ДЭЛХИЙ

Австралид 16-аас доош насны хүүхдэд цахим сүлжээ хэрэглэхийг хориглоно

Австралийн эрх баригчид нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насанд хязгаар тогтоож, хүүхэд, өсвөр насныхан буюу 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээг ашиглахыг хориглохоор төлөвлөж буйгаа тус улсын Ерөнхий сайд Энтони Албанез мэдэгдлээ.

Тэрбээр, “Олон нийтийн сүлжээ нь нийгэмд хор хөнөөл учруулж, хүүхдүүдийг жинхэнэ найз нөхдөөс нь холдуулж, бодит амьдралын туршлага олж авах боломжийг тэдэнд олгодоггүй гэдгийг бид бүхэн мэднэ" гэж байв.

Өмнөд Австрали муж улсын эрх баригчид 14-өөс доош насны хэрэглэгчдийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох тухай хуулийг батлахад бэлэн байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Харин Австралийн Засгийн газар "Хүүхдүүдийг нийгмийн сүлжээн дэх хор хөнөөлтэй контентуудаас хамгаалах болно. Бид хүүхдүүдийг чөлөөт цагаа өнгөрөөх бодит үйл ажиллагаанд яваасай гэж хүсэж байна. Хэрэв энэ төлөвлөлт хэрэгжих юм бол амьд харилцаа гэдэг зүйл эргэн ирэх болно" хэмээсэн байлаа.

Тус улсын холбооны засгийн газар олон нийтийн сүлжээнүүдэд хаяг нээж, ашиглах эрхтэй хүмүүсийн насыг 16 насаар хязгаарлаж, шалгуурыг улам өндөрсгөхөөр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: СNN.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button