СПОРТ
Аваргуудын лигийн шигшээд Английн хоёр баг шалгарлаа

Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт өндөрлөж, шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Ирэх зургаадугаар сарын 1-нд Испанийн нийслэл Мадрид хотын “Wanda Metropolitano” цэнгэлдэх хүрээлэнд аваргуудын лигийн Дэлдэн чихт цомын төлөө Английн Ливерпүүл болон Тоттенхэм Хотспур клубууд шалгараад байна.
Ливерпүүл клубын хувьд аваргуудын лигийн шигшээ тоглолтод ес дэх удаагаа шалгарахдаа таван удаад нь түрүүлсэн дархан аваргууд. Харин Тоттенхэм Хотспур клуб түүхэндээ анх удаа шигшээ тоглолтод шалгарч байгаа нь энэ юм.
Европын аваргуудын лигийн шигшээ тоглолтод хамгийн сүүлд 2007-2008 оны улиралд Манчестер Юнайтед болон Челси клубууд шалгарч байсан. Тэгвэл 11 жилийн дараа дахин Англиас 2 баг аваргуудын лигийн шигшээ шатанд шалгарлаа.
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.