Нэг дороос| В.В.Путин: Бид Монголыг эрчим хүчний бүтээгдэхүүнээр найдвартай ханган ажиллаж байгаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
НЭМЭЛТ: 16.45 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар баримт бичигт гарын үсэг зурж, сэтгүүлчдэд хамтарсан мэдээллийг хийж байна.
Шууд дамжуулалт
НЭМЭЛТ: 17.25 цаг
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлэхдээ, "Орос, Монголын эдийн засгийн түшиг тулгуур нь Улаанбаатар төмөр зам ХНН. Энэ байгууллагын суурь бүтцийг шинэчлэх зэрэг ажлыг хийж байна. Ингэснээр дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлж байгаа. Манай ОХУ Монгол улсыг эрчим хүчний бүтээгдэхүүнээр найдвартай хангаж ирсэн. Бид найз нөхдийнхөө хүсэлтийг үргэлж ханган ажиллаж байгаа.
Яриа хэлэлцээний үеэр хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөндөж ярилцлаа. Монголд орос хэл сурах сонирхолтой хүмүүс олон байгаа нь шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд тус, дөхөм болно. Халуун, дотноор хүлээн авч байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын бүх найз, нөхдөдөө баярлан, талархлаа.
-У.Хүрэлсүх: Монгол, Оросын Засгийн газар Эгийн голын УЦС-д онцгой анхаарна-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, "Монгол-Оросын Засгийн газар Эгийн голын УЦС-д онцгойлон анхаарах боллоо. Мөн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийг өөрчлөх тохиролцоонд хүрлээ.
Монгол Евро Азийн эдийн засгийн орнуудтай чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр манай улсын 370 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлнө. Энэ хэлэлцээр манай ХАА-н салбарт томоохон үүрэг гүйцэтгэнэ.
Манай оюутнуудад тэтгэлэг олгон, сургах санал санаачилга гаргаж байгаад Та бүхэнд талархаж байна. Бид олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Бид дэлхий дахинд энх тайван тогтоохыг эрмэлзэнэ. Харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээгээр зөрчилдөөнийг шийдвэрлэх ёстой. ОХУ нь манай мөнхийн хөрш. ОХУ дэлхий дахинд энх тайван тогтооход үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна" хэмээв.
НЭМЭЛТ: 16.30 цаг
-Фото: Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав-
Монгол Улс, ОХУ хоёрын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.
НЭМЭЛТ: 14.30 цаг
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд албан ёсоор айлчилж байгаад талархал илэрхийлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа.
Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, гурван улсын холбогдох байгууллагууд холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж буйг сайшаан тэмдэглэлээ.
НЭМЭЛТ: 13.20 цаг
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр /2024.09.03/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Мөн үдээс хойш Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд мэдээлэл хийх юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авахад бэлэн боллоо-
НЭМЭЛТ: 13.00 цаг
Шууд дамжуулалт:
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр /2024.09.03/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын талбайд угтан авахад бэлэн болжээ.
"3.4 сая хүн амтай оронд Путинийг баривчлахаар тулгаж буй нь шударга бус"
Үүнтэй холбогдуулан, МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч, дэд профессор С.Энхцэцэгтэй товч ярилцлаа.
-Владимир Путиний айлчлалтай холбогдуулан, хамгийн анхаарал татаж буй асуудал бол Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тушаал гаргасан явдал. Гишүүн орны хувьд бид түүнийг баривчлах үүрэг хүлээжээ. Гадаад бодлогын хувьд бид үүнийг хэрхэн харвал зүйтэй вэ?
-ОУЭШ-ийн тушаалыг гишүүн улсын хувьд заавал хэрэгжүүлэх үүрэг бий эсэх нь өөрөө анхаарал татсаар байна. Тушаалыг хэрэгжүүлж байсан практик маш бага юм байна. Улс орнууд өөрсдийн эрх ашгийн өмнөөс тайлбарлаж явдаг.
Иймд зайлшгүй үүрэг гэж хүлээж авах боломжгүй. Путиний аюулгүй байдлыг хангаж чадахгүй бол эрсдэл үүрэх нь Монгол Улс өөрөө. Улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж энэ айлчлалыг зохион байгуулж байгаа учраас хариуцлагатай хандаж, ард нь гарах бол харин үүрэг.
Олон улсын байгууллагын зүгээс гишүүн улсууддаа тавьж буй уриалга янз бүр байж болно. Хэрэгжүүлэх эсэх нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлаас хамаарч, харилцан адилгүй.
ОХУ, Монголын хувьд хоёр улсын нэгдмэл эрх ашгийн үүднээс харилцан итгэлцэлтэй буйгаа олон улсын тавцанд харуулна. Найрсаг харилцаа хэвээр хадгалагдаж байна гэдгийг батлан харуулах давуу талтай.
Өрнөдийн орнууд 3.4 сая хүн амтай, өөрийгөө хамгаалах цэрэг зэвсгийн нөөц дутагдалтай оронд Владимир Путинийг баривчлах асуудлыг даатгаж, шахалт үзүүлэх нь шударга уу. Бид өөрсдийн эрх ашгийг хамгаалсан тайлбар мэдэгдлийг хүргүүлэх нь зөв байх гэж үзэж байна.
-ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлахаар, ямар нэгэн байдлаар өөрсдийн эрх ашгийг тулгах нь, дагаад улсын нэр хүнд барууны ертөнцөд унана гэж харах нь элбэг. Та судлаачийн хувьд энэ удаагийн айлчлалаас ямар хүлээлттэй байна вэ?
-Урьж, санаачилсан нь Монгол Улс. Халх голын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх зорилготой. Уламжлал ёсоор шүү дээ. Өмнө нь ч урьж байсан. 20-р зуунаас уламжлагдаж ирсэн айлчлал гэж болно.
Иймд Владимир Путиний аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гэхээсээ Монголын талын өнцгийг бодолцох чухал.
Бид бусдад таалагдах гэж биш өөрийн улсын тусгаа тогтнолын баталгаажууулах, ирээдүйн найрсаг харилцааг бий болгохын тулд аливаа айлчлал зохион байгуулдаг. Путин эмзэг, Ази руу чиглэсэн бодлого нь идэвхжиж байгаа үед энэ бол ухаалаг алхам, мэдрэмжтэй үйлдэл юм.
-Халх голын дайны ялалтын ойг тохиолдуулж айлчилдаг жишиг тогтоод байгаа. Сүүлийн үед Халх голын дайныг дайн байгаагүй гэх мэтээр тайлбарлах хандлага ихэссэн. Энэ үйл явдал хоёр улсын харилцааны түүхэнд ямар хувь нэмэр оруулсан, ямар хэмжээний үнэ цэнтэй вэ?
-1930-аад оны сүүл үеэр болсон, Дэлхийн 2-р дайны өрнөл дайн гэж үздэг. Орос, Монголын цэргүүд хамтран тулалдаж, Японы талыг бут цохисон. Их хэмжээний зэвсэг, техник хангамж, хүний нөөц оролцсон том дайнд тооцогддог.
Тусгаар тогтноод удаагүй байсан, гадаад байдал нэн эмзэг энэ үедээ бид гаднын халдан довтлогчдыг зогсоохын тулд хойд хөршөөс тусламж хүссэн. Ингэснээр Оросын цэргүүд ч амь эрсэдсэн. Ард түмний нь төлөөлөл оролцсон учраас ОХУ-ын төрийн бодлого оролцох нь зүй ёсны. Хамтран дурсаж, түүхт оныг нь тэмдэглэж, ач холбогдлыг нь үнэлж, ирээдүйд сургамж болгох талаас хамтран ажиллах нь зүйтэй.
Түүхээ хүндэтгэж байгаа зүйл. Нөгөө талдаа, энэ дайнд ялалт байгуулснаар Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажсан. Дараа нь Ялтын гэрээнд ЗХУ биднийг дэмжсэн шүү дээ. Цэрэг, техникийн стратеги нь Дэлхийн 2-р дайнд ЗХУ-ыг Берлин хүрэхэд дэмжлэг болсон гэж үздэг. Хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны түүхэн үйл явдал юм.
-Асуудлыг тэнцвэртэй харах үүднээс, Владимир Путин энэ удаад бидэнд өөрсдийн эрх ашгийг тулгах, дэмжүүлэх, “сануулга” өгөх ямар нэгэн зорилготой байж болох уу. Цахилгаан станцын өргөтгөлийн асуудал ид яригдаж байна?
-Бид ОХУ-ын байр суурийг дэмжиж, НҮБ-д түдгэлзсэн байр суурьтай байгаа. Энэ ч мөн хүнд үед түшиг тулгуур болсон дээрх түүхтэй холбоотой шүү дээ.
Путиний зүгээс Монголын ард түмнээс хүссэн илүү зүйл байхгүй болов уу. Харин найрсаг харилцааг удаан хугацаанд хадгалах, хоёр талын зорилгыг нэгтгэх л зорилго бий.
Манай станцууд Оросын хөрөнгөөр баригдсан хуучин технологитой шүү дээ. Энэ технологи одоо бараг байхгүй. Иймээс өөрсдийн нөхцөл байдал хүндэрч, хэрэглээ нэмэгдээд байгаа үед түр зуурын аргацаасан бодлогын л илрэл. Тэгэхээр станцаа өргөтгөж, зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилтийг шийднэ гэдэг мөн найрсаг харилцааны илрэл.
Угтаа ийм аргаар 30 жил ингэж ирсэн. Өнөөдөр улс төржүүлэх нь зохистой эсэхийг бодох ёстой. Эрх баригчид асуудлаа өөрсдөө эргэж харах ёстой. Өөр боломжгүй учраас эргээд ОХУ-д санал тавьсан гэж албаны хүмүүс тайлбарласан байна.
-Бид ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалд ямар байр суурь баримталж хандвал илүү оновчтой, ашигтай байх боломжтой вэ?
-Олон улсын харилцааны эгзэгтэй үед энэ айлчлал болж байна. Орос-Украины дайн шувтрах шатандаа орсон. Энхийн хэлэлцээрийн тухайд талууд байр сууриа илэрхийлж эхэлж байгаа. ОХУ-ын талын нөхцөлөөр асуудлыг шийдэх нь тодорхой болсон. Барууны хэвлэл, мэдээллийн байгууллагыг ч харахад, Украин алдаатай бодлогодоо дүгнэлт хийж эхэлсэн.
Хэт буланд шахсан гэх үү, шүүмжлэлтэй хандаж байгаа эмзэг үед нь ойгоо хамтран тэмдэглэх айлчлалыг зохион байгуулж, урьж байгаа явдал нь хамт байгаагаа илэрхийлж байгаа нэг хэлбэр.
Цаашид найрсаг хэвээр хадгалагдана гэсэн талаасаа олон улсад өгч буй имиж юм. Хоёрдогч, гуравдагч хөршдөө цаг хугацааны хувьд оновчтой, өндөр хэмжээнд айлчлал зохион байгуулж байгаа.
Дэлхий нийтийн энх тайван, ойлголцол, олон улсын харилцаа тогтвортой байх талаас хувь нэмэр. Азийн чиглэлийн бодлого нь илүү өргөжиж буй. Энэ сонирхол дээр бид тэнцвэржүүлэх бодлогыг зоригтой явуулах, нээлттэй байх боломжтой. Энэ боломжийг хэр ашиглах нь айлчлалын үеэр харагдана.
Хэт нэг талыг барьсан тайлбарыг баримталж, хөрш орон руугаа дайрч, өөрийн улсын эрх ашгийг орхигдуулж, дутуу үнэлж болохгүй. Төмөр замын төслүүдээ тодорхой ярих, эрчим хүчний асуудлуудаа тохирох тухайд ажиллавал оновчтой.
Мэдээллийг Төрийн ордноос сэтгүүлч Д.Мөнхбат, зураглаач Б.Эрдэнэбаяр нар шууд дамжуулан ажиллаж байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Х�##�тар авгай битгий хуц чи
Б�##�га бензин ч хийчихэж чадахгүй улс Путиныг баривчлах энэ тэр гэж дэмий б�##�ай юм яриад дэмий л дээ! Энэ эмэгтэй зөв л ярьж тайлбарлаад байна ш дээ!
Шударга үнэн зөв,бодууштай ярилцлага бна даа
Юу хийж доншуучилна вэ
Маш зөв байр суурь байна
Педофил �##�уурчныг баривчлахад 10 хүрэхгүй цагдаа ханг�##�ттай. Юун 3.4 сая!
Ha ha chinii setgej bgaa neeree ha ha
Тэгвэл яах гэж Ромын гэрээнд нэгдсэн юм??
Fuck you
Jinhene ulaan oros avgai bna
Mash zuv yarij bna.UMHII AMERIKIIN BUGSZ DOLOOGCH HULGAICHIDIIN ULIN HUTSAH HEND HAMAATAI. PUTIN AH IRSEND MASH IH BAYARTAI BNA. MONGOL, OROS UURD HAMT BAIH BOLNO, BAISAAR CH BNA.
Зөв шүү
Ёстой дипломат баймаар хүн байна даа.
Путинг баривчиллаа гэхэд хэн ирж яаж авч явахын. Орос Хятад 2 оос өөр улстай хиллэдэггүй Монголоос хаанаас хэний онгоц ирж авна гэж бодоов. Орос Хятад 2 нутаг дээгүүрээ 3 дахь улсын онгоцонд Путинг суулгаж харагдаач.
yaj iij baigaad gargana daa hurtsad daadgahadl bolno
Зөв л ярилцлага байна. Ер нь бол үнэн дээ.
Чи л харин эх орноос минь �######�б�##� таарна.
Аялдан даг�##�дах,бялдуучлах нь өөдтэй юманд хүргэдэггүй,түүх ч үүнийг гэрчилнэ.
Биднийг бензин, түлшээр бас найдвартай хангаж байгаа.
Тэр муу хөвсгөлийн орк Энхтөвшин оросоор ой ч байхгүй айнглиар ай ч байхгүй боловсролгүй зөнөг м�##� бас элчин сайд хийнэ гэж чичрээд нүдний булай болоод явах юмдаа, одоо болиосой, ичиж үхдэггүй юм байхдаа! Энэний дэргэд С.Баяр дарга ямар өндөр боловсролтой ямар эр зоригтой, эр хүний нүнжиг үнэртүүлсэн мужик билээ, ямар зангарагтай эр билээ, хорвоо бөрөнхий гэж...
Илүү дутуу юмгүй, цэгцтэй ойлголтыг олон нийтэд хүргэсэн сайхан мэдээлэл байна. Орос орны дэмжлэг, хамтын ажиллагаагүйгээр манай улс машиндаа түлшгүй, гэртээ дулаангүй л орон шүү дээ.
Монголчууд өөрсдынхөө жам ёс дагуу төр нийХэмт тогтолцоог нь байгуулж өгсөн 800 жилийн өмнөөс Алтан ордын өв з�##�гамжлагч нэгдсэн Орос улс, Юань гүрний өв з�##�гамжлагч нэгдсэн Хятад улс үүсч 1917 оноос ЗХУ-ОХУ, 1948 оноос БНХАУ "эдээр засаглах эгэлгүй мунхагл�##�"-аас арай өөр, "хамтын хариуцлагат,оюунаар засаглах,ёс зүйт"тогтолцоонд илүү дөхүү зам мөрөөр замнаж байгаад атаархан хорсогч барууны сууМ�##�ууд-тасармаг сэтгэлгээгээрээ тэнэгтэж энэ 2 улсыг устгахаар дэлхийн 3-р дайныг өдөөж эхлэв.Хэрхэхийг Мөнх Тэнгэр мэдэх ажгуу.....!!!!!!!!!!!
МАШ ЗӨВ АЙЛЧЛАЛ ШҮҮ. ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ ШИГ ШИЙДЭМГИЙ ЗОРИГТОЙ МЭДРЭМЖТЭЙ УДИРДАГЧ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА ШҮҮ. БИД 2 ХӨРШТЭЙГӨӨ МӨНХИЙН ХАРЬЦААТАЙ БАЙХ НЬ ДАМЖИГГҮЙ ЭЭ ЭНЭ БОЛ МАШ САЙХАН АЙЛЧЛАЛ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ.
Маш сайхан тайлбарлаж байгаа судлаач эмэгтэйд баярл�##�аа.
Володя ах Чингис хааны хөшөөнд хүндэтгэж бөхийсөнгүй ээ бас.