Ц.Хулан сүүлийн захидалдаа Ц.Нямдорж, Б.Энхбаярын нэгийг “Захиалгаар ажилласан” гэж онцолжээ

Цоодолын Хулан хоригдсоны нэг жилийн ой гурав хоногийн дараа, энэ сарын 19 буюу даваа гарагт болно.
Анхан шатны шүүхээс 9 жил 6 сарын хорих ял авсан Ц.Хулан хамгийн сүүлд, шинэ оны өмнөхөн дахин захидал бичсэн байдаг.
Үүндээ “Миний шүлгийг нь бичсэн, Т.Ариунаагийн дуулсан “Цасан аялгуу”-н дор болор хундага харшуулан, намайгаа нэг дурсаарай даа!” хэмээхийн ялдамд нэг мессеж “шидсэн” юм.
Юу гэвэл, тэр нэр цохоогүй ч нэг улстөрчийг дурдсан.
Өгүүлбэрээр нь өгүүлбэл,
“...гадаадын гүрнээс шашны эрх чөлөөний хууль гэгчийг оруулж ирсэн ноцтой баримтын мөрөөр орж, 2018 онд УИХ-ын босгон дээрээс буцаасныхаа шанг би хүртсэн шиг байна. Хууль “импортолсон” чухамхүү тэдгээр улстөрчийн нэг нь намайг урд хөршийн, үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа” хэмээжээ.
Сүүлийн өгүүлбэр найруулгын алдаатай. Таслал тавьчихад л өгүүлбэрийн утга орвонгоороо эргэчихэж болдог учраас тэр чигээр нь дээр дурдав. “Чухамхүү тэдгээр улс төрчийн нэг нь” гэдгийн араас таслал авбал тэрхүү улстөрчийг тагнуул гэж онцолсон юм шиг. Эс бөгөөс тэр улс төрч нь Ц.Хуланг, түүний танилцуулсан хэл соёлын эрдэмтдийг тагнуул гэж “ольсон” юм шиг утга тус тус бууна.
Ямартай ч “...тэдгээр улстөрчийн нэг нь” гэснийг харвал нэг хүний тухай тэр ярьж байна.
Харин ямар хуулийн тухай ярив.
Энэ бол 2018 онд ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн барьсан “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хууль юм. Тус хуулийн төслийг эсэргүүцэж Ц.Хулан хэвлэлийн бага хурал хийж байв. Өдгөө тэр хурлын бичлэг цахим орчноос эрээд олддоггүй. Чухам юу гэж ярьж, ямар үндэслэлээр шүүмжилж байсныг нь өдгөө олж үзэхэд бэрх байдаг.
Харин нэг факт үлдсэн нь, 2020 онд хуулийн төслийн хэлэлцүүлгийг ХЗДХ-ийн дэд сайд (тухайн үеийн) Б.Энхбаяр хийхэд Ц.Хулан танхимд эрс эсэргүүцсэн байдаг. Зааланд тэр шүдэнз зурж, Б.Энхбаярыг “Гадаадын захиалгатай ажилласан” хэмээн цоллож байлаа.
Шашны асуудлыг цэгцлэх агуулгатай өөр хууль өнгөрсөн хугацаанд өргөн баригдаагүй, Ц.Хулан ч өөр энэ хүрээн дэх хуулийг эсэргүүцэж байгаагүй.
Тэгвэл “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль”-ийг санаачилсан нь Ц.Нямдорж. Хэлэлцүүлэг хийж, тодорхой оролцоотой ажилласан нь Б.Энхбаяр. Эл үес нэг нь ХЗДХ-ийн сайд, нөгөө нь дэд сайдын албыг тус тус хашиж байлаа. Харин Ц.Хулан Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв.
“Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төслийг ҮАБЗ-ийн судалгаанд үндэслэн боловсруулсан гэдэг.
Зарим заалтууд гэвэл,
- ...Монгол Улс дахь буддын шашны (цаашид уламжлалт шашин гэх) зонхилох байр суурийг хүндэтгэх....
- Гадаад улсын иргэн шашны байгууллагын үүсгэн байгуулагч байхыг хориглох
- Гадаад улсын Засгийн газар, түүнээс санхүүждэг хуулийн этгээд шашны байгууллагаас хандив авахыг хориглох
- Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор шашны үйл ажиллагаа явуулах, энэхүү үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулах, бусдыг элсүүлэх
- ...Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэх үүднээс уламжлалт шашны тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлох гэх мэт юм.
Өөрөөр хэлбэл алив шашин шүтэх эрх чөлөөг боомилохгүй ч, энэ хуулиар уламжлалт шашин бол бурхны шашин гэж заахаар байв. Мөн дотоодын бурхны шашны тэргүүнээ Шашны зөвлөлийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө батламжлах учиртай. Шашны зөвлөл гэдэг байгууллага байгуулагдаж ажиллана.
Түүнчлэн шашны байгууллагад тавигдах шаардлагыг өндөрсгөж, орон нутгийн шашны байгууллагын статуст анхаарсан заалтууд багтсан байв.
Өнөөдөр эргээд харахад, Х Богд тодорсны дараа түүнийг шашны тэргүүнээрээ өргөмжлөх болоод бурхны шашны гол институтийн хүчийг сулруулах гэсэн гадаадын болон бусад шашны оролдлогоос хамгаалах агуулга энэ хуулиар яригдаж байсан ч юм шиг санагддаг.
Ц.Хулангийн хамгийн гол буруутгал илээр, Х Богд дээр л буудаг. Тэр Х Богдыг энгийн ардын дундаас тодруулахыг хүсэн, XIV Далай ламд ч захидал бичсэн. Мөн ер энэ хүрээнд, БНХАУ-аас явуулсан, Монголд Х Богд тодорсон гэх асуудалд нэмэлт мэдээлэл олж авах, хяналт тавих үйл ажиллагаанд л оролцчихсон гэж хардагддаг юм. Харин Х Богдыг бусдын захиалгаар, өнөөгийн дүрээр нь тодруулахгүй байх үйл ажиллагаанд хуруу гараа дүрсэн эсэх нь ил тод бус, тусдаа асуудал юм.
Харин өнөөдөр Х Богдыг олон нийтэд ил танилцуулсны дараа геополитикийн асуудлуудыг судлаачид ч, иргэд ч бага багаар ханзлан ойлгож эхэлж байна. Энэ нүдээр, тусгаар улсын хувьд Богдын институтийн дараагийн том залгамж улс Монгол болох үндсэн чухал нюанстай учир шашны өрх чөлөөгөө бататгах шаардлага үүссэн.
БНХАУ-аас Монголд суух Бүрэн эрхт Элчин сайд асан Цай Вэньруйг “Монгол дахь Х Богдын асуудалд хааль тавьж чадсангүй” гэдэг үндэслэлээр эгүүлэн татсан, тэр явахаасаа өмнө Ерөнхийлөгчтэй уулзахдаа энэ асуудлаар хатуухан сөрөг байр суурь илэрхийлсэн гэдэг яриа явдаг.
Хэрэв Ц.Хулангийн эсэргүүцсэн хууль батлагдсан бол Ерөнхийлөгч Х Богдыг “Шашны тэргүүн” хэмээн албан ёсоор батламжлах байв. Мөн гадаадаас санхүүжих аливаа шашны байгууллага, хөдөлгөөнд хаалт хориг тавихаар байсан. Энэ өнөөдрийн нүдээр, өмнө нь урт хугацаанд далд яригдаж, анхаарал татаж байсан Х Богдыг ил гаргах, албан ёсоор залах чухал бэлтгэл ажил байсан мэт харагдах талтай. Нэг л тал.
Ямартай ч Ц.Хулангийн сүүлийн захидалдаа цохсон улстөрч бол дээр дурдсаны дагуу Ц.Нямдорж, Б.Энхбаяр нар дээр эргэлдэх юм. Ц.Хулангийнхаар тэд гадаадын захиалгаар тус хуулийг боловсруулж, өргөн барьсан. Бас түүнийхээр тэд л Ц.Хуланг тагнуулын хэрэгт унахад голчлон оролцсон гэгдэх болж таарч байна.
Ц.Хулан Улсын дээд шүүхэд хандсан ч давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давахын шүүх бол 2023.11.01-нд Ц.Хулан нарын хэргийг хэлэлцэж, Ц.Хулангийн ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн шийдвэрлэж, шоронгоос сулласан билээ.
Ц.Хулангийн эцсийн найдвар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Түүний өмгөөлөгч нар Ерөнхийлөгчид өдгөө хандчихаад байгаа юм.
Ц.Хулангийн хамгийн сүүлд бичсэн захидалтай ЭНД ДАРЖ танилцана уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
за даа төрийн �##�бан хаагчийн үүргээ мэдэхгүй тангараг өргөчихөөд төрийн нууцыг бу�####�д өгч мөнгө авчихаад одоо хүмүүсийг бүү буртууга эх орон гэдэг чинь �########�чуудын зүгээр нэг хэлдэг үг биш шүү
Женког дагасан новшнууд бүгд эх орноо хорлогчид байх юм.
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан ч билүү тэгж шүлэглэсэн шигээ байхгүй дээ. Үхсэнээ хийж �##�бан туша�##�д шунаж, бас улс төр рүү орсийн. Ядаж л хүүхэлдэйн театрын даргаа хийж байхгүй дээ. Эгэл жирийн амьдрах шиг сайхан юм хаана байна. Мөрөөрөө ардынхаа дунд, сайхан шүлгээ бичээд, авьяасаараа амьдраад явах чад�##�тай хүүхэн ш дээ. Гол нь үр хүүхэд, аав ээж нь л өрөвдмөөр шан�##�ж буй байх даа. Бусад нь, тэр тусмаа �##�бан туша�##�тай явахад нь дагаж намирч явсан гарууд мартаа байлгүй, зарим хүмүүс тийм л хүн чанаргүй болсон цаг. Гэр бүлтэйгээ баяр жарг�##�тай амьдрах хайран хугацаа.
Odoo tegej hood dur todruulj munhuuldagaa boli dalai lam ch Odoo tsagt bololtsoogui gesen
Баттулгын байсан газар б�##�агтай,батгана суусан газар баастай гэж.
Хулан одоо гоншигонох хэрэггүй. Бусдын гар хөл болохоосоо өмнө бодох нь яасан юм. Одоо ялаа л эдэл.
Гарамжав авгай жил бүр Энэтхэгт Д�##�ай ламын монголчуудад зориулсан хаврын хурлыг хндэн жил дара�##�ан бүхэлд нь даасаар өөрийн ачаа 10-р Богдоор тодруулуулсан гэж үзэж болно.
Гүтгэлэг
Гахуульдаад ачаа богд болгож болдийм болуу
bolchood bna avilgal hahuulgvi yum gej bhgvi mongold
10-р богдын аав Алтаннар гэдэг хүний т�##�аар нилээд сайн судлах хэрэгтэй. Алтаннар нэртэй пингвин шиг явдаг хятад эмэгтэйг харж байсан.
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр хэчнээн матрын нулимс унагах гэсэн юм .хэдэн х�##�тар мөнгөнөөс төрийн нууцыг худ�##�дсан илт болсон шүү дээ.
Хулан болио
Харин ч хулан төрд хэрэгтэй зайран (удган)байсан юум биш үү тэгээгүй шашиний тэргүүнийг ерөнхийлөгч батламж�##�даг болчихсон бол өдийд хужаагийн дохиураар байх байж дээ тэр үед Баттулга ерөнхийлөгч байж таарсан нь зол болж тэгээгүй одоогийн энэ байсан бол өөртөө бас нэг эрх мэдэл наах гээд тэнэгтэхгүй гэх газаргүй чой хамба ямар нэг шах�##�таар л ажилаа өгсөн байж таарна тэгээд ч одоогийн ерөнхийлөгчийн нутаг нугийн хүн захи�##�гатай юум шиг хамба номуун хан болж байдаг чой хамбыг чимээгүй байгаарай гээд дарамт�##�ж байгаа бололтой хаа байсан МИАТ-ийн хоол ундны асууд�##�д холбоод сануулаад байна даа
Ам �##� хоёроо захирч явж чадахгүй бол ийм үр дүнд хүрдэг юм даа одоо яая гэхэв
ГАШУУН ҮНЭН .
10 p богдыг яаж тодруулсныг уншаад үзээрэй дээ
богдын эцэг эх мөнгө өгч хүүхдээ тодруулах нь битгий хэл харин ч эсэргүүцэж бараг шок болсон бх шүү 10 р богдын эцэг эх эрдэм боловсрол ажил хөдөлмөр төгс хүмүүс шүү юун хулан зариг өнөрөө тэд тохой дутах блгүй
дашрамд хэлэхэд
Ша�##�даа өмхий нохойн гөлөг минь. Улсаас хулгай хийсэн �########� нар ш дээ
Юугаа дэмийрээд бнаа??!! Бусад хулгайчуудад на�##� үгээ хэл.
Чи Гарамжав уу тээ
10-р богд Монголоос тодорсон нь яамай даа хулан эх орныхоо эсрэг ажиллаж гадаадын байгууллагаас сая саяар нь мөнгө авсан учир шийтгэгдээ биздээ одоо хэчнээн ч захиа бичээд хэрэггүй гэдгээ ойлгомоор юм даа.
Эх орныхоо эсрэг ажилласан шулам бол энэ Хулан гээч хүүхэн. Үүнийг нийт мулгуу тэнэг хүмүүс огт ойлгохгүй байна. Тэр тусгаар тогтнолын институт болсон 10-р Богдыг эсэргүүцэж, орос хятадуудтай хүч хавсран унагаах гэж байсан. Энэ бол Монголын тусгаар тогтнолыг унагаах гэсэн үг. 10 -р Богд бол шашин биш. Тэр Гарамжавын зээ ч гэсэн энэ тийм чух�##� зүйл биш. Тэр бол Буддын шашны ноён 3 оргилын нэг бөгөөд бүх ш�##�гуур сонжилтыг даван гарч ирсэн институт. Д�##�ай ламын сонжоогоор бүх сонжоо нь таарч тохирсон. Ийм институт манайд байсан учраас 1911 онд манай монголчууд тусгаар тогтнож чадсан. Гэтэл Хулан гэгч шулам хужаа оростой хамтарч энэ тусгаар тогтнолын институтыг эсэргүүцсэн. Иймээс түүнийг шоронд нь хатаах ёстой. Дахиад ийм чар�##�банууд гарч ирвэл мөн дахин баривчлах хэрэгтэй. Хамар дор хагархай хэнгэрэг гэгчээр олон долоон жорын юм солиороод байв�##� Мөнх тэнгэрийн цээрлэл хүлээх л болно.
Хуцдаг х�##�тар
Тийм шүү Алтаннар гэсэн нэртэй монгол хүн байдаггүй. Гэтэл Х Богд гэх бацааны аав нь �##�таннар. Энэ юу болоод байнаа. Манайх ямарч хөгжилгүй хүн амынх нь 1/3 нь буюу 1 сая гаруй хүн нэн ядуу болчохоод байхад Х Богд могд гэж илийрч б�##�айрч явах хэрэггүй л юм шүү дээ.
Тэр хэрэгтэй хэрэггүйг ч чи бид хоёр шиг юм ч мэддэг юм биш байхаа
Хэдий �##�даа оноотой явж байгаа ч бид ардчилсан нийнэмд амьдарч байгаа тиймээс өөрийнхөө буруугүй гэдгийг шүүхийн өмнө батлаад гараад ирэх бүрэн боломж байсан шүү дээ.Тэгэхээр их хэмжээний орлого оо тайлбарлаж чадаагүй нь тодорхой шүү дээ.Ер нь женко-г дагасан хүмүүс ийг ийм л тавилан хүлээж байдаг юм уу даа.
Ядарч яваа хүнийг яасан их тавладаг үхдэлүүд вэ?
Харин тийм шүү. Тэр их хэмжээний мөнгө гдг бол хятадын тагнуул манай тагнуулынхантай хаитарч хийсэн занга!!!
За тэр хурлын шууд дамжуултыг бүтэн үзэж л байсан. Тийм сүртэй юм биш. Яамны Сайнзориг гэгч хурган дарга нь шууд гадаадын хууль орчуулаад аваад ороод ирчихсэн Энхбаяр сүүлд хэзээ хойно бид дутуу дулимаг төсөл хийснээ зөвшөөрч байнаа гэдгээ мэдэгдсэн юм л болсон. Христийн хэдэн бачка оччихсон л дүфф дүф юмаа бас яриастай хөгжилиэй л хур�##� харагдаж байсан
Хаха мөнгө хөөсөн шун�##�т �########� одоо бүүр ямар даргатай бав�##�цсанаа ярихнэээ
Тэгээд үхснээ хийж их хэмжээний мөнгийг гадаадын тагнуулаас авч худ�##�ддаг байна аа? Зүлгэн дээр амбаар мамбаараа бариад Зүгээр л өөдөө хараад хэвтэж байхгүй дээ?
Одоо бүх юм өнгөрсөн хэнд ч гомдоод нэмэргүй
Ха ха хэн чамайг бтла новшийг дага гэсйин ккк
Энжи
Баттулныг дагасан бүхэн бараан хар мөртэйг амьдр�##� бат�##�сан. Олны танил гэдгээрээ олрн түмний толгойг эргүүлж, өөриын бурууг булзааруулах гэсэн муу санаа биелэхгүй биз ээ. Өөрийн хийсэн бүхэн- өөрийн толгой дээр л унадаг гэж сурга�##�тай.
Бузрын урвагч дөрвөд нямдорж түүний үр хүүхдийн монголын төрд учруулсан гай их болсон. Хулгай хийнэ худлаа ярина луйвардана авилгадна урвана. Есөн шид нь бүрдсэн ийм л�##�руудыг устгана гэхээр хуулиа өөрчлөөд бат�##�чихсан. Зүгээр л зүй бусаар үхээсэй
Бусдын газар нутаг руу түрэмгийлэн орсон Дайныг дэмжигч, эмэгтэйд хэлэх үг үлджээ,ээ бүү үзэгд
Хэргийг яаж ч зохиож �##�ь ч т�##�аас нь яаж ч тайлбарлаж мушгиж болдог юм байна лээ дээ
Хужаа болон америк барууныхан шашинаар нь дамжуулж монголчуудыг хүлцэнгүй номхон үгэнд оромхой байлгах гэж хиймлээр богд тодруулж түүнийгээ хүчээр тахин шүтүүлэх ажил явуулж бна. Үүнийг эсэргүүцэх нь ганц хулан найрагчийн ажил биш молиго үмхэж бгаа нийт монголчуудын эгдүүцэх зүйл байлаа!
Бөгсөө хянаагүй хүн одоо хүн чирээд юүхнэв нүгэл төрийн хайр хүндлэлийг хүртээд гараад ир
Тэр Х Богдыг энгийн ардын дундаас тодруулахыг хүсэн гэнэ..... 10 дугаар Богдын аавынх нь аав жолооч, ээж нь багш хүн байсан.Энэ хүмүүс эгэл ард биш юмуу ....Тэгээд ч хүүхдийг нь Богдоор тодруулахад эсэргүүцэж, болгохгүй гэж чадлаараа л тэмцсэн. НҮБ-д хүртэл захиад�##� бичсэн.
ТАГНУУЛ БОЛ МОНГОЛЫН НҮД ЧИХ...ТЭР ХЭЗЭЭ Ч АЛДАХГҮЙ
etssee hurtel janhuga umuur
Өөрийн хийсэн хэрэгтээ өөр хүнийг битгий чирэх гээд бай, зүв зүгээр байхад юу гэж ял авах юм бэ! мөнгөнөөс болж Монголоо �##�даж дээ, одоо жоохон ч гэсэн өөрийнхөө буруу гэдгийг ойлгож дуугүй баймаар юм даа.