Нийгэм мэдээ
БНСУ-ын төмөр замын даргатай уулзаж, санал солилцлоо

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Солонгосын үндэсний төмөр зам” компанийн дэд захирал Им Жунгил тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээн дэх өнөөгийн хамтын ажиллагаа болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тухайлбал хоёр компанийн хооронд энэ оны 6-р сард байгуулсан харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр ойрын ирээдүйд хамтран ажиллах санал, төлөвлөгөө зэргийг хэлэлцэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.