Top StoriesНийгэм мэдээ

Гэрийн даалгаврын “дайн” үргэлжлэх эсэхэд эцэг эх, сурагчид түгшсэн хэвээр

Сүүлийн 16 жилд ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр дөрвөн удаа өөрчлөгдсөн. Үүнийгээ дагаад сургалтын төлөвлөгөө ч өөрчлөгдөж анги танхимд хүүхдэд өгөх мэдлэг, мэдээлэл, агуулгын ачаалал ихэссэн. Тиймээс багш хичээлийн цагтаа сургалтаа багтааж чадахгүйд хүрч сурагчдад их хэмжээний гэрийн даалгаврыг өгдөг систем нь хүүхдүүдийг багаас нь хичээлдээ дургүй болгох, ямарваа нэгэн зүйлийг ум хум хийх зэргээр олон талын сөрөг нөлөөтэй болгож байгаа нь эцэг эхчүүдийн дунд хамгийн том асуудал болоод буй.

Сурагчид гэрийн даалгавраа хийхэд дунджаар нэгээс хоёр цаг зарцуулдаг байна. Эцэг эхчүүдийн ярьж буйгаар нэг хүүхэд ээж аавтайгаа хамтарч даалгавраа хийвэл 1-2 цаг, ганцаараа хийхдээ 3-4 цагийг зарцуулдаг аж. Энэ нь хүүхдийг хэт их ачаалуулж, өөр зүйлсэд цаг гаргах боломжгүй болгодог байгаа юм.

Иймд 2024-2025 оны хичээлийн явцад Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг тодорхойлж, зөвлөмж гаргаад байгаа билээ.

Тухайлбал, бага боловсрол буюу 1-5 дугаар ангийн сурагч 20-40 минут, суурь боловсрол буюу 6-9 дүгээр ангийн сурагч 50-70 минут, бүрэн дунд боловсрол буюу 10-12 дугаар ангийн сурагч 80-90 минутыг гэрийн даалгаварт зарцуулахаар зөвлөмжид туссан байна.

Гэрийн даалгаврын хугацааг сурагчийн нас, анги, түвшний болон судлагдахууны сургалтын хөтөлбөрийн зорилт, бүлэг дүүргэлт, багшийн ачааллыг харгалзан боловсруулсан аж.

Учир нь гэрийн даалгаврын зохистой хугацааг тогтоож өгөх нь сурагчийн сахилга батыг дээшлүүлэх, цагийн менежментийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, сурлагын амжилтыг ахиулах, эзэмшсэн чадамжийг бататгах, сургууль, эцэг эх, асран хамгаалагч хоорондын харилцаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой хэмээн үзсэн байгаа юм.

Иймд Eguur News агентлаг гэрийн даалгаврын хугацаа сурагчид болон эцэг эх, багш нарт хэрхэн нөлөөлж буй талаарх байр суурийг хүргэж байна.

-Хүүхдийн гэрийн даалгаврын ачаалал гэр бүлийн уур амьсгалд ч сөргөөр нөлөөлдөг. Мөн хоёр хуудас үсэг бичүүлэхэд гар нь чилж, салганадаг”-

Эцэг эхийн төлөөлөл: Манай хүүхдийн гэрийн даалгавар маш их санагддаг. Ганцхан математикийн хичээл дээр гэхэд амралтын өдрүүдэд дөрвөн нүүр, бусад өдөр хоёр нүүр бодлого өгдөг.  Нөхөр бид хоёр оролцож байж арай гэж 1-2 цагт дуусгадаг. Хэрвээ ганцаараа хийвэл гурав, дөрвөн цаг зарцуулна. Ингэхээр хүүхдэд өөрийгөө хөгжүүлэх, тоглох ч зав олддоггүй. 

Хүүхдийн гэрийн даалгаврын ачаалал гэр бүлийн уур амьсгалд ч сөргөөр нөлөөлж байна.  Ажлаасаа орж ирээд шууд хүүхдийн даалгавар хийлгэх нь энгийн үеэс илүү их ядраадаг. Ер нь бага даалгавар өгөөд үлдсэн агуулгаа хичээл дээр нь ойлгуулах нь чухал санагддаг.

Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс гаргасан зөвлөмжийг багш нар дагаж мөрдөөсэй. Үүнд эцэг эхчүүд хянамгай байж үнэхээр их даалгавар өгөөд байх юм бол боловсролын яамд мэдэгддэг, хүүхдийнхээ төлөө дуугардаг байгаасай л гэж хүсдэг.


Бас нэгэн ээж ярихдаа "Ажил тарж очоод бага ангийнхаа хүүхдийн даалгаврыг хийлгэсээр байгаад хоолоо ч хийж амждаггүй, бусад хүүхдүүдэдээ ч цаг гаргаж ярилцаж чаддаггүй. Багыгаа өрөвдөөд бушуухан л амраахын түүс болж, зарим хичээлийг нь өөрөө ч хийх тохиолдол бий. Ер нь бага ангийн багш нар хичээлийн цагаар үндсэн хичээлдээ анхаараад туслах хичээлийг эцэг, эхчүүдэд даатгаад байх шиг санагддаг. Хүүхэд өөрөө хэчнээн нялх ч даалгавартаа санаа зовж бас стресстдэг" гэв.

Аав, ээжүүд түгжрэл, өөрсдийн ажлын нөхцөл байдлаас шалтгаалж боломжтой бол өдөр өнжүүлэхэд өгөхийг илүүд үзэж байна. Учир нь тэнд гэрийн даалгаврыг нь хийлгэчихдэг болохоор ээжүүд орой гэртээ цаг гаргах боломж олддог. Зарим аав, ээжүүд ахлах ангийн хүүхдийнхээ даалгаврыг ойлгодоггүй болохоор өөрт нь даатгадаг. Шөнө 1-2 цаг хүртэл сууж харагддаг. Тэгээд эцэг, эхийн хуралд суухаар хүүхдүүд даалгавраа хийхгүй байна гэж багш нь хэлдэг гэж ярив.

Өнөөдөр бидний нийтлэг амьдралын дүр зургаар, бид сурагч хүүхдийнхээ гэрийн даалгаварт "дарлуулан" амьдарч буй. Түгжрэл дундуур арайхийн хариад хүүхдийнхээ даалгавар руу орно. Хүүхдээ загнана, аргадна, өрөвдөнө. Манай орон олон улсын гэрийн даалгаврын ачааллын жишгээс хэтэрсэн гэх үнэлгээ авсан гэдэг. Хэдийгээр салбарын яамнаас энэ тал дээр уян хатан байх чиглэл өгсөн ч бодит байдал дээр хэрэгжихгүй явсаар. Дунд сургуулийн багш нарт хичээл заахаас гадна ажлаа тайлагнах, дүгнүүлэх, үнэлүүлэх гээд бичиг цаасны хэзээ ч дуусдаггүй их ажил байдаг. Магадгүй энэ бүхнээ яв цав тохируулан хийхэд энэ их даалгавар тус болдог л байх. Гэвч бодит байдал дээр ихэнх гэр бүлд ачааллаас хэтийдсэн энэ их даалгавар асуудал болж, хүүхдүүд халширч, ядарч тэр хэрээр хоцрогдол нэмэгдэж буй...

-Гэрийн даалгавар хийж амжихгүй үедээ автобусад л хийдэг дээ-

Бага ангийн сурагчид: Би хоёрдугаар ангид суралцдаг. Гэрийн даалгавраас болж зөндөө их ядардаг байсан. Унтмаар санагдаад байдаг болохоор заримдаа даалгавраа дуусгалгүй шууд унтах үе бий. Ээж, аав заримдаа загнана, заримдаа унтуулна. Багш маргааш нь чи яагаад даалгавраа хийгээгүй юм гэж бага зэрэг загнадаг. 

Гэртээ очоод хоолоо идсэний дараа тоглож амжаагүй байхад даалгавраа хийж эхэлдэг. Бас бусад хүүхдийн хажууд даалгавар хийгээгүй байна гэж загнахаар ангийнхаа хүүхдүүдээс ичээд байдаг.

Дунд ангийн сурагчид: Гэрийн даалгавар их санагддаг. Чадлаараа хийдэг ч заримдаа даалгавраа хийхгүй хичээлдээ очих тохиолдол байгаа. Гэрийн даалгавраас гадна бие даалт өгдөг. Би одоо наймдугаар анги. Бүх багш нэг ангид ганцхан хичээл ордог юм шиг маш их даалгавар өгдөг. Заримдаа даалгавраа хийж амжаагүй үед шийтгэл гээд өмнөх даалгавар дээрээ дахиад нэмж даалгавар өгдөг. 

Би ойролцоогоор шөнө 1-2 цагийн хооронд унтдаг. Хэрвээ гэрийн даалгавраа эрт дуусгавал 12 цагт унтах боломжтой. Одоо хичээл дөнгөж эхэлчихсэн байгаа учраас даалгавар бага өгч байгаа. Өнгөрсөн жилүүдэд улирлын шалгалтын үеэр даалгавар, бие даалт их өгдөг байсан. Заримдаа бүр амжихгүй болохоор өглөө автобусаар ирэхдээ даалгавараа хийдэг байх жишээний.

Энэ жилийн тухайд гэрийн даалгаврын тодорхой хугацааг зөвлөсөнд их баярлаж байна. Зарим хичээл дээр хэт их даалгавар өгч, чөлөөт цаг гээд юм байхгүй болчихдог л доо. Энэ бүгдээс арай хөнгөрөх юм шиг санагдаж байна.

-Хүүхэд гэрийн даалгавар хийх тохиромжтой хугацаа хамгийн ихдээ 90 минут байх нь зүйтэй-

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэлний багш М.Хэрлэн:

11 анги буюу бага боловсролын эхэн үед сурагчид, сургууль, багшдаа дасах, суралцахуйн зерэг хандлага тогтох чухал үе бөгөөд гэрийн даалгавар нь өдөрт 20-30 минут байвал тохиромжтой. Харин бага боловсролын төгсгөл буюу I-V ангид хичээлийн тоо бага зэрэг нэмэгдэх, дунд ангид шилжихэд бэлдэх үе бөгөөд энэ үед гэрийн даалгавар нь өдөрт 30-40 минут байвал тохиромжтой юм. Бага боловсролын түвшинд гэрийн даалгавар нь сурагчдын суралцах хүсэл, сонирхлыг өдөөх, урамшуулах, суралцахуйн баяр баяслыг мэдрүүлэхэд чиглэх ба эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлага. дэмжлэг онцгой ач холбогдолтойг дурдах нь зүйтэй.

Дунд ангийн эхлэл үе буюу VI-VII ангид сурагчид нийгмийн өргөн хүрээнд харилцах, бүтээлч үйл ажиллагаанд оролцох, аливааг шинжлэн судлах, туршилт хийх арга барилд суралцаж эхлэх үе тул гэрийн даалгавар нь ангид судалсан суралцахуйн үр дүнг бататгахад чиглэсэн дасгал, төсөлт ажил, гэрийн нөхцөлд хийж болох богино хэмжээний хялбар туршилтууд байж болох ба тохиромжтой хугацаа нь өдөрт 50-60 минутаас хэтрэхгүй байх нь зүйтэй.

Харин дунд ангийн төгсгөл буюу VIII-IX анги нь мэргэжлийн чиглэлээ тодорхойлж эхлэх үе бөгөөд гэрийн даалгавар нь сурагч авьяас, чадамж, хэрэгцээ, сонирхол, нөөц боломжоо хөгжүүлэх бие даан суралцах, цаг хугацаагаа оновчтой, зөв ашиглах, хувийн зохион байгуулах зэрэг чадварыг нь дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаанууд түлхүү байж болох ба хугацаа нь өдөрт 60-70 минутаас хэтрэхгүй байвал тохиромжтой.

Ахлах ангид (X-XII) ангид сурагчид мэргэжлийн чиглэлээ тодорхойлох, сонголт хийх чухал үе бөгөөд сурагчид сонгосон мэргэжлийн чиглэлдээ хамаарах судлагдахууны” бие даан гүнзгийрүүлж судлах, холбогдох нэмэлт хөтөлбөрт хамрагдах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх зэрэг олон ачааллыг тооцон үзэж гэрийн даалгаврыг өдөрт 90 минутаас хэтрүүлэхгүй байх нь зүйтэй.


Ерөнхий боловсролын сурагчид 10 гаруй төрлийн хичээл үздэг. Нэг өдөрт 5-7 цагийн хичээл ордог. Хэрвээ ахлах ангийн хүүхэд бол цаашлаад шууд л сонгоны хичээл гээд сунгагдаад явчихдаг. Сурагчдын хувьд гэрийн даалгавартаа багадаа 01 цаг ихдээ 04 цаг зарцуулдаг байна. Үүний улмаас хичээлдээ сонирхолгүй болж, хэт удаан сууснаас болж ядардаг, чөлөөт цаг гардаггүй хэмээн ярьж байлаа.

Хичээл сургууль эхлэх энэ үеэр л сурагчдын гэрийн даалгаврын дайн эхэлдэг гэцгээдэг. Тэгвэл энэ хичээлийн жилд 3 улиралтай болж, бага ангийн хүүхдүүдийн гэрийн даалгавар хийх хугацааг 15-20 минут байхаар тогтоосон нь эцэг эх, сурагчдад ээлтэй санагдаж байгаа нь дээрх байр суурь илэрхийлсэн нь илт.

Бид ихэнх салбар дээр гаднын улсын жишгийн дагуу ажилаа хийж, төлөвлөдөг. Гэрийн даалгаврын хугацаа ч мөн гаднын жишгийг дагасан гэхэд болно. Хамгийн наад захын жишээ гэхэд,

Америкийн Юта муж дахь Баттерфилд Каньоны бага сургууль 2020 оноос хойш гэрийн даалгаврыг халсан аж. Ингэхдээ тэд бага ангийн боловсрол бол хүүхэд хорвоотой танилцаж буй хөгжлийн эхлэл буюу чухал үе учраас гэрийн даалгаврын оронд хорвоотой танилцах боломжийг нь олгоход чиглэлд ажиллажээ. Түүний үр дүнд сурагчдын гэрийн даалгавартай холбоотой сэтгэл түгшилт, халшрал багасахаас эхлээд сэтгэцийн эрүүл мэнд нь илт сайжирсан гэсэн судалгаа байгаа юм.

Үүнтэй ижил бид ч бас аль сайн орны жишгийг дагаж, хүүхдүүдийнхээ онцлогт тааруулах тал дээр анхаарч эхэлсэн нь энэ салбарт хамааралтай хүн бүхний л бахдалыг төрүүлээд буй. Нэгэнт гаднын улсыг дурдсан учир дэлхийн шилдэг сургалттай сургуулиуд гэрийн даалгавар дээр сурагчдадаа хэчнээн цагийг зарцуулах хугацааг өгдөг болох талаар инфографикаар хүргэж байна.

Манай улсад даалгаварын хугацаа нь олон улсын жишигтэй ойролцоо гэсэн судалгаа бий. Харин хүүхдэд хэт их ачаалал өгч байгаа нь багш нарын хичээл заах уламжлалт аргаасаа салж чадахгүй байгаатай холбоотой нь нууц биш. Гэхдээ боловсролын шинэчлэлийн талаар ярих болгонд энэ талаар ярьж, энэ жил оролдлого хийж байна. Өөрөөр хэлбэл хэт их мэдээлэл өгөх аргаар мэдлэг олгодог аргаа өөрчилж, хүүхдээр мэдлэгийг өөрийг нь бүтээлгэх, сэдэлжүүлэх, чиглүүлэх арга барил рүү шилжих тухай сүүлийн хэдэн жил ярьсны эцэст ийн хэрэгжүүлж эхлээд байгаа нь олны сайшаалыг хүртэж байгаа хэдий ч хэрэгжиж эхэлсэн эсэх нь тодорхойгүй байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2024-09-09 10:25

Гэрийн да�##�гавар байх ёстой. Гэхдээ 1 цаг л зарцуулах хэмжээнд байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдийнхээ да�##�гавар анхаар.

Иргэн
Иргэн
2024-09-10 07:41

Гэрийн да�##�гавар хэтэрхий их байдаг. Энэ нь багшаас шууд ш�##�тга�##�даг, нийт багш нарын 20 % орчим да�##�гаврыг тааруулж өгдөг. Бусад багш нар асууд�##�тай, ихэнх нь мэдлэг чадвар муу болохоор хүүхдүүдийг загнаж, да�##�гавраар дарамтлах байдлаар хичээл заадаг

Зочин
Зочин
2024-09-10 14:20

Анги дээрээ бараг юм хийлгэхгүй шахуу гэрт нь да�##�гавар болгоод явуулаад байх юм 1 р анги

Зочин
Зочин
2024-09-14 12:03

Geriin daalgawar bh estoi geh de ih bish tsag hiih daalgawar bhad bolno shde ternees heden huudas yum ugchuud geriin daalgawar gedeg bol hudlaa zuil bh da uzsen zuilee batatgaad uzeed daalgawara tsag hiihed huuhed bolno shde

дарь эх
дарь эх
2024-09-15 09:49

Багш сурган хүмүүжүүлэгч нар чадвартай боловсон бэлтгэх нэрийдлээр буруу аргачл�##�аар, эсэргээрээ сургууль, сург�##�т, багш нараас з�##�хсан, стрессдсэнээс үүдэн, ямар нэг зүйлд донтсон өсвөр үеийнхэнийг бий болгож бна. Багш нарын хүүхдүүдийг ч тойрохгүй асууд�##� шүү

Холбоотой мэдээ

Back to top button