Зеленский: ОХУ-ыг дарамталж энх тайван тогтоох хэрэгтэй

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт /2024.09.24/ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өмнө үг хэлсэн байна. Тэрбээр ОХУ, Украины дайныг зөвхөн хэлэлцээгээр намдаах боломжгүй, харин Москваг хүчээр энх тайвны дэглэмд оруулах хэрэгтэй гэжээ.
Зеленский дайн нэг өдөр дуусна гэхдээ үүний шалтгаан нь хэн нэгэн дайнаас залхсанаас эсвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцсоноос өөр байна хэмээсэн юм. Тэрбээр “Путин олон улсын хууль дүрмийг зөрчсөн тул тэр зогсохгүй. ОХУ-ыг зөвхөн хүчээр энх тайван дэглэмд оруулах хэрэгтэй. Дайн цор ганц түрэмгийлэгч, НҮБ-ын дүрмийн цор ганц зөрчигч ОХУ-ыг шахах хэрэгтэй” гэсэн байна.
Үүнээс гадна тэр БНАСАУ, Ираныг ОХУ-д зэвсэг нийлүүлснийг онцолж, Москвагийн де факто хамсаатан хэмээжээ. ОХУ-ын НҮБ дахь Элчин сайд Василий Небензиа үг хэлэхдээ “Барууны орнууд уур амьсгалыг хордуулахгүй байж чадахгүй. Хэлэлцээний цагийг Украины асуудлаар дүүргэх гэж оролдож байна” гэсэн юм.
АНУ болон БНХАУ-ын топ дипломатчид мөн тус уулзалтад ам зөрөлджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “ОХУ-д тусалж буй орнууд бол зөвхөн Хойд Солонгос, Иран биш. Энэ зөвлөлийн өөр нэг байнгын гишүүн болох БНХАУ нь ОХУ-д машины эд анги, микроэлектроник нийлүүлдэг” хэмээсэн юм. Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ-ын дэмжлэг нь ОХУ-ыг дайнаа үргэлжлүүлэхэд тусалж байгаа гэдгийг няцаасан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Фааа, Гонооон том бнааа, Оросыг хүчээр энх тайвны дэглэмд оруулна энэ тэр гээд, ха ха хаа