Гадаад мэдээДЭЛХИЙ

Калифорни мужийн дэлгүүрүүдэд гялгар уут зарахыг хориглоно

АНУ-ын Калифорни мужийн захирагч Гавин Ньюсом дэлгүүрүүд гялгар уут зарахыг хориглосон хуульд гарын үсэг зурж баталжээ. Тус муж супермаркет болон бусад дэлгүүрүүдэд нимгэн гялгар уут зарахыг хориглосон байсан юм. Гэхдээ худалдан авагчид дахин хэрэглэх боломжтой зузаан гялгар уутанд бараагаа хийх боломжтой байжээ.

Тэгвэл Калифорни мужийн оршин суугчид 2026 оноос эхлэн дэлгүүрүүдээс гялгар уут худалдан авах боломжгүй болно. Худалдан авсан бараануудаа хийх уут авчраагүй хэрэглэгчид цаасан уут л авах боломжтой байх юм. Тус хуулийг дэмжсэн хүмүүсийн нэг нь Калифорни мужийн сенатор Кэтрин Блэйкспир иргэдийг гялгар уут дахин ашиглахгүй байгааг онцолсон байна. Тэрбээр нэг хүнд ногдох гялгар уутны хаягдлын хэмжээ 2004 онд 3.6 кг байсан бол 2021 онд 5 кг болсон гэжээ.

Байгаль орчны төлөөх ашгийн бус байгууллага “Oceana” Калифорнийн амбан захирагч Ньюсомыг сайшааж “Калифорнийн эрэг, далайн амьтад болон олон нийтийг нэг удаагийн гялгар уутнаас хамгааллаа” хэмээсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button