Хөшигний ард: Ерөнхийлөгчийн институци төвлөрөх Хархорумд Цөмийн цахилгаан станц барина
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлах үеэр айлчлалын багт тус улсын төрийн атомын энергийн толгой корпораци "Росатом"-ын төлөөлөгчид ирээд буцсан. Энэ үеэрээ манай эрчим хүчний салбарын хамгийн гол асуудал болох Цөмийн цахилгаан станцын асуудлыг холбогдох албанхантай ярилцаж, тодорхой албан бичгүүдэд гарын үсэг зурчхаад явжээ.
Оросын улс төрийн асуудлаас үүдэн энэ талын томоохон хэлцлүүд намжингуй өнгөрч буйг энд онцлох нь зүй биз ээ.
Монголд Цөмийн цахилгаан станц барих, эрчим хүчний хараат байдлаасаа гарах хүсэл, амбиц бий. Олон жил дуншсан энэ асуудлыг ажил хэрэг болгох эсэх нь одоогийн Засгийн газрын чадамжтай шууд холбоотой.
Жилийн өмнө Санкт-Петербург хотноо Монголын талаас болон "Росатом"-ын зүгээс стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Ерөнхийдөө удаашралтай, тодорхойгүй байсан энэ ажил илүү хурдацтай нааштай байгаа талаар салбарынхан нь ам сайтай байгаа.
Тухайлбал, цөмийн, салхин болон усан цахилгаан станцын чиглэлээр эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх талаар хоёр орны дунд өрнөсөн яриа айлчлалаас хойш ажил хэрэг болох шатандаа орсон байна. "Росатом" компанийнхан ерөнхий эдийн засгийн зураглал, төслөө хоёр талаас шахаж, яаравчлуулах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж.
"Росатом"-ын тухайд, Оросын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч компаниудын нэг бөгөөд нэг ёсондоо Оросын нэрийн өмнөөс цөмийн эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гэж болно. Ураны хайгуул, олборлолт баяжуулалт, хувиргалт, түлш үйлдвэрлэлт, ЦЦС-ын зураг төсөл, барилга угсралт, ЦЦС-ын ашиглалт, засвар үйлчилгээ, инженерчлэл, цөмийн холбогдох байгууламжуудыг ашиглалтаас гаргах түүнчлэн эцсийн түлш болон цацраг идэвхт хаягдлын боловсруулалт зэрэг цөмийн үйлдвэрлэлийн бүх хэсгийг хариуцдаг. Нээлттэй мэдээллээс харвал тус компани манайхаас өмнө нийт гадаадад болон дотооддоо 18 ЦЦС барьсан туршлагатай аж.
Аман хэлцлүүд ерөнхийдөө ямар шатанд яваа талаар олон талын эх сурвалжаас тодруулахад өнөөдрийн байдлаар "Росатом" компани манай улсад салбараа байгуулах, ажиллах хүчний нөөцөө бүрдүүлэх ажилдаа шуурхайлан орсон гэв. Монгол улсад, газарт суурилсан бага оврын ЦЦС барих барилга угсралтын ажил гүйцэтгэлийн үзэл баримтлалаа аль хэдийнэ боловсруулж баталсан байна.
-Шинэ ЦЦС баригдсаны дараа ханган нийлүүлэгчдээс 200 сая ам.долларын орлогыг улсын төсөвт оруулна-
2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн засварлах тухай зарлиг гаргаснаар улсын нийслэлийн зохион байгуулалт буюу төрийн захиргаа, соёл урлаг, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг бүх салбарыг хамруулсан томоохон түшиц хот байгуулах зарлиг гаргасан юм. Энэ тухай улс төрийн түвшний яриа өрнөсний дараа үндсэндээ 500 орчим мянган хүн ам бүхий Өвөрхангай, Архангай аймгийн нийт 189 мянган га газрыг хамарсан шинэ хотыг дагалдуулан "Росатом"-ын зүгээс 24/7 ажиллах хүчин чадал бүхий бага оврын ЦЦС барих төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой талаар хөшигний ард яриа өрнөсөн гэдэг.
Эхний ээлжид 220-330 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөж, энэ нь Хархорум-Арвайхээр-Мандалговь, Хархорум-Булган-Эрдэнэт чиглэлийн 220 кВ-н давхар гинжин шугам сүлжээ барих шаардлагатай аж. Ингэснээр Улаанбаатар, Эрдэнэтийн цахилгаан станцууд болон 600 МВт-ын хүчин чадалтай Цагаан-Толгой нүүрсний цахилгаан станцын хооронд баригдах шинэ ЦЦС-ын барилгын ажлын явцад болон ид оргил ачааллын эрчим хүчний урсгалыг хангахаар тооцжээ. Барилгын явцын хугацаа үндсэндээ 7-8.5 жил гэж тооцсон бөгөөд улсын төсөвт 120-130 сая ам.долларын татварын орлого, дотоодын ханган нийлүүлэгчдийн орлого 180-200 сая ам.доллар бөгөөд 3000-10 гаруй мянган хүний ажлын байрны нөөц бий болгох болов уу гэсэн тооцоо гаргасан байна.
-Техникийн баримт бичгээ баталжээ-
Цөмийн цахилгаан станцыг дагалддаг хамгийн чухал, том бүтээн байгуулалт нь өөрөө хөргүүрийн систем юм. Эхний байдлаар Монголын талаас Шинэ Хархорум хот нь байж болох хамгийн боломжит талбай гэсэн анхан шатны төслийн зураглалаа өгсөн бөгөөд байршлын нарийн нягт мэдээллийг илүү дэлгэрэнгүй өгөх ёстойг нөгөө талаас хүссэн байна.
Учир нь бүтээн байгуулалтаас өмнөх газар зүй, байгаль цаг уур гээд орчны хүчин зүйлүүдийг бүтээн байгуулагч тал судлуулахаас аргагүй. Бага оврын Цөмийн цахилгаан станц нь загвар төрөл хэрэглээнээс хамаараад өөр өөр төрлийн хөргөлтийн горимтой байдаг. Ингэхдээ хөргүүрийн системдээ зөвхөн ус гэлтгүй шингэн металь, хий, шингэн давс ашиглах боломжтой юм.
Тэгэхээр Монголд усан хөргөлтийн системийг ашиглана гэвэл тухайн байршилд хэд хэдэн гүний усны нөөц бий. Үүн дээр тулгуурлан хөргүүрийн системээ шийдвэрлэхэд манай талаас сайтар судлагаа шаардагдана. Төслийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт ямар журмаар явах тал дээр талууд хоёр талаасаа хэлэлцээд эхэлчихсэн, нийт төсөвт өртөг одоогоор эцсийн байдлаар тодорхой болоогүй аж.
Оросын хэвлэлүүдэд бичсэнээр "Росатом" болон "Мон-Атом" хамтран манай улсад бага оврын ЦЦС барих техникийн баримт бичгийг баталж харилцан гарын үсэг зурсан талаар мэдээлжээ. Оросын тал ямар байдлаар оролцох, монголын талаас мөн ямар байдлаар оролцох зэрэг нарийн деталь ажлууд гэрээний шатандаа явж байгаа аж.
Хархорумд Ерөнхийлөгчийн институци төвлөрнө
Хархорум хотын бүтээн байгуулалт өөрөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаандаа санаачлан хэрэгжүүлж буй хэд хэдэн томоохон төслүүдийн нэг. Энд чухамдаа ирээдүйд Ерөнхийлөгчийн институци голчлон төвлөрөх дүр зурагтай юм.
Үүгээр буюу улс төрийн өнцгөөс ОХУ-ын талын барьж өгөх Цөмийн цахилгаан станцыг Ерөнхийлөгчийн инститүц төвлөрөх Хархорум хотод байгуулахаар төлөвлөсөн нь анхаарал татаж байна. Хоёр хөрштэй харилцах харилцаа, харилцан ойлголцлын асуудал ч төрийн тэргүүний түвшинд явагддаг юм.
Цөмийн байгууламжийн төсөлд Засгийн газрын үүрэг роль маш өндөр байдаг. Тиймээс төрийн оролцоо ямар байхаас энэхүү төсөл, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн тодорхойлогдоно гэсэн үг.
Олон жил ярьж, урд хойд хөршөөсөө эрчим хүчний хараат байдалд орсоор ирсэн бодит нөхцөл байдалтайгаа нүүр тулж, цахилгаан станцын бүтээн байгуулалтад бид нэг жигд ойлголттой байх сан. Цаашид ЦЦС-ийн асуудалд илүү өндөр түвшинд оролцоогоо нэмэгдүүлж чадвал бид ойрын ирээдүйд эдийн засгийн болоод эрчим хүчний тал дээр бие даасан улс болоход ойртох буй за.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шилний цаанаас чихэр долоолгоогүй гэдэгт итгэх хүн бий юу?,мэдээж ояа мояа жэнкочуудаас өөр.Хэрэв наадах чинь 40 жилийн дараа хэрэгжихээр бол эхлэх шаардлага бий юу!
Муулах юм аа олохгүй л байна даа
2 , 3 , 4 -р ЦС уудыг оросууд барьсан юм шүү.Мөн 4-р ЦСын өргөтгөлийг ч оросууд хийсэн. Одоо ажил хийнэ гэхээр муулаад гаргачих санаатай. Монголыг хөгжүүлэхгүй хэдхэн доллараар шантаазны нөхдийг хуураад дуусгах бодолтой бололтой. Шантаазчингуудаа та нарын дээр төр засаг гэж бас байдаг юм шүү .
ОХУ бид нарт �######� өмхүүлээд байгааг төр засгийн удирдлага нөхдүүд та нар мэддэг юм уу
Оросуудад итгэсэн хэвээрээ л бну...эсвэл �##�баар явуулга уу. Хэзээ ч 100 мВТ ЦЦС Иванууд Монголд барьж өгөхгүй ээ. Дайны төлбөр гэж том юманд унанаа
Шингэн давсаар хөргөлт хийнэ ч гэх шиг мэдэхгүй юмаа яагаад ингэж хаа хамаагүй худлаа бичнэ вэ??? Шингэн буюу хайлм�##� давс чинь 240 градусаа доош температурт царцдаг бөгөөд цамхагт төрлийн нарны дулааны цахилгаан станцын хүлээн авагчид ашигладаг мөн дулаан хуримтлуулах төхөөрөмжид ашигладаг эд шүү дээ. Атомын цахилгаан станц ашиглах ямар ч хэрэг байхгүй. Замаа ч засаж чадахгүй байж ямар үхсэнийх нь цөмийн цахилгаан станц барьж ашиглах вэ??? Дулааны цахилгаан станцуудад чинь мэргэжилтэй боловсон хүчин олдохгүй л байна шүү дээ
Оросуудын Туркт байгуулж байгаа цөмийн эрчим хүчний станцын байгууламж ажил зогссон, учир нь барууны орнуудын хоригт орсон гээд өрнөдийн орнуудаас багаж төхөөрөмжөө авч чадахаа байсан. монголд оросууд барьж эхэллээ гэхэд ийм л хувь заяа хүлээж байгаа, нөгөө т�##�аар оросууд дайнд оролцоод юун атомын станц Монголд барих, манайхнаас төлбөр авангуутаа түүнийгээ буу сум болгоод дараа нь тэгж байгаад нэг бариад өгнө өө гээд сураггүй болно. Монголчууд бараагаа Орос руу экспортлох гэхээр оросууд 40-60% татвар тавиад Монголын бараа огт борлогдох боломж үгүй байсаар өнөөг хүрснийг манай дарга нар мэдэж л баймаар сан даа. Ямар сайндаа оросууд өөрсдөө дээхэн үед Эгийн голд усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулсан мөртөө одоо болохоор тэс өөр юм яриад явж байгаа. 1.3 тэрбум еврогоор ТЭЦ-3-г өргөтгөж байхын оронд (одоо орост дээр үеийн төхөөрөмж үлдээгүй баахан хогоо авчирч угсарсан болох байх) цоо шинэ станц 4-г барьчих мөнгө шүү дээ.
Энгэж будилж байхаар Бага нуурын нүүрсийг түшиглээд станц бариач дээ хятадууд барьж эхлэх үед хэдэн жилийн өмнө худлаа ярисаар байгаад зогсоосон
Оросын цөмийн станц маш найдваргүй. Дэлбэрч мэднэ.
Энэ бол Оросоос манайд үзүүлж байгаа "дунд хуруу" л байхгүй юү доо ! хи хи хи....
Оросын цөмийн бөмбөг Монголд байршуулж байна гэсэн үг шүү.Оросоос эрчим хүчний хараат байд�##�д бүр мөсөн орно доо ...нэг согтуу орос мэргэжилтэн нэг өдөр цөмийн станцыг дэлбэлж мэднэ шүү..Хөлдүү Хүрэлсүх
ээ больж үз тоглоом тоотой нь дээр шүү...
Төрийн хуулиар хулгай, луйвар хийх, төр улсаа тонох, дархан эрхээр хуульчилан хамга�##�уулсан луйварчдын бүлэглэл хаана ч үүрэлсэн ядаг юм бэ, дахиад нэгэн сайхан байг�##�ийг сүйтгэж яадаг юм, ард түмэн хар хориумд дахин бетон б�##�гас барихыг эсэргүүцэж байгаа шүү. Монгол улс эх орон, ард иргэдээ боддог шудрага төртэй болсон үедээ шийдэх асууд�##� байх аа, одоо ч энэ мафын төрийн үйл хэрэг биш байх шүү
Хамаг түүхэн дурсг�##� нь шороон дор хадг�##�агддаг газар цөмийн станц барина гэдэг хамгийн буруу. нэг дайн болохоор дэлбэрээд түүх ч үгүй юу ч үгүй. Өр нь тэнд хот барих буруу. Түүхэн дурсг�##�т газар тул хот биш байлгаж хадг�##�ж үлдэх нь зөв. Хотоо түүхэн биш газар шинээр барих нь зев. Монголд газар мундсан биш. Хавтгай газар зөндөө л байна. Гол нь мэргэжлийн хүмүүсээр тооцоолуулж хаана барив�##� хамгийн ашигтай газарзүйн болон тээврийн сүлжээгээ бас ард иргэдээ тооцох хэрэгтэй.
МАН гараад Оросын атганд ороод б�##�айрч өгч байна. Уг нь дундыг сахиулаад байлгах байх гэж бодтол адилхан тэнэгтвэл сөрөг хүчин нь ч адилхан гэхдээ өөрөөр тэнэгтэж чадна.
Иым б�##�ай бодлого гэж байхуу. Нүүрстэй улс чинь нүүрсээ түлээд суужийхад болно бишүүү үнэн дүп юмааа