamjaar duuren xyn xundelj zam tavixaa medexgui yavgan xynii nariixan zam xaagaad buunuuruu zogschixson xyyxdyyd. Olon xyn avtobus xuleedeed buudal deer zogsoj baixad dugui scootertei dairchix geed mori bulguilj baigaa met yavaad baigaa zambaraagui xymyyjilgyi, soyolgui xyyxdyydiin ur chadvar ni ene uu. Xaana yaj biee avch yavaxaa medexgui soyolgui xumuujilgui xuuxduud duuren baina.

Зочин
Зочин
2024-09-03 09:12

Боловсролын системд улс төрчид орж ирээд б�##�лаж дууссан. Боловсролын гэхээсээ илүү гэгээрлийн байгууллага байх ёстой юм. Эрдэм номноос илүү хүн болж төлөвших нь чух�##�. Энэ с�##�бар бодлогогүй явж байна. Наад захын бодлогын баримт бичиггүй байгаа нь үнэн. Хэнийг яаж сургах Монгол хүний ахуй амьдр�##� нийгэмтэй харьцаж буй оюун санааны онцлог сэтгэл зшйн ялгаамжит чанар гээд олон зүйлээр дэлхийн улсуудаас хоцорчихсон. 90ээд оноос хойш ДЭЭД сургууль төгсөгчдийн 80аас дээш хувь мэргэжлийн ажлаа хийж үзээгүй байдаг

Холбоотой мэдээ

Back to top button