Тойм, анализ

Хойд, урд хөршийн томчуудын дараалсан айлчлалаас Монгол Улс ямар үр дүн хүртэх вэ

Хойноос ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, урдаас БНХАУ-ын дэд дарга Хань Жөн нарын айлчлал долоо хоногийн зайтайгаар зохион байгуулагдав. Тэдний айлчлалаас Монгол Улс эдийн засгийн хувьд ямар өгөөж хүртэх вэ гэдэг асуудлыг нэгтгэж хармаар байна.

Дотооддоо Владимир Путиныг ирэхэд "Олон улсын өмнө хүлээсэн гэрээний үүргийн дагуу саатуулах ёстой" хэмээцгээж байсан бол урд хөршийн удирдагч Ши Жиньпиныг төлөөлөн ирсэн Хань Жөний айчлалыг олон нийт төдийлөн анзаарсангүй өнгөрлөө.

Бид гадаад бодлогын үзэл баримтлалдаа "ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн" гэж заасан.

Хоёр хөрш нь таалагдахгүй байлаа гээд бид газар орноо үүрээд, нүүгээд явчхаж чадахгүй. Харин хоёр том гүрний дундах гупер орны хувиар тэдэнд тулгуурласан байдлаар эдийн засгаа яаж тэлэх үү гэдэг асуудал л нэн тэргүүнд тавигдсаар ирэв.

Нөгөө талаас ОХУ Укрианы дайны нөлөөгөөр барууныхны анхаарлыг татах нэг цэг нь Монгол Улс боллоо. Тиймээс хойт ба урд хөршийнхний томоохон айлчлалуудыг ч тэд бас онцгойлон анхаарав. Уг айлчлалууд нь бүтэн жилийн өмнөөс төлөвлөгдсөн, найрсаг хамтын ажиллагааны хүрээн дэх үйл ажиллагаа юм.

Харин ШХАБ-ын уулзалтын үеэр манай төрийн тэргүүнтэй уулзаагүй урд хөршийн удирдагч Ши Жиньпин энэ удаа өөрийн төлөөний хүнээ явуулсан нь манай Х богдын асуудалтай холбогдох улс төрийн нарийн учиртай гэсэн таамаг бий. Хэдий тийм ч хоёр тал хэлэлцээний ширээний ард сууж, нэлээд ажлууд амжуулцгаав.

Нэг. Владимир Путины айлчлалаар "уурлавал" шатахуун өгөхөөс татгалздагийг нь болиулж, УЦС-ын асуудлаар Монгол Улс байр сууриа томсголоо

Ерөөс уг айлчлалын үндсэн агуулга "Эрчим хүч, газрын тос" гэсэн манайд дутмаг сэдвүүд байлаа. Айлчлалаар,

  • Дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж,
  • Газрын тосны бүтээгдэхүүн дээр хэлэлцээрийн хэмжээний  ойлголцолд хүрч,
  • ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр батлан,
  • Эгийн голын УЦС-ын төсөлд байр сууриа албан ёсоор илэрхийлж,
  • Евразийн эдийн засгийн холбооны Чөлөөт худалдааны түр хэлэлцээ байгуулахаар болов.

Манай улс хойт хөршөөс жилдээ 1.3 тэрбум орчим ам.долларын шатахууныг импортолдог. Ингэхдээ их эвтэйхэн, улс төрийн учир эвээ олохгүй л бол хязгаарлалт тогтоочих гээд байдаг нөхцөл байдалтай удав. Саях айлчлалаар ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүн саадгүй бөгөөд тогтвортой нийлүүлэгдэх ЗГ хоорондын гэрээ зурагдсан.

Ингэснээр тэдний цаг үеийн ааш аягаас үл хамаарч, тогтвортой нийлүүлэлт хийгдэх юм. Мэдээж айлчлалын энэ амь халуун яриа хэлцлийн араас деталь ажлуудаа манай төрийнхөн албажуулах, илүү ажил хэрэгч болох шаардлага бий.

Бас нэг онцлууштай нь, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхах үеэрээ "Эгийн гол УЦС-ын төсөл нь танай улсын байгаль орчинд хор хохирол учруулахгүй дүгнэлт НҮБ-аас гарсан. Тиймээс бид төслийг урагшлуулахад асуудалгүй гэж үзэж байгаа" гэсэн байр суурь илэрхийлсэн явдал.

Өмнө нь ОХУ-аас нэг "жижиг" дарга ирээд "Эгийг Монгол Улс явуулах хэрэггүй, биднээс эрчим хүчээ худалдаж авахад болно" гэхчлэн заадаг. Манайх дуугүй байдаг хэлбэрийг төрийн тэргүүнийх нь өмнөөс харж сууж байгаад "Бид төслөө явуулна" гэж хэлж чаддаг чигч байр сууриар сольж чадлаа.

Хоёр. БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалаар мухар төмөр замуудаа амилуулж, эрчим хүчний хамтрал хүсэв

Хойт хөршийн Ерөнхийлөгчийн айчлалаас ялгаатай нь БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй монголчууд голчлон төмөр зам, боомтын нэвтрэлт ярилцлаа. Төсвийн орлогын дийлэнх хувиа уул уурхайн бүтээгдэхүүний экспортоор олдог.

Дэлхийд хар алт мөдхөн хэрэггүй болчих гээд буй цаг хугацааны эгзэгтэй цикл дунд бид Тавантолгойн бүлэг ордуудын нүүрсээ олборлож байна. Тэгэхээр гарц гармаа өргөсгөх амбиц л манай улсын тэргүүний зорилт юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалын үеэр гарсан үр дүнг,

  • Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох,
  • Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдийг эрчимжүүлэх,
  • Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдны зам байгуулах,
  • Эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүд,
  • Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулах зэрэгт БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар тохиролцов гэжээ.

Манай улс урд хөршид холбогдох хүлээлттэй хэсэг төмөр замыг Ерөнхийлөгч Х.Баттулгын үед барьж бэлдсэн. Одоо үүгээрээ нүүрсээ тээвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгаас чухал байгаа. Энэ уулзалтаар "Манай улсын барьсан мухар төмөр замуудыг холбоод өгөөч" гэх агуулга хөндөв.

Угаас үүнд бэлтгэж, Зам тээврийн хөгжлийн сайдаар урд хөрштэй хамгийн сайн эвээ олдог Б.Дэлгэрсайханыг томилоод буй. Барьчхаад ашиглаж чадахгүй шахам буй төмөр замуудаа холбоход л манай нүүрсний гаргалт эрс нэмэгдэх юм.

Манай улс саях айлчлалаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гэрээг өргөжүүлэхээс гадна эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хамтрах агуулгыг хөндөн ярьсан нь онцлууштай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-09 09:36

Путиныг баривчил гэж орилсон улс дүүрэн байсан, манайх шиг улс баривчлах оролдлого хийлээ гээд барьж чадлаа юу? за барьлаа гэж бодоход манайхыг цагын дотор үнсэн нурамтай хутгах биз хаха. 2 том гүрэн дунд энхийг сахин орших гэж хичээж байхад барууныхан ирээд хамга�##�лаа юу, түй ч хамаагүй биз

Эгэл
Эгэл
2024-09-09 09:37

Хар �##�т -нүүрс хэзээ ч хэрэггүй болохгүй.Харин шууд түлдэг хэрэглээ байхгүй болж боловсруулж хэрэглэдэг:хийжүүлэх,химийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх болон бусад гүн боловсруул�##�т хийгддэг болно

Зочин
Зочин
2024-09-09 10:36

Хэдэн тэрбумын нөөцтэй нүүрсийг түргэн зарж эргэлтэд оруулах хэрэгтэй юуг харамлаж.хадг�##�даг юм.

зочин
зочин
2024-09-09 11:20

hitaduudtai mash sain naimaaltsah heregtei

tegj chadahgui bol hitadiin hool bolood duuslaa.

DAMBADORJ SHIITER
DAMBADORJ SHIITER
2024-09-10 00:41

Гадаад бодлого зөв явагдаж бна.Хэдий ээдрээтэй төвөг саад ихтэй байгаа ч бид улам уха�##�аг байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-09-18 07:50

Зочин

Зочин
Зочин
2024-09-18 07:50

Тааруухаан нийтлэл бна, улс төр бичдэг сэтгүүлчээ соль гэж захир�##�даа хэл

Холбоотой мэдээ

Back to top button