Улс төрийн мэдээ

Ц.Хулан захидалдаа өөрийг нь тагнуултай уулзуулсан гэж профессор Ж.Баясахыг дурджээ

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгчид дахин захидал бичлээ.

Үүндээ өөрийн холбогдсон хэргийн талаар илүү нарийн үйл явцыг дурдсанаас гадна, 2018 онд ГХЯ-нд өндөр албан тушаал хашиж байсан Б гэгчийг нэрлэсэн юм.

Ц.Хулангийн бичсэнээр Б нь,

  • Түүнийг БНХАУ-ын НШУ-ны хүрээлэнгийн эрдэмтэдтэй тодорхойгүй шалтгаанаар уулзуулсан
  • 1990-ээд оноос хойш тус хүрээлэнтэй ойр харилцаатай байсан нэгэн
  • 2018 онд Шашин, эрх чөлөөний тухай хуулийг АНУ-аас Д.Цогтбаатар, Ц.Нямдорж нарын оролцоотой оруулж ирсэн гэх.

Ц.Хулан нь хэдэн тодорхой асуудлаар гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэж буруутгагдсан. Олон нийтэд хамгийн ил нь бол 2018 оноос хойш хэлэлцэгдсэн "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай" хуулийг эсэргүүцсэн явда юм. Тус хууль Монгол Улсын голлох шашныг Буддын шашин гэж албан ёсоор тодотгох, тодорхой хэмжээнд төрийн институцитэй уяж өгөх агуулгатай байв. Тэр утгаар Х Богд Монголоос тодроод буй өнөө цагт геополитикийн чухал ач холбогдолтой гэж харагддаг.

Харин Ц.Хулан сүүлийн захидлаараа "Би Х Богдын асуудлаар биш, Гандантэгчинлэн хийдийн удирдлагуудтай сөргөөцөлдсөн. Намайг Б гэгч нь анх БНХАУ-ын тагнуулын байгууллагатай уулзуулсан" гэж эрсхэн мэдэгджээ.

Нэг үгээр өөрийгөө тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрч, нөгөө үгээр үүнийгээ мэдээгүй, Б гэгч анх холбож уулзуулсан хэмээх санааг илэрхийлж.

Тэгвэл түүний нэрлэсэн Б нь Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат багш Ж.Баясах аж. Ж.Баясах нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг үүсгэн байгуулалцсан, энэ салбарт хамгийн удаан хугацаанд ажилласан, нөлөө бүхий нэгэн юм.

Ж.Баясах нь Ц.Хулангийн дурдсан 2018 онд ГХЯ-ны Шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайдаар ажиллаж байжээ.

Энэ үедээ АНУ-ын Төрийн департаментын ижил асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд Сэм Браунбэктэй уулзан, Монгол Улс дахь шашны нөхцөл байдлын талаар хэлэлцсэн тэмдэглэл байна. Мөн дээр дурдсан Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барихад голлох үүрэгтэй оролцжээ.

Ц.Хулан нь Ж.Баясахыг шалгах ёстой гэж ТЕГ, ЦЕГ-т удаа дараа хандсан ч шалгаагүй хэмээн онцолжээ.

Бид профессор Ж.Баясахын өөрийн байр суурийг тодруулан хүргэх болно.


Ц.Хуланг өмнөх захидалдаа далд утгаар ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг онцолсон байдаг. Энэ талаарх редакцын бичвэртэй танилцана уу.

Мөн энэ удаа, "Хятад судлаач, ГХЯ-нд ажиллаж байсан Б" гэх нэрийг хэдэнтээ давтсан сүүлийн захидлыг ЭНД дарж унших боломжтой.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 23, 2024 08:30

Хачин юм аа

Зочин
Зочин
9 сар 23, 2024 08:47

Үхэхдээ үхэр буугаар буудна гэгчээр хавийн амьтныг татах гэж л! Ху жаагийн да�##�гавараар тагнуул, явуулга хийсэн нь үнэн л юм бна лээ шд! К кк

ЛхагваАмгалан
ЛхагваАмгалан
9 сар 23, 2024 09:04

Тагнуулын хэрэгтнүүдийг цаазлачээ АТГ дангаасүрэнг нухдаг Доржп�##�ам гэгч хуурандаа одоо ч Хятадуудтай сүлбэлдсэн хэвээр Токио таурдаа байнга уулздаг ш�##�гаарай

Зочин
Зочин
9 сар 23, 2024 09:20

Шашны хужль гээд христийн шашны үг хэлоэгтэй хачин хуулийн төслийг Сайнзориг Энхбаяр нар л хийж байсан

Холбоотой мэдээ

Back to top button