БНХАУ-ын үйлдвэрлэлийн орлого их хэмжээгээр буурав
БНХАУ-ын аж үйлдвэрийн ашгийн үзүүлэлт наймдугаар сард огцом буурч, энэ он гарснаас хойш хамгийн их хэмжээгээр буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан энэхүү мэдээлэл нь эдийн засгийн өсөлт удааширч буйг илтгэсэн хэд хэдэн сөрөг үзүүлэлтүүдийн нэг байв.
Тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээлснээр наймдугаар сард үйлдвэрийн ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 17.8 хувиар буурчээ. Энэ нь долоодугаар сард 4.1 хувиар өссөнөөс эрс өөр үзүүлэлт юм. 2024 оны эхний найман сард үйлдвэрийн ашгийн өсөлт мөн эрс буурч 0.5 хувьд хүрчээ. Энэ жилийн эхний долоон сард тус үзүүлэлт 3.6 хувь байсан юм.
Наймдугаар сард аж үйлдвэрийн ашгийн уналтын үзэгдсэн шалтгаан нь зах зээлийн эрэлт бага байгаатай холбоотой. Мөн өөр нэг томоохон хүчин зүйл нь БНХАУ-ын зарим бүс нутагт өндөр температур, хүчтэй бороо, үер зэрэг байгалийн гамшиг тохиосонтой холбоотой гэж Үндэсний статистикийн товчооны статистикч Вэй Нинг хэлэв.
Өнгөрсөн жил үзэгдсэн өндөр үр дагавар нь мөн үйлдвэрийн ашгийн уналтыг илүү хүчтэй харагдахад хүргэжээ. “China Everbright Bank”-ийн макро эдийн засгийн судлаач Жоу Маохуа хэлэхдээ автомашин болон тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын ашгийн бууралт уг үзүүлэлтэд хамгийн их нөлөөлсөн гэсэн юм.
БНХАУ-ын засгийн газар энэ жил эдийн засгаа таван хувиар өсгөнө гэх зорилт тавьсан. Шинжээчид тэрхүү зорилтыг их амбицтай, хүрэхэд хэцүү байх болно гэдгийг онцолж байсан юм. Дотоодын эрэлт муу хэвээр байгааг харуулсан наймдугаар сарын үйлдвэрлэлийн орлогын огцом бууралт нь БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт хүч муутай явагдаж байна гэх айдаст илүү хүч нэмэв. Үүний улмаас дэлхийн томоохон фирмүүд 2024 оны БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг таван хувиас бага гэж өөрчлөхөд хүрлээ.
Тус улсын сүүний салбарын томоохон компани болох Өвөр Монголын Миллийн аж үйлдвэрийн групп компанийн цэвэр ашиг нь энэ оны хоёрдугаар улиралд 40 хувиар буурсан байна. Энэ эдийн засгийн сэргэлтэд гол саад болоод буй дотоодын эрэлт сул байгааг онцолж харуулж буй. Дотоодын эрэлт муу байгаагаас гадна ажлын зах зээл, үл хөдлөхийн салбарын нөхцөл байдал эдийн засгийн удаан сэргэлтэд ихээхэн нөлөөлж байгаа.
БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны статистикч Вэй Нинг “Дотоодын хэрэглэгчдийн эрэлт сул байсаар байгаа учир эдийн засгийн орчин төвөгтэй байна” гэжээ. Эдийн засгийн хэтийн төлөвт бага ч гэсэн өөдрөг байдлыг бий болгохын тулд БНХАУ-ын төв банк өнгөрсөн мягмар гарагт /2024.09.24/ шинэ арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Ингэхдээ тус банк арилжааны банкнууд нөөцдөө хадгалах ёстой мөнгөний шаардлагыг 50 суурь нэгжээр бууруулсан юм. Мөн арилжааны банкнуудад олгох зээлийнхээ хүүг бууруулж, зарим үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтын урьдчилсан төлбөрийг багасгасан.
Энэ нь цар тахлаас хойш БНХАУ-ын төв банк эдийн засгаа дэмжих гэсэн хамгийн том алхам байв. Гэвч шинжээчид эрэлт хэрэглээг ихэсгэхийн тулд нэмэлт хөнгөлөлтүүд, ялангуяа санхүүгийн тусламж зайлшгүй чухал гэж анхааруулж байна. БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн долоох хоногийн пүрэв гарагт /2024.09.26/ гэнэт хуралдсан. Тус хурлаар эдийн засгийн өсөлтийн зорилтыг биелүүлэхийн тулд 'шаардлагатай санхүүгийн зардлыг' гаргахаа эрх баригчид амласан юм. Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хувийн бизнесүүдийг илүү дэмжиж, албан тушаалтнуудыг эдийн засгийн сэргэлтэд анхаарлаа хандуулахыг уриалжээ.
БНХАУ энэ жил эдийн засгаа дэмжихийн тулд 284 тэрбум долларын бонд гаргахаар төлөвлөж байгаа. Бондын орлогоор тус улс хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй айл өрхөд сар бүр 114 ам.долларын тэтгэмж олгох гэх мэт төлөвлөгөө гаргажээ. Харин эхний хүүхэд нь энэ тэтгэмжид хамаарахгүй байна.
Үүнээс гадна сүүлийн саруудад Бээжин хэрэглээг дэмжиж, хөрөнгө оруулалт татахын тулд хоёр шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хоёр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд БНХАУ 300 тэрбум юанийн санхүүжилтийг урт хугацааны бондоор босгосон юм. БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн дэд дарга Жан Шаоган “Зарим дэмжлэгийн арга хэмжээг аль хэдийн нэвтрүүлсэн. Заримыг нь боловсруулж байгаа. Тиймээс шинэчлэлийн хоёр хөтөлбөр бүрэн хэрэгжиж эхлэхэд иргэдийн худалдан авах чанар, аж үйлдвэрийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх нь дамжиггүй” гэжээ.
Эх сурвалж: Reuters, SCMP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ тун онцгүй мэдээ байна даа.
Монгол улсад үхлийн цохилт гэсэн үг!!!
Путиныг дэмжсэн учир Америк Барууныхан Хятадын банк компаниудад хориг тавиад эхлэсэн нь нөлөөлж байгаа юм даа. Хятад Оростой 200 тэрбум ам долларын худ�##�даа гүйлгээ хийдэг бол Хятад Америктай 12 Их наяд ам доллар, Европын Холбоотой бас тэр орчим Их наяд еврогийн худ�##�даа хийдэг. Оросоос хамаагүй илүү худ�##�даа хийдэг энэ 2 том тив улсуудтай наймаа худ�##�даа хийхгүй бол Хятадын бараа илүүдэлд орж дампуур�##�д орж эхлэж байгаа нь энэ. Путин Хятадыг хөлдөө чирч байна даа хахаха
АНУ ч гэсэн өөрөө хүнд байд�##�д байгаа өрийн тааз нь хэтрээд б�##�арч байгаа Бодлогын хүү нь 0.25нэгж байсан бол одоо 5 нэгж байна. үүний цаана Ардын амьдр�##� сүйрч байгаа л гэсэн үг дээ