УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөөлгөөр авлигын хэргээ даруулсан элчин сайд Т.Бадралыг цаашид хэрхэх вэ

Дөрвөн жилийн өмнө Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан Т.Бадралыг БНХАУ-ын нийслэл Бээжин дэх Монголын элчин сайдын яам руу Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилон явуулж байсан билээ. Онцгой байдлыг удирдаж байсан хошууч генерал цолтой хүнийг гэнэтхэн элчингээр томилоод явуулчихсан нь тухайн үедээ их сонин дүр зураг болсон.

Одоогийн ерөнхийлөгчийн дотны нөхөр гэгддэг Т.Бадрал нь салбартаа мэргэжилтнээс авхуулаад ажилласан олон жилийн туршлагатай гэгдэж түлхүүлсээр ерөнхийлөгчийг шадар сайд байх үед буюу 2015 онд ОБЕГ-ын дэд даргаас даргын албан тушаалд томилогдсон. Ажлаа аваад жил ч болоогүй байхдаа АТГ-ын мөрдөн шалгахаас түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.

Тухайн үед ОБЕГ-ын хэд хэдэн хүн түүнтэй хамт шалгагдаж байв. ОБЕГ-ын тендерүүдийг будлиантуулж хуучин автомашин нийлүүлсэн, гал унтраах аврах хэрэгсэл, галын хөөс зэрэг 400 орчим сая төгрөгийн иж бүрдлийг тендер зарлалгүй авсан, төсвийн хагас тэрбум төгрөгөөр хамтран ажиллагчийнхаа хүргэнд өгч гараж бариулсан, шаардлага хангахааргүй засварын ажилд 160 сая төгрөг зарцуулсан зэрэг нь шалгалтаар тогтоогдож, мөрдөн байцаалтаар батлагдаж байсан түүхтэй. Оросоос авчирч ОБЕГ-т нийлүүлсэн гэгдэх 50 мянга орчим ам.долларын машины асуудал ч мөн сөхөгдөж байгаад намжсан.

Хэргийн явц хоёр жил орчим хуулийн байгууллагаар эргэлдэж байгаад прокуророос нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр буцаагдсан байдаг.  Албан тушаалын хэрэг гэдэг одоогийн хуулиар цаасан дээр мөртэй болсон. Урьдынх шиг хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үе ард хоцорсон, уг нь. Гэвч элчин сайд Т.Бадрал ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдоржтой ч ойр найзууд гэгддэг. Аль аль ерөнхийлөгчөөс томоохон үүрэг хүлээж гардаж биелүүлэхдээ ч  гарамгай хэмээн түүнийг сайшаах төдийгүй, өөрийнх нь ар талыг ч бат даадаг тэр зайны нөхөрлөлтэй хүн хэмээн ярих нь бий.

АТГ-т байнгын уяатай болсон хүнийг галаас холдуулж улмаар 2020 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Т.Бадралыг Хятадад элчингээр явуулах саналыг даруй дэвшүүлж, одоогийн ерөнхийлөгчид танилцуулснаар даруй дэмжигдсэн юм. Уг нь орос, англи хэлтэй Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль төгссөн хүнийг таг эсрэг тийш буюу Бээжин рүү элчингээр явуулчихсан.

Энэ жил түүний элчингээр томилогдон ажиллах хугацаа дуусч буй. Үүнийгээ сануулах мэт өнгөрөгч тавдугаар сард элчин сайд Т.Бадрал өөрийн анд нөхөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Л.Хүрэлсүхээс Сүхбаатарын одон гардаж авсан. Магадгүй үүрэгт хугацаа нь дуусахад түүнийг одоогийн ерөнхийлөгч дэргэдээ авах уу эсвэл салбарт нь томилох уу гэдэг одоогоор тодорхойгүй байна. Хэл ам татлаж, хуулийн хаалга сахисаны учир ОБЕГ-таа лав эргэж томилогдох нь юу л бол.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлийг хүртэж авлигын хэргээс мултарсан энэ хүнээ элчингээр явуулж улс төрийн карьерийг нь гамнаж өгсөн ч буугаад ирэхэд нь улайм цайм төрийн өндөр албан тушаалд томилно гэж ширэн нүүрлэх вий дээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 12, 2024 10:04

Хэний захи�##�гаар ийм б�##�ай юм бичээд байдаг юм бэ. наад хүн чинь ажлыг хийсэн шиг хийдэг хүн шүү. Бээжинд Элчин болж очоод Элчиний газрыг яаж өөрчилсөн энэ тэрийг нь мэдчихээд илүү донгосмоор юм. АЗарим үед ажил хийсэн хүн нь бурууддаг цаг үе ирчихсэн гэдгийг санаж баймаар юм.

Зочин
Зочин
9 сар 12, 2024 10:39

Монгол хэлний багш бишүү энэ күмүн

Зочин
Зочин
9 сар 12, 2024 11:32

Хүрэлсүхийн хулгайч нарыг ивээдэг нөөлөг ганц энэ биш, дунд болон доод шатанд гарч буй хулгай, гаж буруу хэрэг үйлдэгчид зүгээр яваад байгаагийн цаана Күүкийн ивээл байдаг гэсэн яриа оргүй биш байхаа??? Күүкийн 6 жилийг яаж бардаг юм билээ дээ, монголчууд минь??

зочин
зочин
9 сар 12, 2024 12:13

хайран төрийн минь нэр хүнд ганц муу хулгайчаас болж доошоо орох гэж

Зочин
Зочин
9 сар 12, 2024 12:22

Энэ хүн чинь олон улсын харилцаа төгссөн, харинч мэргэжлийн дипломатч хүн. Одоо Америкт элчин болгоорой, Монгол улсад хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
9 сар 12, 2024 19:14

Энэ Батсүрэн гэх этгээд хэний захиа да�##�гавраар Бадр�##� генер�##�ыг харлуулаад байгаа юм бэ? Бадр�##� бол онцгойг иаш зөв удирдаж байсан маш өндөр нэр хүндтэй дарга шүү. Иймд Бадр�##� генер�##�ыг ОБЕГ-ын даргаар буцаагаад томилсон ч болно. Эсхүл Ерөнхийлөгч өөриынхөө дэргэд зөвлөхөөрөө авб�##� бүүр сайн байх болноо.

Холбоотой мэдээ

Back to top button