Профессор Ц.Лувсандорж: 45 хоногийн курсээр багш болоод үз, яаж гадуурхагдаж, гологдож, жижигдэх бол
Боловсролын яамнаас гаргасан 45 хоногт өөр мэргэжлийн хүмүүсийг сургаж, багшлах эрх олгох журам батлагдсантай холбоотойгоор Монголын багш нарын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МУБИС-ийн багш, профессор Ц.Лувсандоржтой ярилцлаа.
-Боловсролын сайдын 45 хоногийн сургалтаар багшлах эрх олгох журам гараад албажчихлаа. Хэрэгжинэ гэсэн үг. Мэргэжлийнхэн буюу та бүгд ямар өнцгөөс харж байна. Хүлээж авч болмоор юм уу эсвэл?
-Хоёр талтай байна. Нэг нь багш нарын нийгмийн асуудал буюу шууд утгаараа цалин, ажлын нөхцөл. Энэ стандарт алдагдсантай холбоотойгоор багш нар ажлаасаа гарч өөр ажил хийх үзэгдэл 1990 оноос хойш бий болсон. Үе үеийн сайд нар эл асуудал дээр арга хэмжээ авахаар Монголын багш нарын холбоотой хамтарч ажиллаж ирсэн. Одоо бол энэ хөдөлгөөний оргил хэсэг. Учир нь ерөнхий боловсролын сургуулиудад багш олдохоо больсон. Цахим орчинд багш авна гэсэн зар л их болсон. Дээр үед бид нар руу утасдаад багш өгөөч, оюутан өгөөч гэхээр бид холбоод өгдөг байсан бол одоо олдохгүй болсон.
Хоёрдугаарт Монгол Улсад багш мэргэжилтэй хүн дутсан асуудал огт биш. МУБИС-ийг төгсөгчдийн гурван хүний нэг нь л ЕБС-д багшилдаг гэдэг судалгаа бидэнд бий. Харин хөдөлмөрийн зах зээл дээр багш мэргэжилтэй хүн дутагдалтай байна гэдэг статистик байхгүй. Харин багш мэргэжилтэй атлаа багшийн ажлаа хийхгүй байгаа тоо л их байна. 45 хоногийн курсээр багш бэлтгэнэ гэдэг их зохимжгүй шийдвэр. Учир нь хөдөлмөрийн зах зээл дээр өөр ажил хийж байгаа ч багшийн дипломтой хүмүүс хангалттай байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийг салбар руу нь хэрхэн татан оруулах вэ гэдэг шийдвэр илүү зохимжтой. 45 хоногоор багш бэлтгэнэ гэдэг аль ч улсад байдаггүй зүйл.
Стандартаараа дөрвөн жилд 120 кредит үзэж байж энэ мэргэжлийг эзэмшинэ. Энэ бол олон улсад дагаж мөрддөг стандарт. Өөрөөр хэлбэл ямар ч мэргэжлийн хүн байлаа гэсэн 45 хоногт багшлах эрх авах боломжгүй. Манай улс ийм арга хэмжээ авах хүртлээ багшийн хомсдолд орчихсон улс ч биш. Сайдын энэ шийдвэр олон жил мэргэжлээрээ ажиллачихсан болон багш бэлтгэж байгаа хүмүүсийг өвтгөж байна. Уг шийдвэр хэрэгжиж эхэлснээрээ олон зохисгүй байдлыг бий болгоно. Жишээлбэл курсийн, курсийн биш гэдэг ялгаа. Ижил цалин авах, авахгүйн ялгаа орж ирнэ. Эцэг эхийн хувьд ч курсийн биш мэргэжлийн багшаар нь заалгана гэх асуудлыг хөндөнө. Ингээд харахаар аль ч талаасаа багшийн мэргэжилд сөргөөр хандсан шийдвэр байгаа юм. Олон тодорхойгүй сөрөг үр дагаврыг араасаа дагуулж байна. Эргэж харах байх.
-4200 багшийн хомсдол үүссэн тухай шинэ хичээлийн жил эхлэхээс сар гаруйн өмнө мэдэгдсэн. Гэсэн ч шийдэл олж чадахгүй явсаар өнөөдөртөө золголоо. Хэн хохирох вэ?
-Хамгийн том хохирогч бол тэр багшийн өмнө сууж байгаа хүүхдүүд. Багш бол маш нарийн мэргэжлийн ажил. Жишээлбэл математикийн багш тухайн шинжлэх ухаанаа мэдэх хэрэгтэй. Түүнийгээ яаж хүнд хүргэх арга ухааныг сурах хэрэгтэй. Мөн давхар харилцаа болон сэтгэл зүйн асуудлуудын чиглэлд суралцаж, дадлага хийж байж багш мэргэжилтэй, дипломтой болдог. Ийм мэргэжлийн багш нар бэлтгээд байхад л багштай холбоотой асуудал, гомдол гарсаар байгаа. Дээр нь хөндлөнгийн үнэлгээнүүдээр аваад үзвэл сурлагын амжилт харьцангуй доогуур байгаа. Одоогийн байгаа энэ асуудлууд дээр нэмээд курсийн багш ороод ирэх юм бол боловсролын салбар хүнд болно. Тиймээс хүний амьдралын хамгийн чухал хэсэг болох сурах үйл хэрэгт том саад учруулна.
Товчхондоо 45 хоногийн сургалтаар багшлах эрх олгоод багшлуулахаасаа өмнө олон өөр хувилбаруудыг бодож үзэх боломж байгаа. Жишээлбэл, тэтгэвэрт суусан, ажлаа олон жил хийсэн, нас, биеийн байдал гайгүй олон багш бий. 4200 гэдэг тоог тэдэнтэй харьцуулахад юу ч биш. Хэдэн арван мянган багш байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг тэтгэвэрт гарсан гээд гэрээгээр буюу бага цалингаар ажиллуулах гээд байдаг болохоор сургалтын төвд ажиллана гэдэг. Хэрэв тэдний энэ жижиг асуудлыг шийдвэрлээд ажиллуулбал юун 45 хоног 45 жилийн туршлагатай хүмүүс бэлэн байна шүү дээ. Үнэхээр хэцүү байгаа л юм бол эдгээр хүмүүсээ олж хараач ээ. Энэ мэт олон боломж бий. Хамгийн зохимжгүй нь 45 хоногийн курс. Энэ нь эцэг эхчүүдэд ч онцгүй, хүүхдүүд хохирч үлдэнэ. Үүнээс гадна багш нарын бүл дотор зохимжгүй байдал үүснэ. Би дөрвөн жил хөлсөө гаргаж нэлээн юм үзэж төгслөө. Та 45 хоногоор төгсөөд ирлээ гэдэг хоёр багшийн хоорондын асуудал бий болно. Иймээс энэ бодлого цаашид битгий үргэлжлээсэй. Үргэлжилбэл их дээд сургуулиуд ч эвгүй нөхцөл байдал руу шилжиж байгаа. Тодруулбал, өмнө нь 45 хоногоор багшлах эрх олгож болдог байсан юм бол 4.5 жил өчнөөн хүнээс төлбөр мөнгө авсан болж таарна. Үүнийг дагаад тэдгээр хүмүүсээсээ уучлалт гуйх тухай, нөхөн олговор олгох тухай маш олон асуудал хөндөгдөнө.
-Профессор хүний хувьд энэ шийдвэрийг зөв гэх судалгаа гарна гэдэгт эргэлзэж байна-
-Энэ шийдвэрийг гаргахдаа танай сургууль болон багш нар, төлөөллийн холбооноос санал аваагүй гэсэн үг үү?
-Монголын багш нарын холбооны шугамаар бүх сайд уулзаж зөвлөгөө чиглэл сонсож байдаг. Яг энэ асуудлаар манай удирдлагуудтай хэрхэн холбогдсоныг сайн мэдэхгүй байна. Ер нь ийм шийдвэрүүдийг нийт иргэдийг, салбарынх нь хүмүүсийг сонсож тэдний саналд үндэслэж гаргаж байвал сайн.
Энэ шийдвэрийн тухайд Хууль зүйн яам ямар нь 45 хоногийн курст суугаад, ямар нь дөрвөн жил сураад багш болох боломжтой байдаг гэдгийг иш үндэстэй тайлбарлах хэрэгтэй. Манай холбооны зүгээс зөвлөгөө өгсөн, хамтарч чиглэл өгсөн зүйл байхгүй.
МУБИС-ийн профессор, багшийг дөрвөн жилээр бэлдэж байгаа хүний хувьд 45 хоногоор багш бэлтгэх нь зүйтэй гэдэг саналыг манай ямар ч мэргэжилтэн, багш, тэнхимийн эрхлэгч өгөхгүй нь мэдээж. Хэрэв тэгвэл өөрсдийнхөө эсрэг чиглэсэн шинжтэй болно. Тэгэхээр энэ хоёр зүйлийг би баттай хэлж байна. Тиймээс өөр ямар өнцөг, тооцоолол, эх үүсвэрүүдээс ийм зөвлөгөө, судалгаа гаргасан нь их сонин байна. Профессор хүний хувьд энэ шийдвэрийг зөв гэх судалгаа гарна гэдэгт эргэлзэж байна.
-Үүнийг дагаад 2.7 гэдэг голч давхар яригдаж таарна. Сайн голч биш гэж бодож байна. Ийм голчтой төгссөн хүнийг тийм хэмжээний багш гэж үнэлэх боломжтой юу?
-2.7 гэдэг дундаж голч. Шилдэг нь биш. Онц нь биш. Диплом авах босгоо давсан л хүн. Жишээлбэл 2.7 голчтой хуульч хүн багш болно гэж бодъё. Тэр хүн ямар хичээл заах вэ гэдгээс хамаараад тухайн чиглэлээрээ 45 хоногт бакалаврын түвшний хичээлүүд үзэх хэрэгтэй болно. Энэ хугацаанд ямар ч сайн хуульч байлаа гэсэн тэр хичээлүүдийг үзэж, эзэмших боломжгүй. Миний толгойд одоогоор бууж өгөхгүй байгаа. Тэгэхээр яаж ч цоорхой толгойтой байлаа гэсэн дөрвөн жил үзэж байгаа юмыг 45 хоногт бүтээнэ гэдэг боломжгүй. Би хувьдаа эргэлзэж байна. Ийм нарийн арга одоогоор дэлхийд гарчхаагүй байгаа. Тийм учраас 45 хоногт багш болгоод дээр нь багшлах эрх олгоно гэдэг өөрөө их зөрчил дагуулж байгаа шүү.
Учир нь одоогийн багш нар дөрвөн жил сураад, багшлах эрхийн шалгалт өгөөд үүнийхээ дараа багагүй хүндийг туулж байж багшилж байгаа. Иймд тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж буй нэг хэлбэр юм даа. Шударга ёс хаана байна.
45 хоног гэдэг бидний сургалтын цагаар нэг кредит. Үүнийг 120 удаа үзэж байж багш болдог байхад одоо нэг удаа үзээд л багшилж болно гэдэг юу гэсэн үг вэ.
-45 хоногийн курсээр багш бэлтгэдэг боллоо гэхэд жишээлбэл танай сургууль тэдгээр багшлах хүсэлтэй өөр мэргэжлийн хүмүүсийг сургах уу?
-45 хоногийн курс явуулдаг сургалт МУБИС биш шүү дээ. Хэрэв тийм байдлаар хандвал удирдлагууд шийдэх байх. Их л эргэлзээтэй. Би жишээлбэл хичээл орно гэвэл эргэлзэж байна. Мэргэжлийн ёс суртахууны хувьд заахгүй, боломжгүй. Тогтсон ёс жаяг, ёс зүй гэж бий. Миний таамаглаж байгаагаар энэ шийдвэр хэрэгжээд эхэлбэл олон хүн орж ирэхгүй байх. Жишээлбэл зарим хүмүүс надаас ч юм уу зөвлөгөө авна. Би бол тэдгээр хүмүүст боломжгүй. Түүний оронд хөрвөөд, үзсэн хичээлүүдээ тооцуулаад бусад хичээлээ үзээд багш болсон нь зөв гэж хэлнэ. Энэ нь ядаад багшийн бүл дотор орж ирэхэд нэр хүндтэй. 45 хоногийн курсээр орж ирсэн багш хамт олон дотроо байр суурь эзэлж чадахгүй, курсийн багш гэдгээрээ цаашдаа сэтгэл хангалуун биш явна. Улам л асуудал дагуулна. Ташрамд дурдахад, багш мэргэжлээр төгссөн гурван хүн тутмын хоёр нь өөр мэргэжлээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бэлтгэгдчихсэн багш хангалттай байгаа. Тиймээс тэднийг ажлын байр руу нь яаж татах вэ гэдэг дээр л ажиллах ёстой. Энэ их амархан.
Нэгдүгээрт, цалинг нь өндөр өгчих. Олон улсын жишгээр бол дундаж цалин 10 сая орчим. Гэтэл манайх 1.6 сая шүү дээ.
Хоёрдугаарт, манайд орчны стандарт бий болоогүй. Дөнгөж ирсэн шинэ багшийг 40 хүүхэдтэй анги руу оруулчихдаг. Би профессор хүн. Таван хүнтэй л 45 минутад яг чанартай ажиллаж чадна. Яагаад гэвэл энэ хүмүүсийн түвшин өөр шүү дээ. Ийм байхад нэг газрын менежер хийж байсан нь тэдэнд ашигтай байгаа юм.
Тиймээс цалинг нь ядаж таван сая болгоод өөр мэргэжлээр ажиллаж байгаа багш нараа татаач ээ. Нэмээд орчны стандартыг нь ном дүрмийн дагуу бүрдүүлчих. 30 хүүхэдтэй ангид үндсэн болон туслах хоёр багш ажиллуулчих. Ингээд ирэхээр хангалттай олон багш бэлтгэгдчихсэн байгаа болохоор систем нь хүнээ татна.
Нөгөө талд өөрийнхөө мэргэжлийг дорд үзээд багш болох хүн хэн байх вэ бодоорой. Хоёрдугаарт энэ хүмүүс орж ирээд дээр дурдсан хүнд нөхцөлд ажиллаж чадах уу бас бодоорой. Ингээд харахаар 45 хоногийн курсээр орж ирэх хүн маш бага. Орж ирсэн ч хүүхдэд ингэж заадаг шүү гээд заагаад эхлэхээр шантарна. Самбарт өөрийн мэддэг зүйлээ биччихээд буруу хараад зогсож байдаг багш үеэ өнгөрөөсөн. Энэ бол дундад зууны үеийн ойлголт. Одоогийн нөхцөлд багш хүн гэдэг хүүхэд хүүхдийн хийж чадах, танин мэдэхүйн онцлогт нь тохирсон үйл ажиллагааг цаасан дээр төлөвлөж тараагаад дэргэдээс нь чиглүүлж байх ёстой. Ийм нарийн мэргэжил учраас 45 хоногт боломжгүй.
-Багш бол эмч, инженер гэдэг шиг мэргэжил шүү. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн энэ үйл ажиллагааг явуулна-
-МУБИС-ийн босго оноо бага. Тийм учраас элсэгчдийг нь сул гэж шүүмжлэх болоод удаж байна. Босго оноо багшийн чанарт нөлөөлөх боломжтой юу?
-МУБИС гэлтгүй төрийн өмчийн их сургуулиудын босго оноо бага. Энэ жил 440 байсан байх. Тэгэхээр оноо чухал биш. Би энэ мэргэжлээр төгсөөд ямар ажлын байранд очих вэ гэдгээ л тодорхой ойлгочих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ажлын байр байгаа ч цалин багатай гэдгээ мэдээд, хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Үгүй бол сайн багш болчих байх даа гэсэн хүүхдүүд дөрвөн жил ажиллаад ажлаа өгөөд наймаанд гарч байгаа. Дийлэнх нь эрэгтэйчүүд. Гэр орноо аваад явах гэхээр цалин мөнгө нь хүрэхгүй байна гэсэн үг л дээ. Энэ үзэгдлийг зогсоочих л доо. Тэгвэл 45 хоногоор багш бэлтгэх шаардлага манай улсад байхгүй шүү дээ. Хамгийн гол зүйл чинь багшийн нэг цагийн хөлс, цалин. Үүнийг л аргалж нэм. Тэгж чадвал нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн, биднийг ийм асуудлаар ярихад хүргэсэн асуудал үүсэхгүй.
Би анх олон хүүхдийг багш болох замд хөтөлсөн. Сүүлдээ ажлаа орхиод яваад байхаар би буруу хөтөлсөн юм шиг мэдрэмж авч эхэлсэн. Тиймээс сүүлийн жилүүдэд бодоорой, хэцүү ажил шүү гэж хэлдэг болсон. Өмнө нь шилдэг нь багш болдог байсан бол одоо дундаж нь багш болж байна даа.
-Боловсролын яамны шийдвэр цаашид хэрэгжих дүр зураг бий болоод байна. Асуудал цааш үргэлжилбэл жишээ нь танай холбоо ямар байдлаар хандах вэ?
-Шинэ сайд нартай манай холбоо уулзаж үйл ажиллагааны чиглэл, цаашид барих бодлого болоод анхаарах ёстой асуудлуудын хүрээнд ярилцдаг. Удахгүй бид одоогийн шинэ сайдтай уулзана. Ингэхдээ энэ асуудлыг бас хөндөнө.
-Багш нарын ур чадварын хомсдол гэх зүйл ч энэ сэдвийн хүрээнд хөндөгдөж байгаа. Багш бэлтгэдэг сургуулиуд тэдгээрийн сургалтын чанарыг илэрхийлж байгаа хэлбэр мөн үү?
-Дөрвөн жил сураад, олон арван профессороор үнэлүүлээд дүн авч байгаа энэ хүмүүс шинэ багш байж болно. Гэхдээ мэргэжлийн ур чадвар эзэмшсэн багш учраас МУБИС болон бусад сургуулиуд албан ёсны үнэт зүйл болох дипломоо олгож байгаа. Математикийн багш оруулаад ирлээ гэхэд тэр багш аль ангид ямар хичээл заахаа мэддэг л хүн байгаа. Харин ур чадваргүй болгож байгаа тохиолдол бол бий. Энэ нь нэг багшийг 50 хүүхэдтэй ажиллуулах тохиолдол, ачааллыг хэлж байгаа юм. Ийм нөхцөлд ажиллуулчхаад ажлын үр дүн муу гэх зохимжгүй. Тиймээс сайд ур чадваргүй байна гэхээр ур чадваргүй болчихдог юм биш.
Хоёрдугаарт, ур чадвартай багшийг олж ирнэ гэвэл одоо багш болж байгаа багш нараас л олдоно. Багш болоогүй хүнээс багшийн ур чадвар нэхэх нь боломжгүй зүйл.
-Мөн дээрээс нь диплом олгох, багшлах эрх олгох хоёрыг ялгаатай гэж сайд хэлж байна. Угтаа бол аль аль нь ялгаагүй л багшлах эрхтэй болж таарч байна. Ингэхээр ялгаа харагдах уу?
-Тэр хамгийн эмзэг. Багш бол эмч, инженер гэдэг шиг мэргэжил шүү. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн энэ үйл ажиллагааг явуулна. Сайдынхаар бол багшийн мэргэжлийг олон янзаар эзэмшдэг болох нь л дээ. 45 хоногоор, дөрвөн жилээр гээд. Албан ёсны бодлого, сургалтын төлөвлөгөөгөө яамнаас авч байгаа их дээд сургуулиар багш мэргэжлийг эзэмшиж байгаа хүн бол багшлах эрхийг хамт авч байна гэж үзэх нь зүй ёсны хэрэг. Энэ нь багшлах эрхийн шалгалтаас үнэтэй зүйл. Нэг удаагийн шалгалтаар дөрвөн жилийн хөдөлмөр үгүйсгэгдэхгүй.
-45 хоногт багшлах ур чадвар суух юм уу?
-Жишээлбэл эдийн засагч хүн математикийн багш болох гэж байгаа бол эхлээд манай сургуулийн математикийн багшаар суралцах нь зүй ёсны хэрэг. Хариулт ийм л байна. Би төрөлхийн мундаг хүн л дээ. Тийм учраас заах аргыг мэддэг гэдэг ойлголт байж болохгүй. Энэ 45 хоногийн курс бол жинхэнэ мэргэжилтнийг ялгаварлан гадуурхсан өнгө аястай. Чи тааруу учраас дөрвөн жил сурч байна. Би төрөлхийн ур чадвартай учраас 45 хоног сурч байна гэх гээд байгаа юм уу. Ийм юм байхгүй. Мэргэжлийн стандарт гэж юм бий. Би төрөлхийн ийм тийм өгөгдөлтэй гээд 45 хоногт багш болно гэдэг аль ч талаараа байж болохгүй зүйл, шударга бус.
-Ингээд харахаар эцсийн сонголт эцэг эх дээр ирж байна, тийм үү?
-Энэ шийдвэрийн дараа багш нарын групп дотор ажиглаж байлаа. Эцэг эхчүүд янз янзын л байр суурьтай байна. Зарим нь сэтгэлтэй бол сайн гэж дүгнэх жишээтэй. Үүнтэй уялдуулаад хэлэхэд ганц сэтгэлээр, ганц мэдлэгээр, төрөлхийн өгөгдлөөр хол явахгүй. Яагаад гэвэл энэ мэргэжлийн ажил. Мэдрэлийн мэс засалч шиг, эмч шиг мэргэжлийн ажил. Энэ мэргэжлийн ажлыг ганц сэтгэлээр хийхгүй шүү дээ. Эцэг эх нь энийг ойлгох хэрэгтэй.
Сайн багш гэж олон хүчин зүйлийн нэгдэж эвссэн ажлын үр дүн. Тэр дотор бодлогоо яаж бодохоо, түүнийг хүүхдэд ойлгуулахаа мэддэг, хүний төлөө гэсэн, хамт олонтойгоо нийцтэй байх зэрэг дор хаяж багтана. Үүнийг 45 хоногт суулгаж чадах уу. Мэдээж боломжгүй. Болдог байсан бол дэлхий нийтээрээ дөрвөн жил 120 кредит гэдэг стандарт батлахгүй. Гэхдээ сонирхож байгаа хүмүүс курсийн багш болоод үз. Яаж ялгаварлан гадуурхагдах нь уу. Мэргэжлийн багш нарын өмнө хэр жижиг харагдах нь уу. Эцэг эхэд яаж гологдох нь уу. Яг багшлах гэтэл яаж бүдрэх нь үү гэдгээ мэдээд больчихно. Тэрний оронд эхнээс нь суръя гэдэг бодолтой болох байх. Хэрэв ингэж сураад төгсөж чадвал ядаж л мэргэжлийн бүлдээ хүлээн зөвшөөрөгдөнө. Багшийн мэргэжлийн тухайд мэргэжлийн бүлдээ хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэдэг хамгийн зовлонтой зүйл. Тийм учраас сэтгэлийн хөдөлгөөнөөр курсийн багш болъё гэх олон хүн байж болох ч урт хугацаандаа боломжгүй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Ийм хоцрогдлын туйл, ховын туламнуудыг хурдан зай луулаач ! Өдий болоход эрдмийн зэрэг хамга�##�ж чад аагүйг бодоход нэг их сүрхий ч хүн биш л бна доо !
Профессор Ц.Лувсандорж багштай сан�##� нэг байна.Хэдэн жилийн өмнө Их дээд сургуулиудад ш�##�г�##�т оруулж өөрийн гэсэн багшгүй цагийн багштай , давхар хичээл заадаг , эрээвэр хураавар хүмүүсээр хичээл за�##�гаж сург�##�тын чанарын шаардлага хангахгүй олиггүй мэргэжилтэн бэлтгэж байна гээд хэд хэдэн их дээд сургуулиудыг татан буулгаж байсан даа.Одоо тэд нар 45 хоногийн курст суугаад хичээл зааж эхлэх гэдэг аймшиг.Тэд хариуцлага хүлээхгүй , мөн сургуулийн мөнгийг би тэдэн цагийн хичээл заав гээд зувчуулах л байх даа . Эмч эмийн санч хийхгүй , эмийн санч эмч хийдэггүйтэй адил шүү. Зарим мангар хүмүүс ирээдүйгээ иймэрхүү хүмүүсийн гарт өгдөг нь инээдэмтэй эмгэнэлтэй.Нэг компанийн захир�##� би ч гэсэн цагийн багш давхар хийж чадна гээд цээжээ дэлдэж байх нь боловсролын с�##�барыг унагаах эхлэл юм шүү.Ерөнхий боловсролд лекц ороод юм сургана гэж байдаггүй юм . Ирээдүйгээрээ бүү тоглоорой .
Багш нарын холбооны нарийн бичиг нтр гэсэн ийм хөгшин төгцөг, хоцрогдлын туйл болсон юмнууд л хэдэн хоног ч гэсэн ца линтай байхын тул тэр гадуурха л, хавчилга, жижигрүүлэлтийг бодлогоор зохион байгу улж суудаг юм бна л доо !
Энэ зөнөгийг ердөө маргааш тэтгэвэрт нь суулгаач !!!
Чи юу мэддэг гэж бодит үнэнийг ярьж байгаа мэргэжлийн багш бэлтгэдэг хүнийг доромжилж байна вэ....өөрөөсөө ичээч...
Хүн амын авир энэ сэтгэгдлээс уншигдаж байна. Хүн нам гэж уулаас орших боломжгүй. Гадаад төгссөн гэх ажилгүйчүүд нам байгуулах хүртлээ сүрэглэсэн байх. Ажилгүй. Лоббигоорс багш болчих санаатай.
Яг тийм. тэнэг атаархуу хог өдий нас�##�тлаа багшийн нөөц бүрдүүлэх бодлого дээр сан�##� өгөөд явах нь яагаав.ажлаа өгөхөөс айж л дээ
Сэтгэлгээний ядуур�##�. Юунд атаарсан байх уу.
erguu p###a be chi chin
ug ni surguuli tugssun hunee beldeed abna gej yarisan tiim sanaa helsen shig l bolson getel ene metiin humuus ingej mushigahaar busad ni undug shideh ni zub l duu
45 хоногт багш болно гэж байхгүй. Ийм багшаар хичээл за�##�гана гэж эцэг эхчүүдийг доромжилж байна
Үүнийг ойлгохгүй хэн байгаад байгаа юм бэ! Түүх хүртэл Баабар гуайн хэлснээр зөрүү ойлголтууд ихтэй.
Баруунд сурсан хүн бол ш�##� өөр түүх буюу өөрийн үзэл бодлоо түлхүү заана. Нэгдсэн хөтөлбөрийг хэн баримтлах вэ? Эх хэлийн дүрэм дээрээ одоог хүртэл зөрчилтэй байж яаж ямар ухаанаараа бодоод тохирно гэж бодно вэ? Нэгдсэн нэг санаа буюу ойлголт дэлхийн хаана ч байхгүй.Ковидын үед Шведүүд сургуулиа хаагаагүй. Манайд ковидын хүүхдүүд гэсэн цол гуншинтай том хоцрогдлын арми бий. Үүнийг яах вэ! Хэрвээ би оюутан байсан бол өөр мэргэжлээр сураад багшийн 45 хоногийг курсэд хамрагдана. МУБИС-д хэн сурах вэ? Багш нар хүрэлцэхгүй биш ц�##�ин бага учраас өөр арга зам бодож байна. МУБИС-д хөрвөх хөтөлбөр гэж байгаа. Өөр мэргэжилээр сурсан хүмүүс 2 жилийн багшийг ангид эчнээгээр суугаад багшилж болно. Тэр анги дүүрээд ха�##�гаараа багтахаа байгаад байсныг санахгүй юм байна. Одоо 45 хоног болохоороо 4500 багшийн орон тоог дүүргэх юм гэнэ ээ хаха. Бага ангийн багш, анги дааж аваагүй багш нар хөрвөх хөтөлбөрөөр 2 ажил зэрэг хийлгүүл л дээ. Ахмад багш нараа урь л даа. Ц�##�ингаа бодитоор нэм л дээ. Өчнөөн арга зам байхад яваад үзчихсэн замаараа явах хэрэг юун??? Монголд гашуун туршлага бий.
Яам бодлого тодорхойлогч болохоос г�##� унтраагч биш. Монголын боловсрол хөтөлбөр, сурах бичгээрээ �##�ь хэдийн тоглуулчихсан. Одоо багш нар луу орж байна. Нүдээ нээгээд хараад өгөөч! 30 жилд самр�##�тыг удаа дараа ялангуяа боловсролоор дамжуулж хийсний үр дүн бид биш гэж үү?
45 хоногоор багш бэлдэж байгаа биш шүү дээ. Мэргэжлээр төгссөн хүнээр мэргэжлийн хичээл за�##�гах гэж байна гэж ойлгож байгаа. Ж/нь: МУИС ыг математикаар төгссөн хүн заах аргыг 45 хоногийн дадлагаар бататгаад дунд сургуульд математик заах боломжтой гэж үзэж байгаа. Энэ боломжийн шийдвэр мөн үү. Багш гэдэг зөвхөн заах арга бас биш байхаа. Энэ 2 ын нэгдэл.
Тиймш дээ.хэн багш бэлдэнэ гээв мэргэжлийн чадвар өндөр мэдлэгтэй хүний нөөцийг арга зүйгээр нь дэмжиж хөрвөж ажиллуулж түр зуурын бэрхшээлээ хамтдаа давж гаръя гэж бга.Эсвэл хүүхдүүд бүр ямар ч чиглүүлэггүй цагаа гарздаад дууссанаас л хавь илүү дээ
Хахахах Боловсрол судл�##�, Сэтгэл судл�##�, Заах арга зүй, Багш мэргэжлийн дадлага нийлээд 35 орчим кредит. Нэг улир�##� буюу 16 долоо хоногт 18 кредитийг суд�##�даг. Тэгээд чи 45 хоногт, унтуулахгүйгээр 24 цаг заагаад үзэхгүй юу, яагаад ч багтахгүй.
Яг одоо ийм арга хэмжээ зөвөө хүүхдүүдээ яах болж бна багш �##�гаа гэртээ байж л бай гэх үү
Энэ арга хэмжээ үнэхээр зөв
Bagshgui baij baig l dee. Bagshguigeer xyyxdee surgachixaar xeruulch xumuus baina.
Харин тийм.иймдээ өөрсдийг нь эргээд зодох зэрлэгүүдээ дүүрэх гээд бга нь наадуулчин
Байж болно. Боломж олго. Тодорхой тооны орон тоог нөхөх ч юм билүү. Мэргэжлээс илүү дур сонирхол, авьяас чух�##�. Кредит гүйцээх юу байхав. Тасра-лтгүй копи пасьтаар л багш нар бэлтгэгдэж байгаа. Ялгаа юу байна? Дур сонирхол, авьяас, сэтгэл!
Аштай энэ арга хэмжээг ойлгож дэмжих хэрэгтэй сан�##� 1 бна
Химийн ШУА-ийн доктор хүн ...арван жилд хими зааядаа гээд 45 хоног сурган арга барил аваад ....болохгүй юу ? 4 ' жил МУБИС сурсан бак�##�авраас дор уу ? !!!
Химийн доктор байж ц�##�ингүй шахуу ажил хийх үү? Бас тэр ц�##�ингаа авах гэж ямар их ача�##��##�тай ажиллахаа мэдэх үү? Хэр удах бол
Мэдээж, химийн өндөр боловсролтой доктор хүн 10 жилд химийн багшаар ажиллана гэвэл бүр ч сонирхолтой. Гэхдээ тэтгэвэртээ гарсан хүн бж таараад бгаа юм. Юу нь болохгүй гэж. Дэмжиж бна. Бас МУИС н физикийн анги төгссөн эрдэм шинжилгээний ажилтан/физикийн чиглэлээр ажиллаж бсан/ 45 хоногийн сург�##�танд суугаад физикийн багш хийвэл эцэг эхчүүд дургуйцахгүй бх. Гэхдээ үүнд анхаарах нэг зүйл бна. 1.Тэтгэвэрт гарсан багш нар ажиллаж болохыг нэмж оруулах. 2.Тодорхой шинжлэх ухаанаар мэргэшсэн өндөр боловсролтой хэдий ч багшийн ажил хийхэд 2 жил сур�##�цаж бж багшлах эрхтэй болно гэсэн урьд нь гарсан бас нэг шийдвэр бгаа нь одооны 45 хоногийн шийдвэртэйгээ зөрчилдөөд бна гэж ойлголоо. Үүнийг эргэн харж нягт�##�ж үзээд зөрчилдсөн шийдвэрээ нэг болгох.
3.Багш нарын ц�##�инг нэмэхдээ ур чадвартай нь холбох. Үүний тулд эцэг эхчүүдийн сан�##�ыг харг�##�заж бх нь зүйтэй. Багшийн мэргэжилтэй мөртлөө ёс зүйгүй, харьцааны соёлгүй, гарын бэлэг хардаг, хүүхдийг �##�агчилж үздэг багш нар бгаа2.
Болохгүй. Ялгаатай 2 мэргэжил
Энэтхэг IT --аар магистр хийсэн хүн Физик зааж болохгүй юу ? ....
Мэдээж болно гэж бодож бна. Эцэг эхүүдийн сан�##�ыг бас авах хэрэгтэй бх.
Тэр энэтхэгийн хэрэг. Гэхдээ бас болохгүй
Боловсролын са лбарыхан ийм тэнэг юмуу эсвэл ХҮН-ын сайдаа эсэргүүцэх гээд Т1 царайлаад бна уу ?!
Огт өөр мэрэгжлийн хүнээр хичээл заа лгана гээгүй л бна ш дээ, жишээ нь, их,дээд сургуульд математикийн хичээлийг академик түвшинд үзсэн сурсан инженер мэрэгжилтэй хүн 45 хоногийн курс хийгээд багшилж болно шүү дээ. Энэ бол маш зөв менежмент юм.
МАН-ыхан, Үнэн ба Зөв нтр л улс төржүүлж, мушгин гуйвуулаад мангартаад байгаа болохоос багш нарын хүрэлцээг хангах хамгийн зөв зүйтэй ажил юмаа !Энэ Лувсандорж бид нар ч дээ, ингэж донгосохоосоо өмнө мөнхийн амра лтандаа гарсан нь дээр байждээ !!!
Энэ өөрөө муис төгсөөд мубис д очсон шиг санагдахын.1.6 сая бас тийм ч бага ц�##�ин биш шүү дээ.Харин тэр олон бичиг цаасны дарамт аги дүүргэлт удирдах �##�бан туша�##�тны дарамтыг багасгах хэрэгтэй.Бас эцэг эхчүүд багш руу дайрахаасаа илүүтэй багштай хамтарч ажиллах хэрэгтэй дээ
Хэн нэгэн Доржийг 45 курсээр багш болгох тухай яригдаагүй бна. Жишээ нь МУИС ыг утга зохиол судл�##�аар төгссөн Батаа, унаган Солонгос хэлтэй Чимгээд заах арга зүй сург�##�тын хөтөлбөр төлөвлөгөө конспект бэлтгэх боловсруулахад сургаад ш�##�г�##�т аваад цагийн багшаар ажиллах боломжтой т�##�аар л яриад байх юм. Иргэн Батаа, Чимгээ нь магадгүй ЭЕШ ны оноо дутангууд за зарав зүгээр байхаар МУБИС т орноо гээд сурч төгссөн багш нэртэнгүүдээс хамаагүй илүү байж болох юм. Нууц биш өдгөөгөөс 10 гаран жилийн өмнө ЭЕШ ын үеэр тийм яриа гарч л байсан
угаасаа ойлгохгүй.үр хүүхдээ зэрлэгшүүлэх азгүй шаарууд намын троллууд
Хэлний багшаар төгссөн хүн одоо болтол хаана юу хийж явсан байж таарах вэ. Ажилдаа тэнцэхгүй гологдсон эсвэл ц�##�ингаа голоод ондоо ажил хийж байгаа гэсэн ш�##�тгаан байна.Эргүүтээд байгаарай.
Хоёр өөр мэргэжил.
Mgl d zunduu ih surguuli tugssun diflomtoi ajilgui uls bgd bn shde tur odo baahan ih surguuli bgd bhiin ter tugsuud suraad ajola hij bga hun bga yum u tamine iim blhor mgl d ih surguuli bh hereggui yum bishv tamine 45 honog suugaad bagshlah yum bishv tamine
Тэгээд яахыг хэлээч
Багш болох гэж 4-5 жил сурна, олон төрлийн хичээл үзнэ, хамга�##�на, дадлага хийнэ, ш�##�г�##�тууд өгнө, курс,дипломын ажлууд хамга�##�на, яасан сонин хулхи нөхөр сайд болчоод тэнэгтээд байнаа, энэ нөхрийг х�##�ъя аа.
Өнгөрсөн 5-р сард хүүхдийн сургууль дээр эцэг эхчүүдэд зориулсан арга хэмжээ дээр илтгэл тавьсан хүн 4000 багш ажлаасаа гараад ихэнх нь гадагшаа ажил хийхээр явсан гэсэн шүү. Энэ намар л мэлсэн асууд�##� биш.
Багшийн ажлаа орхиход хүргэсэн хамгийн гол хүндрэлтэй асууд�##� нь анги дүүргэлтэнд бх шиг. Ялангуяа бага ангид 50- 60 хүүхэд, дунд ангид 40- 50 хүүхэдтэй болохоор энэ нь багш нараас маш их хүч чармайлтыг шаардаж бгаа. Үүндээ дүйцүүлж ц�##�ингий нь нэмж бх шаардлагатай. Тухайлб�##�: анги дүүргэлт нормдоо хэвийн бол сарын ц�##�ин 1.6 сая бх. Үүнээс сурагчдын тоо 10 р, 20 р, 30 р нэмэгдвэл ц�##�инг10%, 20%, 30% р нэмж бхаар. Энэ мэтээр анги дүүргэлт болон сургуулийн байршлыг харг�##�зан багш нарын ц�##�инг нэмж бх аргачл�##�ыг бий болгох.
2.Хүн ам шигүү суурьшсан дүүрэг хороололлуудад нэмж орон сууцны барилга барьж цементэн ширэнгэ болгож бхын оронд сургуулиудыг нь ханг�##�ттай тоогоор барьж бх хатуу стандарттай бх. Тэгвэл нэг ангид ногдох сурагчдын тоо хэвийн хэмжээнд очиж багш нарын ача�##��##� багасна.
Дашрамд хэлэхэд ажлаа орхисон багш мэргэжилтэй хүмүүсийн дотор угаасаа багшийн ажилд сонирхолгүй, мэргэжлээ буруу сонгосон хүмүүс бгааг ч бас үгүйсгэх аргагүй юм.
Ноён профессороо багшлах ажилд сэтгэл гэдэг дипломоор тодорхойлдоггүй зүйл байдгийг та зөнөөд мэдэхгүй болслн боллотой.мэргэжлийн сургуульд тодорхой харагддаг
Жижигдэнэ гэнэ үү хахаха, жинхэнэ жижигдсэн багш нар нь одоо МУБИС төгсөөд хичээл заагаад л явж байна шүү дээ. Хамгийн муу оноотой муу сурлагатангууд.
БАГА ДУНД АХЛАХ ...ГЭХ МЭТ ШАТЛАЛТАЙ БАЙХАД БҮГДИЙГ ХАМРУУЛЖ ХАЧИН
ЮМ ЯРЬДАГАА ХЭЗЭЭ БОЛИХ УУ бага ангийн сайн багш 32-42 хүүхэдтэй байхад норматив ханг�##�ттай.За тэр Англи хэл орохоор л хүүхэд под групп болгон хуваагаад эхэлж байгаа штээ.
Энэ бүтэхгүй тэнэг шийдвэр шүү. Эмч хүн буруу үйлдэл хийхэд 1 хүнийг тэр дор нь �##�на. Багш бол маш олон хүүхдийг бүхэл бүтэн насаар нь олон хүнийг �##�на шдээ.
Тэгээд яахын? Олон ааштай хүүхэн шиг юм ярих юм. Бид нар ажиллахгүй, ажлын ача�##��##� их гэхээр чинь хүнээр туслуулья гэхээр туслуулахгүй л гэнэ. Өөрсдөө ямар ядаргаатай улс бэ?
зөнөг ац
Бүхэл бүтэн Монгол улсын боловсролын их сургуулийн профессор хүн ингэж гологдох жижигдэх юм ярихаар яах вэ?
Гудамжинд нь худ�##�дагч хийгээд юугаа ч мэдэхгүй хүнийг багшлуулахгаагүй шүү дээ. Угаасаа ч чадахгүй байх. Гэхдээ энэ 45 хоногийн курст суулгаад багшлах эрхийн олгож байгаа шүү дээ. Дийлэнх хүмүүсийн дагаж дуурайгаад байдаг Солонгост ч гэсэн энэ төрлийн курс сург�##�тууд байдаг шүү дээ. Юманд хэтэрхий өнгөц хандах юмаа.
Ёооё, за ер нь Мубист ямар гарууд ордог байлаа даа. Улсын сургууиудын хамгийн сүүл мушгидаг нь л УБИС байсан шдээ �####�. Одоо тэрийг төгссөн 0 гарууд бидний хүүхдийг оромцоглож, хэдэн жил дара�##�ж хүүхдүүд ЭЕШ дээрээ миарч байгаашд. Тэгээд ихэнх хугацаагаа сурган нэртэй хичээлүүдээр хаагаад л сурсан ч биш сургасан биш болдог биздээ.
Засаг үлгэрийн гүүр, метро, шинэзасгийн ордон гэх бүтэшгүй ТЭЗҮ, ажлуудад хэдэн зуун тэрбум зарж байхаар багш нарынхаа ц�##�инг автобусны жолооч, гудамжны ажилчны хэмжээнд хүргээч. Гудманд бгаа, наймаанд яваа багш нараа буцааж татаач. ОдооАЖИЛЛАЖ БАЙГАА БАГШ НАРАА ДОРОМЖЛОХОО БОЛ !!!
yamar ergu har dagznud inged erdemten doktor ged tsoö awchihdag bna yrij bga ziil n medrel mutin tuil u ugui yu m#l min mongolinnorchind 5 say tugrugni tsalin yaj uguh yum gargalgag n taiöbarlad ug ugasa yadu orond amidarch bj neg l om tim tsalin ug ged hutsaldad bhin nohoi chin tsalin nemed bwal nad unin usult chin tsalinga dagad guitsegdehgui husutch ugdug yum bga biz de har m#l lin edin zasag sudalga gej medehgui bj zuger l urinhu uzel bodlig tulgad bh yum m#lnud chin unin usumt dilehgui ulsuj uheh gej bj tsalin nem ged m#ldad bhin m#l chin
umhi hugshin tugtsug min ajil hihgui bj danda shumjilj umhi amlaj bjar tetgewerte garach m#l min
Эмч нар хими, биологи, эрүүл мэндийн хичээлийг багшаас илүү заана даа. Эрүүл мэндийн хичээлийг биеийн тамирын багшаас илүү заана шүү. Одоогийн хүүхдүүд бие организмаа сайн судлаагүйн улмаас хүсээгүй жирэмслэлттэй нүүр тулж байна. Энэ нь ерөнхий бодовсролын эрүүл мэндийн хичээлийг тамирын багш нар оромддогтой холбоотой.
Курсын багш зөвхөн одоо сөхөгдөж байгаа асууда л биш Түүх сөхвөл Манай улсад Соц үед ч курсээр багш бэлтгэж хүүхдүүдэд хичээл за�##�гаж ирсэн . Хими биологи физик математикийн гээд ШУ -ны нарийн мэргэжлээс бусадыг Курсын багш зааж болно. Хүүхдэд ойлгуулах багшлах чадвар байхад болохгүй юм байхгүй
45honog strand nadad hicheel zaana geed neg hun hureed irvel bi lav angia orhiod garah bhoo
Багшийн ц�##�ин автобусны жолооч болон ТҮК-ийн ажилчдын ц�##�ингаас30-40 хувь бага, сургуулийн үйлчлэгчийн ц�##�интай адилхан байхад, бас анги дүүргэлт 40-өөс дээш болчихосон /манай улсын төрийн бодлого 4 жилийн хугацаатай өөрчлөгддөг, урт хугацааны бодлого байхгүйгээс сургуулийн барилга барих ажил хүүхдүүдийнхээ өсөлтийг гүйцэхгүй байгаа/ бараа, хоол хүнсний байнга нэмэгдэж байхад яаж багшийн ц�##�ингаас амьдрах вэ, ер нь монгол орныг боловсролоор нь дордуулах, хөгжүүлэхгүй байх гадаадын бодлого �##�хам �##�хмаар лавшраад байгаа юм шиг санагддаг.
Ямар дээд сургууль төгсөн нь хамаагүй, жолооны курс шиг 45 хоноод багш болно гэж байхгүй. Тухайн мэргэжилдээ хичнээн сайн байсан ч сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судл�##�, судлаагүй, багшлах дадлага ч хийгээгүй хүн өөрийнхөө мэдэж байгаа мэдлэгээ яаж хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан ойлгуулж чадахгүй шүү дээ. Харин тэрэнд орвол тэтгэвэрт гарсан, ажиллах боломжтой байгаа багш нарыгаа түшвэл арай дээ байх болов уу.Гэхдээ ц�##�ин нэмэхгүй бол нэмэргүй л дээ
45хонгийн. Багш юу ч хийж чадахгүй тийм боломж байхгүй сайд энэ шийдвэр ээ татаж авах хэрэгтэй
Цэвэрлэгч гэдэг нэр хүндтэй ур чадвар шаардсан нарийн ажил тиймээс ц�##�ин өндөр. Чиний ухаан чадвар хүрэхгүй юм чинь түүнээс бага ц�##�ин аваад хэдхэн хоног курс дүүргээд багшлаад явж бай мөн үү!
БЗД-т, бага ангийн багшаар 30 гаруй жилийн өмнө төгссөн хүн дунд сургуульд захир�##� болчихсон явах юм. Дээд боловсролтой з�##�уучуудыг үнэгүйдүүлж болохгүй л байлтай билээ. 45 хоногийн курсээр төгссөн хүнийг хэн багш гэж тоохов дээ.
Bagsh dutsgdaltai bhd zov shiidver gej uzej bn
Хэрэв физикийн мэргэжлийн хүн 45 хоног заах арга зүй за�##�гаад харьцаа сайтай ,соёлтай шаргуу ажилсаг бол харьцаа муутай мэдлэг дульхан багшаас илүү заана.
Энэ өвгөн ч бас худ�##� ярьж бна.Багшийн хомсдол 90 он биш 1980 оноос эхэлсэн.Бид 10 р анги төгссөн багш болох сонирхолтой багш хэмээх хүнээр 5р ангиас 10 төгсөтлөө л за�##�гасан. Багш минь төрөх үёд манай ангийн хүүхдийн аав орос улсад төгссөн инженёр хүн тоо зааж бид улсын ш�##�г�##�таа гөөд анги дэвшиж л бсан. Багш хүүхдэд сургая гэх сэтгэлтэй бол өөрөө мэргэжилгүй ч сургадаг л юм. Энэ профёссорын сүүлийн үеийн шавь нар ромбо дипломын гол болж худ�##� пээдийгээд хүүхэд сургах биш сурна уу байна уу хамаа �##�га гэх сэтгэлгээтэй олны нэг л бгаа. Мөн 10 саяар ц�##�инжуулб�##� НДС чинь хэзээ нэг цагт тэтгэвэр олгох цагт дампуурах л бх
erguu ovgon
Юу ч ойлгодоггүй ийм "махан толгой"-н бэлдсэн багш нар муу байхаас яахав. Танай багш нар чинь хамгийн бага оноогоор сургуульд ордог. Сурлагын дундаж оноо хэд вэ. Ажлаа өг, та хэтэрхий хоцрогдсон бхйна.
Шинээр сэтгэ битгий болохгүй т�##� дээр битгий болохгүй т�##� дээр туйлшираач . Багш нар ч эцэг эхчүүд тэр Отгонбаатар нарч. Сурагчид өөрчлөгдсөн нээлттэй сурах эрмэлзэлтэй дотно зөвлөгч багштай байхыг.
Ажил эхлээгүй байхад л ам хэлээ билүүдсэн юмнууд төвөг удах юм аа гэж, боловсролын с�##�барт улаан гэрэл асчихаад байхад арга ядсан зоримог шийдвэр хэрэгтэй шүү дээ, 45 хоногт бүгд биш гэхэд цөөнгүй хүмүүс багш болж чадна шүү дээ, төрөлхийн багшлах авьяастай хүмүүс ч байдаг, тэр хүмүүсийг л олж нээх, боломж олгох шийдвэр гэж ойлго. Энэ эсэргүүцсэн багш нар бол Солонгосын эмч нарын ажил хаялттай л төстэй санагдчихлаа, эмчийн орон тоог нэмэхийг эсэргүүцээд байсан билүү, яг л түүн шиг байна.
үнэхээр сайн төгссөн хүн яагаад багшилж болохгүй гэж дээ болно доо
Ийм хоцрогдсон сэтгэлгээ явахгүй дээ. Бараг хүүхдүүд гэрээр өөрсдөө бие дааж сурах боломж бүрдчихээд байхад.
Олон нийтийн ТВ болон сайт-уудаар сайн мэдээлээд өг,жагса�##� ,хэвлэлийг бага хур�##� хийж буруу гэдгийг сайн тайлбарлав�##� олон нийт та нарын үгийг хүлээж авна.
Ямар ч эрдэмтэн 45 хоногт хүүхдийн шуугаан , мэдэх сонирхолын асуултанд хариулах урлагт сурана гэдэг гонжийнжоо . Мэдэх сурахыг хүссэн хүүхэд 45 уулаа шуугана , эрдэмтэн ганцаараа чихээ бөглөөд суухгүй , ухаан �##�дах байлгүй . Ер нь бол монголын багшдаа эхлэж зологдох заншил сүйрэв бололтойдог шүү
Сонгон судлах агуулгаар сурах бичиг гаргамаар байна багш нарыг өөрөө мэд гэхээр чадамжтай нь илүү зүйл өгөөд чадамжгүй нь юучгүй бай гэж болохгүй байх сонгон судлах агуулгад таарсан бодлого орсон сурах бичигтэй болмоот байна
45 honogt suraad bagsh blmoor bn
Энэ багш маш зөв шийдвэртэй нотолгоотой зүйл ярьж бна.Аливаа мэргэжилийг хэдий хугацаанд ямар аргачиллаар ямар нөхцөлд сургах, сур�##�цуулах тухай хүн төрөлхтөний олон зуун жилийн тогтсон бат�##�гаажсан дүрэм горим бдаг гэдэгийг дэлхийн бүх улс үндэстэн мэдэж бгаа.Харин манай сайд болон түүнийг даган с�##�багнагч мөн хар троллууд болон �######�ний �##�чуурнууд өөр бодолтой гэдэг нь мэдэгдэж бна Тэд жинхэнэ мэргэжилтэнүүдэд ц�##�ингийн нэмж чанарыг бат�##�гаажуулахын оронд өчүүхэн ц�##�ингаар чадваргүй багшанцар бэлдсэн болоод түүгээрээ чанаргүй боловсон хүчин бэлдүүлж монголын ирээдүй болсон хүүхэд з�##�уусыг мөхөөх гэсэн �##�сын бодлоготой хорт явуулга болох нь тодорхой бна.Улс төр ч гэсэн ийм бгаа юу ч мэдэхгүй нэг цүнх баригчаа сайн �######� долоосных нь төлөө хаа хамаагүй нэгюмны дарга сайд болгодог нь ил тодор ч бгаа нь ЭНЭ.
Мэдлэг мэргэжилтэй чадвартай нэг нь 4 хоногт ч багш болно. Өвгөн буржийншдээ
Профессор багшийн ярьж бга үнэний ортой.Жишээ нь би гэхэд боловсролын с�##�барт таср�##�тгүй 25 жил ажиллаад олон хүүхэдтэй за�##�таар гавьяаны амр�##�таа эдэлж бна.Эргээд ажиллах хүсэл байвч ц�##�ингийн зөрүү гарч авах ц�##�ин хамаагүй бага�####�г.Үнэлэмж сул учир маш олон багш нар тэт гараад ажилдаа орж чаддаггүй байх.Мөн энэ нь тухайн сургуулийн удирдлагуудтай шууд холбоотой ч байдаг.