Нийгэм мэдээ
Сайжруулсан түлшийг 3,750 төгрөгөөр 670 цэгээр борлуулж эхэллээ
Сэрүүний улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гарлаа.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 42 агуулах 27 компанийн 200 машинаар үйлдвэрийн бүсэд буй нийт 84,076 тонн шахмал түлшийг тээвэрлэн түгээж, долоон дүүргийн 670 цэгээр борлуулж эхэллээ.
Энэ жил нэг шуудай шахмал түлшний үнэ 3,750 төгрөг байна.
"ТТТ" компиниас барьцуулагдагчийн нөөц 9,000 тонн, шуудайны нөөц есөн сая ширхэг, мидлингийн нөөц 300,000 тонн байгаа учир өвлийн улиралд сайжруулсан түлш тасалдахгүй гэж мэдэгдээд байна. Харин иргэд шахмал түлшний “Сайн” картаар түлшээ авна. Картаа гээсэн болон шинээр авах бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн салбарт хандах юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
муужруулдаг түлшийг Иргэд үхээд байхад энэ хогоо устгаач