Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадын тагнуул гэж сэжиглэгдээд зугтсан Филиппин тосгоны дарга баривчлагджээ

Энэ жилийн хавар Филиппинд байрладаг нэгэн жижиг тосгоны дарга Алис Гуо Хятадын тагнуул гэж сэжиглэгдсэн явдал гарсан. Тэгвэл Гуо хууль сахиулагчдаас олон долоо хоног зугтсаны эцэст Индонез услаас баривчлагджээ.

Долоодугаар сард Филиппиний цагаачлалын алба түүнийг Гуо Хуа Пин нэртэй Хятадын иргэн гэж тодорхойлсон юм. Жинхэнэ нэр, иргэншил нь тогтоогдсон Гуо тэр даруй Филиппинээс зугтсан байна.

Тэрбээр зугтхаасаа өмнө Бамбан тосгоны амбан захирагчаар ажиллаж байсан юм. Албаныхан түүнийг Филиппинээс Малайз руу хил давж, үүний дараа Сингапураар дамжин Индонезид очсон эгж таамаглаж буй.

Түүнийг баривчлагдсаны дараа Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор “Энэ тохиолдол шүүхээс зугтахыг оролдохоор зэхэж буй хүмүүст анхааруулга болог. Хуулийн гар урт, чамд хүрэх л болно” хэмээсэн юм.

Гуо нь Филиппиний Тагалог хэлээр ямар нэгэн аялаггүй цэвэр ярьдаг. Гэхдээ түүний өнгөрсөн амьдралын талаар мэдээлэл хомс байсан аж. Мөн Бамбан тосгоныхон түүний талаар тосгоны хүмүүс нь нэг их мэддэггүй байжээ. Филиппиний алслагдмал, жижиг тосгонд амьдардаг байтал оршин суугчид түүний талаар сайн мэдэхгүй байна гэдэг нь хачирхалтай үзэгдэл.

Гуо төрсний гэрчилгээгээ 17 настайдаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр үүнийг тайлбарлахдаа эмнэлэгт бус гэрт төрсөн учир ингэж оройтож авсан хэмээжээ.

Үүнээс гадна гэрийн сургуульд явдаг байсан талаараа тэр тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Зөвхөн нэг багшийнхаа л нэрийг хэлсэн байна. Дээрээс нь тэр аавыгаа Филиппин иргэн гэж хэлсэн бол бизнесийн баримт бичгээс харвал Хятад иргэн байсан нь илэрсэн юм.

Ийм учраас хүмүүс түүнийг Хятадын тагнуул гэж сэжиглэх болсон тул албаныхан шалгаж эхлээд Гуог Хятадын иргэн гэдгийг тогтоосон байна. Одоо Гуог баривчилсан тул албаныхан түүний эсрэг хэрэг үүсгэн мөрдөн байцаахаа мэдэгджээ.

Түүнтэй холбоотой сонсгол дээр Гуо Хятад гарал үүслийнхээ тухай хариулахаас татгалзаж, гадаадын гэмт хэрэгтнүүдтэй бизнес хамтран эрхэлсэн нь хүмүүсийн эргэлзээг бүүр нэмсэн байна.

Ийм учраас хүмүүс түүнийг Хятадын тагнуул гэж сэжиглэх болсон тул албаныхан шалгаж эхлээд Гуог Хятадын иргэн гэдгийг тогтоожээ. Одоо Гуог баривчилсан тул албаныхан түүний эсрэг хэрэг үүсгэн мөрдөн байцаахаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button