Гадаад мэдээДЭЛХИЙ

Санал асуулгаар Камала Харрис илүүрхсэн ч Трампын рейтинг түүнтэй зэрэгцсэн хэвээр байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард явагдана. Тус сонгуульд Бүгд найрамдах намаас Доналд Трамп, Ардчилсан намаас Камала Харрис нар өрсөлдөх юм. Өрсөлдөгчид анхны мэтгэлцээнээ мягмар гарагт /2024.09.10/ хийсэн билээ.

“ABC News” агентлагийн явуулсан тэрхүү мэтгэлцээнийг АНУ даяар 67.1 сая хүн шууд үзсэн байна. Энэ нь зургаадугаар сард болсон, Трамп Байден хоёрын мэтгэлцээнээс үзэлтийн тоо 31 хувиар өссөн үзүүлэлт юм. Мэтгэлцээнд Харрис ялсан гэж улс төрийн зүүний үзэлтэй хэвлэлүүд мэдээлж, харин Трампын сонгуулийн кампанит ажлын төв түүнийг ялсан хэмээжээ.

АНУ-ын хэд хэдэн фирм, агентлаг сонгогчдоос санал асуулга явуулж, хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байгааг нь асуудаг. Тэгвэл энэ мэтгэлцээн тэдгээр санал асуулгад хэрхэн нөлөөлснийг харцгаая. Зургаадугаар сард Байден Трамптай мэтгэлцсэн нь түүний улс төрийн рейтингийг хүчтэй бууруулж, эцэст нь сонгуулиас нэрээ татахад хүргэсэн.

Тодруулбал, Трамп, Байдены мэтгэлцээний дараа явуулсан санал асуулгаар америкчуудын 72 хувь нь Байденыг ерөнхийлөгчийн албыг хаахад оюун санаа, сэтгэн бодох чадварын хувьд тохиромжтой бус гэж хариулжээ.Зургаадугаар эхээр энэ тоо 65 хувь байсан.

Мэтгэлцээн санал асуулгад хэрхэн нөлөөлөв?

Одоог хүртэл явуулсан санал асуулгаас харвал сонгогчид мэтгэлцээнд Харрисийг ялсан гэж бодож байгаа бололтой. “YouGov” фирм мэтгэлцээний зарим хэсгийг үзсэн гэх 2 мянга гаруй бүртгэгдсэн сонгогчдоос саналыг нь асуужээ. Тэдний 54 хувь нь мэтгэлцээнд Харрисийг ялсан гэж бодож байна хэмээн хариулсан бол 31 хувь нь Трампыг ялсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Харин “CNN” агентлаг болон “SRSS” фирмийн 600 гаруй бүртгэгдсэн сонгогчдоос санал асуулга явуулахад 63 хувь нь Харрисийг илүү сайн мэтгэлцсэн гэжээ. Харин тэдний 37 хувь нь Трампыг илүү сайн мэтгэлцсэн гэж хариулсан байна.

Мэтгэлцээнээс өмнө эдгээр сонгогчид хэн нь сайн мэтгэлцэх бол гэсэн асуултад 50 50 хувьтай хариулж байсан аж. Гэвч хэн нэгнийг илүү сайн мэтгэлцсэн гэж үзэх нь тэднийг сонгоно гэсэн үг биш. Сонгогчдын зөвхөн 4 хувь нь л мэтгэлцээнийг үзээд хэнд саналаа өгөх тухай бодлоо өөрчилсөн гэж хариулжээ.

Хэн үндэсний хэмжээнд рейтингээр илүүрхэж байна?

Байден сонгуулиас нэрээ татаж буйгаа мэдэгдэхээс хэдэн сарын өмнө үндэсний санал асуулгууд Трамп түүнийг бага зэрэг илүүрхэж байна гэх үр дүн үзүүлж байсан. Тухайн үед хэд хэдэн санал асуулга Харрис Байдены оронд байсан бол Трамп мөн адил л илүүрхэнэ гэх дүр зургийг харуулж байсан юм.

Тэгвэл Байдены оронд Харрис сонгууль өрсөлдөх болж, кампанит ажлаа эхлүүлсний дараа үндэсний санал асуулгад бага зэрэг өөрчлөлт орсон. Харрис кампанит ажлаа эхлүүлснээс хойш Трампыг багахан хэмжээгээр илүүрхсээр ирсэн байна. Үндэсний хэмжээнд явуулсан санал асуулгуудын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол сонгогчдын 47 хувь нь Харрист саналаа өгнө гэсэн бол Трампт 44 хувь нь өгнө гэсэн байгаа.

Хэдийгээр үндэсний хэмжээний санал асуулгууд чухал ч гэсэн энэ нь сонгуулийн үр дүн ямар байхыг таамаглах үнэн зөв арга биш юм. Учир нь АНУ нь ерөнхийлөгчөө сонгохдоо электорал коллежийн системийг баримталдаг. Америкчууд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхдөө 538 электоруудаас бүрдсэн “Электорал коллеж”-ийн гишүүдэд саналаа өгч байгаа гэсэн үг.  

Муж болгонд тус тусын тоо бүхий электор бий. Тэрхүү мужид ялалт байгуулсан нэр дэвшигч тус мужийн электоруудыг авна гэсэн үг. Нийт 270 электор авч чадсан нэр дэвшигч ялна. Электорууд дараа нь нэгдсэн хурал зохион байгуулж хуваарилагдсан нэр дэвшигчдээ саналаа өгөх байдлаар АНУ-ын ерөнхийлөгч тодордог байна.

Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хэдхэн савлагаатай муж шийдвэрлэдэг гэхэд болно. АНУ-ын 50 муж бүр сонгуулийн тойрог. Тэдгээрийн ихэнх нь сонгуульд улс төрийн зүүн эсвэл барууны нэр дэвшигчид саналаа бат өгөх нь мэдэгддэг юм. Харин хэдхэн муж аль нэр дэвшигчид өгөх нь тодорхойгүй байдаг тул савлагаатай.

Энэ удаагийн сонгуулийн савлагаатай мужууд бол Невада (6 электор), Хойд Каролина (16 электор), Пеннсильвани (19 электор), Жоржиа (16 электор), Аризона (11 электор), Мичиган (15 электор), Висконсин (10 электор) юм. Хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар Харрис Невада, Хойд Каролина, Пеннсильвани мужид Трампыг нэг хувиар л илүүрхэж байна.

Мөн Харрис Мичиганд хоёр, Висконсинд гурван хувиар түүнийг илүүрхэж байгаа юм. Харин Трамп Аризона, Жоржиа мужид Харрисээс нэг хувиар илүүрхэж буй. Үүнээс харахад савлагаатай мужийн тавд нь Харрис, Трамп хоёрын рейтинг маш ойрхон байгаа тул сонгуулийн өдөр хэн ялалт байгуулахыг урьдчилж таамаглах нь маш хүндрэлтэй байна.

Эх сурвалж: BBC, US National Archives

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-13 14:24

Шууд мэтгэлцээний үеэр Трамп ч индэр дээрээ үхэх шиг л харагдаж бн�##�ээ дээ !

Зочин
Зочин
2024-09-14 07:56

Амэрикийн сонгуулийн систем хууль дүрмийг хэнч ойлгож чадахгүй хэнч мэдэхгүй нэг тийм сонин зүйл.

Зочин
Зочин
2024-09-14 09:54
Reply to  Зочин

Тэгвэл чиний оюун тархи, мэдлэг боловсрол чинь орчин үеийн хүний хэмжээнд хүрэх яагаачгүйл бгаа юм бнадөө !

Зочин
Зочин
2024-09-14 20:13

78 настай хөгшин Трамп эхлээд шүүх дээр байгаа хүүхэнтэй холбоотой хэргээ шийдүүлмээр юм зөнөг өвгөн Америкийн Ерөнхийлөгч болж хэргээс мултрах гэж үхэн хатан тэмцэж байнаа. Камила Харрис ялж Америкийн ерөнхийлөгч болох нь тодорхой. Гэмт хэрэгтэнүүд гэмт хэрэгтэнээ хамга�##�ах дуртай гэдэг Трамп гэгч улаан махны хэргээр шүүхээс буруутай тогтоогдсон гэмт хэрэгтэн өвгөн Путин �##�уурчин олон улсын гэмт хэргийн шүүхээс хүүхэд хулгайлсан шившигт хэргээр ял сонссон хулгайчийг их өмөөрөх юм. Ёстой Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэдэг үнэн юм

Холбоотой мэдээ

Back to top button