Манай эрэгтэй шатарчид Ливаныг хожсон бол эмэгтэйчүүд Германтай тэнцлээ
Унгар Улсын нийслэл Будапешт хотноо хоёр жил тутамд болдог дэлхийн шатрын олимпиад энэ сарын 10-23-ны өдрүүдэд болж байна. Шатрын 45 дахь удаагийн тэмцээнийн эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байгаа юм.
Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож байгаа юм. Эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байна.
Монголын эмэгтэй шигшээ баг долоодугаар өрөгт Германы шигшээ багтай тоглож 2:2-ын харьцаагаар тэнцсэн бол, эрэгтэй баг Ливаны шигшээ багтай тоглож 3:1-ийн харьцаагаар хожсон юм. Долоон өргийн дараах байдлаар эмэгтэй шигшээ баг Германтай тэнцсэнээр 12 дугаар байр руу ухарч, эрэгтэй баг Ливаныг хожсоноор 58 дугаар байр руу дэвшлээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.