Нийгмийн
Монгол Улс 2025 он хүртэл эрчим хүчний төслүүд дээрээ хүч хаяна
Энэ онд эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэхээр Засгийн газраас 100 хоногт томоохон төсөл, бүтээн байгуулалтуудаа явуулъя гэдэг зарчим барьсан. Уг ажлын хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон хуучирсан модон тулгуур бүхий цахилгаан дамжуулахх агаарын шугам болон дэд станцуудаа сайжруулахаар нийт 59.9 тэрбумыг төсөвлөжээ.
Сэргээгдэх эрчим хүчийг нэмдүүлэхэд 66 сая ам.доллар зарцуулна
Эрчим хүчний ямар төслүүд зонхилж байна вэ,
- Төвийн эрчим хүчний системээс алслагдсан аймгуудад Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох зорилгоор 2019-2027 он хүртэл Азийн хөгжлийн банкны холимог санхүүжилт авахаар зураглажээ. Нийт зээлийн санхүүжилтийн 14.6 сая ам.доллар нь буцалтгүй тусламжаар олгогдох бөгөөд төсөвт санхүүжилт нь 5.6 сая ам.доллар юм. Баруун бүсийн алслагдсан сумдын эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилгоор нарны сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх аж.
- Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Алтай сум, Завханы Улиастайд 5 мВт-ын нарны цахилгаан станц, Говь-Алтайн Есөнбулагт 10 мВт-н, Ховдын Жаргалт суманд 135 кВт хүчин чадалтай “Гүний дулааны халаалтын систем”-ийг суурилуулах ажил ид явагдсаар байна.
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөлд мөн санхүүгийн баталгааны 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” үлдсэн 70 хувийг Засгийн газраас хариуцах байдлаар үндсэндээ 2 үе шаттайгаар нийт 847 сая ам.долларын санхжүүжилтээр 150 мВт-ын станцыг 2024-2027 он хүртэл бүтээн байгуулахаар төлөвлөөд байна.
- Манайдаа томоохонд тооцогдож буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хятадын Эксим банкны 95 хувийн хөрөнгө оруулалтаар буюу үлдсэн 5 хувийг нь Монголын Засгийн газрын санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн. Нийт 61 сарын хугацаатай товлогдсон энэхүү бүтээн байгуулалтад одоогийн байдлаар 265 сая ам.долларын санхүүжилт яригдаж байна.
- БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн нөхцлийн дагуу 149 сая ам.долларын санхүүжилтээр 2019-2024 он хүртэл Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 65 гаруй км дулаан дамжуулах шугам сүлжээ бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем ашиглалтад оруулах ажлыг эхлүүлжээ.
- Дэлхийн олон улсын хөгжлийн ассоциациас хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 41 сая ам.долларын санхүүжилт бүхий 2020-2025 он хүртэл УБДС ТӨХК-ийн чадавхийг сайжруулж, төвлөрсөн дулааны хангамжийн дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр дулааны алдагдал багасч, дулаан хангамж эрс сайжрах аж.
- Багануурын 400 мВт цахилгаан станцын төсөл нь Хятадын хөрөнгө оруулалтаар концессийн гэрээний дагуу нийт 634 сая ам.доллараар 2021-2026 он хүртэл баригдах товтой ажил явагдаж байна. Уг төсөл нь төвийн бүсийн эрчим хүчний системийн эрчим хүчний хэрэглээг багасгах, стратегийн ач холбогдол бүххий ордуудыг эрчим хүчээр хангахаас гадна Дорнод, Өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилготой юм.
Эндээс харахад, ирэх он хүртэл эрчим хүчний реформыг хурдтай үргэлжлүүлэх ажил руу Засгийн газар сайтар хүч хаяхаар байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 жилийн хугацаанд юу ч хийгээгүй МАН яг энэ төслүүдийг хөдөлгөж харагдаач. Гараан дээр баахан зураг,ТЭЗҮ болгоно. Дараа дараагийн жилүүдэд хүч нь суларсаар, дуу нь цаашаа орсоор тэгээд л хов хоосон болдог доо. Данх тэртусмаа бүүр ч чадахгүй. Чойжилсүрэн хулгай л хийж чадна
Тийм шүү 66$ сая МАНхны кармандл орон хийсэн юмгүй ард түмэн улам өрөнд орон Африкийн араас �##�ь эрт орчон шүү дээ тийм үү хө
Сэргээгдэх эрчим хүч одоогийн байдлаар өндөр өртөгтэй, байг�##�ийн нар , с�##�хинаас хамаар�##�тай . Энэ төслийг явуулах бүлэглэл улс орноо бодож байна уу, өөрсдийгөө бодож байна уу. Түүний оронд ус төрөгчийн цахилгаан станцаа хөгжүүлвэл ямар вэ.