ОХУ-ын шатарчдыг олон улсын тэмцээнд өрсөлдөхийг хориглосноо хэвээр үлдээлээ

2022 онд Украины дайн эхэлсний дараа Олон улсын шатрын холбоо (Fide) ОХУ болон Беларусийн шатарчдыг олон улсын тэмцээнд өрсөлдөхийг хориглох шийдвэр гаргасан. Тэгвэл “Fide”-гийн ерөнхий ассамблей Будапешт хотод хуралдахдаа тэрхүү хоригийг хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан байна.
Будапештад цугласан төлөөлөгчдийн олонх нь хүүхэд, эмзэг бүлгийн хүмүүст тавьсан зарим хязгаарлалтыг цуцлах боломжийн талаар Олон улсын олимпын хороотой зөвлөхийг дэмжжээ. Харин ОХУ-ын шигшээ баг, албаны хүмүүс, туг, сүлд дууллыг олон улсын тэмцээнд хориглосноо хэвээр үлдээсэн юм. Одоо төлөөлөгчдийн шийдвэрийг “Fide”-гийн зөвлөл гаргана. Тус зөвлөл санал хураалтын үр дүнг хүчингүй болгох магадлал бага.
Английн шатрын холбооны тэргүүн Малколм Пэй энэхүү шийдвэр нь ОХУ-ын хувьд томоохон ялагдал боллоо гэжээ. Санал хураалтэ эхлэхийн өмнө Украин төлөөлөгчдийг хоригийг авахаас татгалзахыг уриалсан юм. Украины шатрын холбооны тэргүүн Виктор Капустин “Украины хувьд ялалт. Энэ санал хураалт нь ОХУ өөрсдийнх нь таамаглаж байсан шиг дэмжлэг байхгүй гэдгийг харууллаа” гэжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.