Даривын нурууны банхрууд хонь хариулж, хамгаалж сурчээ
Хоточ банхар нохойг мал хариулгад сурган ашиглах уламжлалт хэрэглээг сэргээн хэвшүүлэх зорилтот төсөл хэрэгжиж буй.
Энэ хүрээнд 2018 онд мал сүргээ махан идэшт амьтдад хамгийн ихээр алддаг малчин өрхүүдийг сонгон хэрэгжүүлсэн “Банхар” хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Шарга, Дарив сумдын нутаг Даривын нуруунд 20 банхрын гөлгийг 12 малчин айлд өгсөн байдаг.
Улмаар тус 20 Монгол банхар нь цоохор ирвэс болон малчдын зөрчил, өширхлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж мал хариулах, хамгаалах үүргээ амжилттай биелүүлж байгаа талаар WWF mongolia мэдээлэв.
Цоохор ирвэс мал руу халдсанаас үүдэн малчид ховор амьтдыг хөнөөх зөрчлийг бууруулах, зогсоох боломжийг эрэлхийлж, дээрх төслийг эхлүүлсэн байна. Мөн цоохор ирвэсийг хамгаалах, түүний идэш тэжээл болох уулын туруутан амьтдын ус, бэлчээр хомсдохоос сэргийлэх, зүй бус хорогдлыг бууруулах, мал хариулгыг сайжруулах зэрэг давуу талтай учир энэхүү монгол аргыг малчин өрхүүд хэрэглэдэг болоод байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.