Инфографик: Gen Z үеийнхэнтэй ажиллах хэцүү ч тэд дэлхийд хамгийн хэрэгтэй хүмүүс
Хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн судалгаанд компаниуд Z үеийнхнийг ажилд авахаас зайлсхийдэг болсон хэмээх судалгаа олон нийтийн дунд маргаан үүсгээд байна.
Ингэхдээ, Зургаан компани тутмын нэг нь Z үеийнхний харилцааны ур чадвар, зан төлөв болон мэргэжлийн ур чадвараас нь болж ажилд авахдаа эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн 10 ажил олгогч тутмын зургаа нь 2024 онд ажилд орсон төгсөгчдийг ажлаас нь халсан байна. Долоон хүн тутмын нэг нь ирэх жил ч гэсэн шинэ төгсөгчдийг ажилд авахаас татгалзаж магадгүй гэж мэдэгджээ.
Судалгаанд 1000 орчим бизнесийн, компанийг хамруулсан бөгөөд тэдний 75 хувь нь шинэ төгсөгчдийг хангалтгүй гэж үзжээ. Ажил олгогдын 39 хувь нь Z үеийнхнийг харилцааны ур чадвар муу, 46 хувь нь мэргэжлийн ур чадвар дутмаг нь хамтран ажиллахад хэцүү гэж хариулсан байна. Гэвч хүний нөөцийн зөвлөх Брайан Дрисколлын хэлснээр асуудал нь Z үеийнхэн биш, боловсролын системтей холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Тэрбээр "Өнөөдрийн боловсрол онолыг чухалчилдаг. Ажил олгогчид шинээр ажилд орсон хүмүүст зааж сургахын оронд ажилтан бэлтгэлгүй гэж ажлаас нь халж байна. Энэ нь олон түвшний системийн доголдлыг илтгэх мөчлөгийн асуудал" гэжээ.
Нөгөө талаас "The Hustle"-н судалгаанаас харахад 2025 он гэхэд Gen Z нийт ажиллах хүчний 27 хувийг бүрдүүлнэ гэсэн судалгааны хариу гарчээ.
Gen Z & Ажлын байр
Судалгаанд оролцогчдын 40-өөс дээш насныхан 30 хувьд нь өндөр цалин хамгийн чухал гэсэн бол 30-40 насныхан 29 хувьд нь ажил амьдралын тэнцвэр нэн тэргүүний асуудал аж. Тэдний эрхэмлэдэг дараагийн хүчин зүйл бол компанийн үнэт зүйл, ёс зүй юм. Тэгвэл Gen Z-н ажил мэргэжлийн эцсийн зорилго нь,
- Судалгаанд хамрагдагсдын 37 хувь нь хувийн баялгийг бий болгохын тулд ажиллаж байгаа бол
- 21 хувь нь дэлхийг өөрчлөх, өөрчлөлт хийхийг зорьж байгаа аж.
Үеийн ялгаа
Мянганыхан Gen Z-тэй ижил үнэт зүйлстэй бол Gen X болон Baby Boomers зэрэг ахмад үеийнхэн ажил мэргэжлээр ахих боломж багатай үед өссөн учир дэвшлийг эрэлхийлж одоогийн ажлын байраа орхих магадлал бага байдаг гэнэ. Тиймдээ ч сүүлийн үеийн хүүхдүүд ажил голдог, нэг газраа 10, 20 жил ажиллах чадваргүй гэж ярьдаг биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.