Xinhua: БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Монголын нийслэлд төмөр замын нүхэн гарц нээлээ

Хятадын хэвлэлүүдэд тус улсын хөрөнгө оруулалтаар манай улсад хийгдсэн замын бүтээн байгуулалтын ажлуудаа онцлон мэдээлснийг орчуулан хүргэж байна.
-Монголд дөрвөн байршилд төмөр зам доогуурх нүхэн гарцыг ашиглалтад оруулна-
2022 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын 4 байршилд төмөр замын нүхэн гарц барих төслийг түлхүүр гардуулах гэрээнд талууд гарын үсэг зурсан. Уг төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
Улаанбаатар хотын үндсэн дөрвөн байршлын босоо тэнхлэгийн замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэхийн тулд “China TIESIJU Civil Engineering Group Ltd” компани ажиллаж байгаа бөгөөд нүхэн гарцын зураг төслийн ажлыг 2022 онд эхлүүлжээ. Зураг төслийн ажлыг найман сарын хугацаанд, 2023 оны хоёрдугаар улирлаас барилгын ажлыг эхлүүлж, 18 сарын хугацаанд барилгын ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөөний дагуу ийн дуусгасан байна.
Төмөр замын нүхэн гарцыг дараах дөрвөн байршилд хэрэгжүүлнэ.
-Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын гарамын баруун тал;
-Геологийн төв лабораторийн төмөр замын уулзвар, Сонгинохайрхан дүүрэг;
-Баянгол дүүрэг, Гермес төвийн урдуур төмөр зам;
-Нарны зам, Их тойруугийн гудамжны уулзвар
- Төмөр замын нүхэн гарцын төсөл нь Хятадын "Бүс ба зам" санаачилгын хүрээнд хэрэгжиж буй гэжээ-
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод БНХАУ-ын санхүүжилтээр баригдсан шинэ төмөр замын нүхэн гарцыг хоёр улсын төлөөлөл хамтран нээлээ. Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуан, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тэргүүтэй хоёр улсын холбогдох албаны хүмүүс, төслийн гол ажилтнуудын хамт оролцов. Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлах Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг төмөр замын нүхэн гарцыг “Хятадын төмөр замын 4-р инженеринг групп” барьжээ.
Төмөр замын нүхэн гарцын төсөл нь Хятадын "Бүс ба зам" санаачилгыг “Монголын тал нутгийн замын хөгжлийн стратеги”-тай холбоход чухал ач холбогдолтой төдийгүй олон сорилт бэрхшээлийг даван туулсан ч жил гаруйн дараа албан ёсоор нээгдсэн гэдгийг Шэнь онцолсон юм. Шинээр баригдсан нүхэн гарц нь замын хөдөлгөөний ачаалал, төмөр зам дамнасан зорчих цагийг багасгахын зэрэгцээ Монгол Улсын Төмөр замын албан ёсны оператор “Улаанбаатар төмөр зам” компанийн ачаа тээврийг эрс нэмэгдүүлснээр эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлнэ гэж Х.Нямбаатар онцоллоо.
Олон жилийн турш Улаанбаатар хотын замын түгжрэл тулгамдсан асуудал болоод байна. Анх 500 мянган оршин суугчдыг хүлээн авахаар төлөвлөж байсан тус хотод өдгөө Монголын 3,5 сая хүн амын бараг тал хувь нь оршин суудаг бөгөөд 640 мянга гаруй тээврийн хэрэгслийн ачаалал ихтэй аж. Хүн амын хурдацтай өсөлт, эдийн засгийн хөгжил нь замын хөдөлгөөний асуудлыг улам хурцатгасаар байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэггүй л монглд хөрөнгө оруул�##�т хийх юм Хужаа аниа ах нар.
Метро барихын оронд төмөр замаа Богд уулын урдуур гаргах хэрэгтэй байсан.Энэ төмөр зам УБ хотыг хоёр хувааж түгжрэлийг улам нэмж байгааг тооцогддоггүй юм байх даа.Төмөр замаа хотоос гаргахгүйгээр хичнээн ,гүүр ,нүхэн гарц бариад нэмэргүй дээ .
Өмнөх өчнөөн өр ширээ яан даа гэж байж мангар тэнэг толгойлсон данхан толгойт Монголыг Хятадын өрийн хавханд орууллаа.
Хөрөнгө оруул�##�т гэж юу гэсэн үг вэ, зээл юм уу, тусламж юм уу мэдэх юм �##�га. Дээгүүрээ яриад л баахан өр тавьдаг болж, энэ улсын эзэн Нямбаатар бололтой. Яахав БНХАУ бидний нүүрсийг авч бна, тэд нүүрс олдохгүйдээ аваагүй, бас нөмөр нөөлөг болж бна шүү. Хятадыг дагаад хөгжих хэрэгтэй. Японтой зуур�##�даад Солонгос хөгжсөн, бид Оросыг дагаад боссон ч одоо тэдний хоцрогдсон технологи хэрэггүй болсон.