Top StoriesУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГ

"Шинэ хоршоо": 2024 оны төсвийн тодотголд хүүгийн татаасаа суулгаж, зээлийн эх үүсвэрийг ₮500 тэрбумаар нэмжээ

"Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилт энэ онд төлөвлөсөн хэмжээг давсан тул зээл олгохоо больсон гэдэг ойлголт түгээд байв. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр, 2024 онд баталсан зээлийн эх үүсвэр 500 тэрбум төгрөг. Харин энэ дүндээ наймдугаар сарын сүүлээр хүрч, улмаар нэмэгдүүлэх шаардлага гарсан гэх.

Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанканд ажилласан. Энэ үеэрээ "Шинэ хоршоо" хөдөлгөөний 500 тэрбумын эх үүсвэрийг 1 их наяд болгож нэмэгдүүлсэн талаар мэдэгдсэн юм.

Үүнээс хэд хэдэн ойлгомжгүй зүйл үүссэн нь,

  • Засгийн газар хүүгийн татаасаа төлж дийлэхээ болиод санхүүжилт зогссон уу
  • Зээлийн таазаа шууд хоёр дахин нэмчихээр төсөвтэй уялдах уу, боломжтой юу
  • Санхүүжилтийн механизм хэрхэн явагдаж байгаа вэ? зэрэг юм.

Энэ хүрээнд эх сурвалжуудын түвшинд мэдээлэл цуглууллаа.

2024.08.30-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж, эх үүсвэрийг 1 их наяд болгожээ

Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк, арилжааны банкнууд хамтран байгуулсан гэрээний дүн 500 тэрбум байжээ. "Шинэ хоршоо" хөдөлгөөн өөрөө нийт таван их наяд төгрөгийн зээл гаргах тооцоотой, энэ дүнгээ Засгийн газрын тогтоолд оруулж баталсан. Харин жил тус бүрд ямар хэмжээний зээл олгохоо баримт бичигт тусгаагүй, гэрээгээр зохицуулах аж.

Нэг жилд нэг их наядын ерөнхий тооцоо байсан байна. Харин үйл ажиллагаа эхний жилийн дундаас эхэлсэн тул 2024 оны гэрээг 500 тэрбумаар баталсан гэдэг тайлбарыг албаны хүн өгч байна.

Энэ хэмжээний зээл он дуусахаас өмнө банкнуудаас гарч, гэрээний дүнг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Үүнийг эх үүсвэр дууссан тул зээл олголт зогслоо гэж ойлгожэ.

Харин наймдугаар сарын 30-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж, 500 тэрбумын эх үүсвэрээ 1 их наяд болгож нэмэгдүүлжээ.

14,381 малчны 3,467 хоршоонд 495 тэрбумын зээл олгоод байгаа юм.

2024 оны төсвийг тодотгохдоо ХХААХҮ-ийн сайдын багцыг нэмжээ

Ингэхдээ үүний өмнө 2024 оны төсвийг тодотгоход хүүгийн талаасаа суулгаж өгсөн байна.

Улсын төсвөөс "Шинэ хоршоо"-ны зээлийн хүүгийн татаасыг төлнө.

Тэгвэл, 2024 оны төсвийн тодотголоор ХХААХҮ-ийн сайдын багц дээр 555.5 тэрбум төгрөг, үүнээс 126.7 тэрбум төгрөгийг хүүгийн дэмжлэгт олгохоор баталсан байна. 126.7 тэрбум төгрөгт "Шинэ хоршоо"-ноос гадна "Цагаан алт" зэрэг малчдад чиглэсэн бусад хөтөлбөрүүдийн хүүгийн татаас багтсан аж.

Тэгэхээр эх үүсвэр нэмэгдүүлэхийн тулд улс төсөвтөө хүүгийн татаас олгох зохицуулалтаа ингэж бэлдсэн байна.

ЗГ: Хүүгийн татаасанд одоогоор мөнгө олгоогүй

Тэгвэл, одоогийн байдлаар 500 тэрбум төгрөгийн зээл гарсан бол, үүний хүүгийн татаасанд Засгийн газар төсвөөс хэдэн төгрөг төлснийг эх сурвалжуудаас тулган тодрууллаа.

Ингэхэд одоогийн байдлаар хүүгийн татаасанд төлбөр төлөөгүй байгаа гэлээ.

Зээлүүдийн судлагдсан болон олгогдсон огноо, улмаар төлөлтийн график хэрхэн гарснаас хамаарах аж. Түүнчлэн, арилжааны банкнуудаас энэ тухай мэдээллийг цуглуулах, нэгтгэх, боловсруулах шаардлагатай. Шинэ тутам үйл ажиллагаа учраас эхний нэгдсэн доон дүнг зангидаж амжаагүй хэмээн ажлын хэсгээс тайлбарлаж байна.

166-р тогтоол: Зээлийн батлан даалтын санг Ковидын үеийн нэмэгдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлнэ

Ер нь санхүүжилтийн схемийг ойлгохын тулд Засгийн газрын 166 дугаар тоот тогтоолтой танилцаж болох юм.

Улсын төсөв буюу Засгийн газар хариуцах хоёр хэсэг бий нь:

  • Хүүгийн татаас
  • Зээлийн батлан даалтын сангийн санхүүжилт юм.

"Шинэ хоршоо"-ны зээл өөрөө 6 хувийн хүүтэй. Арилжааны банкнууд 11 хувийн хүүгээр зээл олгоно. Харин зөрүүг Засгийн газар төсөвт зохицуулалт хийх маягаар төлнө.

Харин Зээлийн батлан даалтын сан зээлийн 80-90 хувийг батлан даах юм.

Тэгвэл, 166-р тогтоолын зургадугаар зүйлд:

"...давсан хүүгийн төлбөрийг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан тооцож Засгийн газраас хариуцан төлөхөд Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар, 2025-2033 онуудад шаардагдах эх үүсвэрийг тухайн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарт даалгасугай..." гэж заасан.

Наймдугаар зүйлд:

"...Төлөвлөгөөний хүрээнд Зээлийн батлан даалтын сангаас хоршооны гишүүн малчинд гаргах зээлийн батлан даалтыг тус сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын үед нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгөөр хангуулж, зохих журмын дагуу батлан даалт гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөл (Т.Жамбалцэрэн)-д зөвшөөрсүгэй" гэжээ.

Зээлийн хүүгийн татаасыг хэрхэн санхүүжүүлж буйг бид ойлгосон. ХХААХҮ-ийн сайдын багц дээр шууд төсвөөс дүн тавьж өгч байна.

Харин хожим чанаргүй зээлдэгч гарахдаа тулбал ЗБДС орж ирэх бөгөөд, энэ үед Зээлийн батлан даалтын санг Засгийн газар цар тахлын үеийн юун хөрөнгөөр санхүүжүүлэх нь анхаарал татаж буй.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-10 16:12

arai2

Зочин
Зочин
2024-09-10 16:15

1 ikh naydaar tegeed hiisen yumch bhgui alga bolno doo

Зочин
Зочин
2024-09-10 16:33

ed naraar deerlhuuleedl aij bai ta hed

Зочин
Зочин
2024-09-10 16:34

үнхээр арчээгүй тэмцэж чададгүй ард түмэн одоо яаая гэхэвдээ

Зочин
Зочин
2024-09-10 16:39

ингээд л хулгай хийж байгаа юм даа

Зочин
Зочин
2024-09-10 16:40

аа тэгээд сэтгүүлчид ингэж дэлгээд сүүлдээ өөрсдөө шоронд ордог болсон цагдаа

Зочин
Зочин
2024-09-10 16:45

odoo gent ene ni turiin nuuts boloo shaah viide

Зочин
Зочин
2024-09-10 16:46

ene munguur ni uur heregtei yum hiisen bol hamaagui deer bh bsiin

Зочин
Зочин
2024-09-10 16:55

archaagui ard tumen odoo yaay gehev dee

Зочин
Зочин
2024-09-10 17:03

монголд мөнгө нь их байх тусмаа хулгай нь зүгээр өнгөрдөг гаж тогтолцоо үүссэн шүүдээ удахгүй тэгээд �##�га болно доо

Зочин
Зочин
2024-09-10 17:11

ene hed odoo tsadaj handagui yum bhda

Зочин
Зочин
2024-09-10 17:15

m#lchidiig unheer davraaj hanagui yumaa

Бат
Бат
2024-09-10 18:33

Тэгээд энэ их мөнгө хэн аваад байгаам дээ шилэн данс нь хаана бна.

Холбоотой мэдээ

Back to top button