Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин цөмийн зэвсэг ашиглаж болно гэж баруунд анхаарууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2024.09.25/ газар нутагт нь энгийн зэвсгээр цохилт өгвөл цөмийн зэвсэг ашиглаж болно гэж баруунд анхааруулсан байна. Тэрбээр газар нутагт нь өгч буй аль нэг цохилтод цөмийн хүчин тусалбал хамтарсан цохилт гэж Москва хүлээж авна гэсэн юм.

Путин ОХУ-ын цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлийг шинэчилсэн гэдгээ мэдэгдэхдээ ингэж хэлжээ. Түүний хэлсэн үгээс харвал шинэчилсэн цөмийн зэвсэг ашиглах нөхцөл нь босгыг мэдэгдэхүйц бууруулсан бололтой.  Тэрбээр нэг өөрчлөлтийг онцолмоор байна гээд “Цөмийн зэвсэггүй аль ч улс цөмийн зэвсэгтэй улсын оролцоотойгоор ОХУ-ын эсрэг түрэмгийлбэл хамтарсан дайралт гэж үзэх санал дэвшүүлсэн” хэмээжээ.

Сүүлийн үед АНУ болон Их Британи Украинд нийлүүлсэн зэвсгээр нь ОХУ-ын газар нутагт гүн цохилт өгөх зөвшөөрөл олгох талаар авч үзэж байгаа. Москва цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлөө өөрчилсөн нь Кремлийн үүнд хариу өгч буй явдал гэж хэлэхэд болно. Путин мөн ОХУ-ын холбоотон Беларусь түрэмгийлэлд өртсөн, ердийн зэвсгийн дайралтад хохирвол цөмийн зэвсэг ашиглаж болно гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 26, 2024 09:53

Зөв шүү Путин гуай. Наад украйн дээрээ цөмийн зэвсгээ нэн яар�##�тай хаяж украйныг газрын хөрснөөс арчин Америк тэргүүтэй НАТО-гийн солиотонгуудын зүрхийг зогсоо. Орос орон бүхнийг ялах болно. Урагшаа ура ура ура

Бодит байдал
Бодит байдал
9 сар 26, 2024 10:38

Мэдрэлүүдийн орк хаан

Зочин
Зочин
9 сар 26, 2024 21:10

Гаргиас �######�аарай ста нараа хол очиж �##��##�цаарай ста нар аа !

Зочин
Зочин
9 сар 27, 2024 11:17

Зөв....,олуулаа нийлж нэгийг зодвол хариуг нь хатуухан барь

zochin
zochin
9 сар 27, 2024 15:27

оросийн буруу гёополитэкийн үүднээс дэлхийг дахин хуваах тэмцэл явагдаж байна. хэрвээ энэ тэмцэлд орос ялв�##� соц-с7 дор хувь манайд тохионо . юун эрчим хүч нэфтийн хамаар�##�аас гарах тоглоомын улс болж хувирна.

Холбоотой мэдээ

Back to top button