Нийгмийн

Оросын "Росатом" компани монголд салбараа нээжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлах үеэр айлчлалын багт тус улсын төрийн атомын энергийн толгой корпораци "Росатом"-ын төлөөлөгчид ирээд буцсан. Энэ үеэрээ манай эрчим хүчний салбарын хамгийн гол асуудал болох Цөмийн цахилгаан станцын асуудлыг холбогдох албаныхантай ярилцаж, тодорхой албан бичгүүдэд гарын үсэг зурсан.

"Росатом"-ын тухайд, Оросын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч компаниудын нэг бөгөөд нэг ёсондоо Оросын нэрийн өмнөөс цөмийн эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага билээ. Ураны хайгуул, олборлолт баяжуулалт, хувиргалт, түлш үйлдвэрлэлт, ЦЦС-ын зураг төсөл, барилга угсралт, ЦЦС-ын ашиглалт, засвар үйлчилгээ, инженерчлэл, цөмийн холбогдох байгууламжуудыг ашиглалтаас гаргах түүнчлэн эцсийн түлш болон цацраг идэвхт хаягдлын боловсруулалт зэрэг цөмийн үйлдвэрлэлийн бүх хэсгийг хариуцдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button