УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд Д.Батлут хамгийн олон тасалж, Д.Ганмаа нэг ч оролцоогүй
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган наймдугаар сарын 15-30-ны хооронд үргэлжилсэн.
Бид энэ удаагийн ээлжит бус чуулганд хамгийн идэвх, оролцоо муутай буюу хамгийн их хоцорсон, тасалсан гишүүдийг нэрлэж байна.
Долоон удаагийн нэгдсэн хуралдаанд "Ж.Батжаргал, О.Батнайрамдал, Ж.Батсуурь, Ж.Жангабыл, С.Зулпхар, Ц.Идэрбат, Д.Амарбаясгалан, Х.Баасанжаргал, Х.Булгантуяа, П.Ганзориг, М.Мандхай, Т.Мөнхсайхан, У.Отгонбаяр, М.Сарнай, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр, Л.Энхнасан, Д.Энхтүвшин М.Энхцэцэг" эдгээр гишүүд хуралдаандаа хамгийн идэвхтэй оролцон манлайлжээ.

Мөн тус инфографикаас харахад, ээлжит бус чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанд нийт долоон удаа хуралдаж. Долоон удаагийн нэгдсэн хуралдаанд хамгийн олон удаа оролцоогүй зургаан гишүүн байна.
- УИХ-ын гишүүн Д.Батлут - Орон нутагт ажилласан 1, тасалсан 4 хоног
- Ж.Ганбаатар - Гадаад явсан 3, тасалсан 2 хоног,
- УИХ-ын гишүүн Д.Ганмаа - Гадаад явсан 5 хоног,
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж - орон нутагт ажилласан 5 хоног гэж бүртгүүлжээ.
- УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан-Гадаадад 4, хоцорсон 2
Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон нийт Анхдугаар чуулганаас хойш хуралдаануудад харагдсангүй. Улсын төсөв, Засгийн газартай холбогдох чухал асуудлуудыг хэлэлцэж байхад дуугарсангүй гэж шүүмжилж байсан юм. Тэгвэл тэрбээр ээлжит бус чуулганы 7 удаагийн хуралдаанаас гадаадад ажилтай гэх шалтгаанаар 3 хуралдаанд оролцоогүй бол чөлөөтэй 1, тасалсан 1 гэсэн ирцтэй байна.
Эцэст нь Ард түмний засаглах эрхийг хангахын тулд оршиж буй УИХ-ын гишүүдийн хийх ажлын эн тэргүүнд хуралдаан нь байдаг байлтай. Гэтэл ихэнх гишүүдийн хурлын ирц тас, чөлөөтэй, өвчтэй гээд л өнгөөр будаж байгаад харвал нүд эрээлжлээд харваж унахаар харагдах юм. Мэдэх юм алга.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганмаа гэж балай авгай хаанаас гарсан новш вэ? Буцааж татаа
Ганмаа гэх балиар авгайг хаанаас хэн нь сонгоод гараад ирэв? Мөн энэ Жаргаосайхан гэх баянхонгорын этгээд чинь жанхуу Баттулгатай нийлж төмөр үам тавих мөнгөнөөс хусалцаж хагартлаа баяжсныхаа төлөө хөдөлмөрийн баатар болсон үл бүтэх новш шүү дээ.Энэ Жаргалсайхан гэх жанхуугийн бөгсний алчуур төмөр замын ганц ч дэрний модыг тавьж үзээгүй нь мэдээж шүү дээ. Ийм хогнууд төрд гарчихаад хулгай луйвараа үргэлжлүүлж байгаа нь үнэхээр харамсалтай. Тийм эрхийг олгож өгсөн иргэд өөрсдөө 100 хувь буруутуй шүү.
Боловсролгүй хүн ханич энэ дайтаа явж байгаа нь их юм шүү Батлут гишүүн!!! Цөвүүн цагийн өнгө юм даа!!! Цөвүүн цагт юу билээ???
Хуралдаа суудаггүй гэдэг чинь үндсэн ажлаа хийхгүй байна гэсэн үг шүү дээ. Их хурлын гишүүний үндсэн ажил бол хуулийг хэлэлцэж батлах шүү дээ. Хуралдаа суухгүй байгаа этгээдүүдийн цалинг хасаачээ Амарбаясгалаан! Чи өлбийчихөөд шаардлага тавьж чадахгүй байж их хурлын даргын албан тушаалаас огцороо!!!
Тэр Ганмаа гэдэг авгай жагсаалтанд их дээгүүр оржээ. Тэгээд хуралд тоож суухгүй юмаа. Тийм завгүй юм бол улс орныг минь тайван байлгаач. Өөрийнхөө л ажлыг хий
Бараг гадаадын иргэншилтэй гаруудыг жагсаалтаар чихээд л оруулсан нь буруу
Xurald suuj ajlaa xixgv yum bol 124 baitgyai 1200 baigaad ch xereggvi gej bsan vnen bn odoo gishvvnig ergvvlen tatax xuuliog nen daryi oruulii ter udur irts 100 xuvi bh bolno
Эд ажлаа хийхгүй юу хийж явдаг бнаа ямар ч хариуцлага хүлээдгүы болохоор эгэ