Энтертайнмент

Дэлхийн миссийн тэмцээнд Монголыг төлөөлөн малчин айлын охин оролцоно

Ирэх арваннэгдүгээр сард Мексик улсын Мехико хотноо зохион байгуулагдах “Miss Universe 2024” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн З.Номинзул оролцохоор болжээ.

Тэрбээр “Miss Universe Mongolia 2023” тэмцээний ялагч бөгөөд өнгөрсөн жилийн “Miss Universe 2023” тэмцээн эхлэх цаг үед насанд хүрээгүй байсан тул оролцох боломжгүй байжээ. Харин энэ жил Miss Universe Mongolia тэмцээний хамт олноос түүнд хүсэлт тавьсны үр дүнд З.Номинзулыг 2024 оны тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох оролцогчоор баталгаажуулжээ.

З.Номинзул нь Булган аймгийн Могод суманд төрж өссөн малчин айлын охин юм байна. Иймд танилцуулгадаа "Монгол орны нүүдэлчин ахуй соёлоороо онцгойрон ялгарч, дэлхийн тайзнаа Монгол улсаа таниулна” хэмээн бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
9 сар 5, 2024 10:25

Болж байна хичээгээрэй амьжилт

Холбоотой мэдээ

Back to top button