Нийгэм мэдээ

Тарвага ичээндээ орлоо

Тарвага ичжээ. Энэ талаар судлаачийн бичснээр нийслэл орчин есдүгээр сарын 26-27-ний өдрүүдэд тарвага ичээлжээ. Монгол орны тарвага тархан оршдог уулын ландшафт, экосистемийн хэв шинж ялгаатай тул ичээнд орох, гарах хугацаа өөр байдаг аж.

Тарваганы ичээлэх үйлдэл нь тэдний мэнд үлдэх гайхалтай зохилдолгооны арга зам  бөгөөд биеийн жингийн 1/3-тэй дүйх хэмжээний цагаан өөх биедээ хуримтлуулж, үүгээрээ хүйтэн өвлийн турш "хулдаад", хавар түүний "хөнжил" нимгэрсэн гарч ирнэ.

Биеийн температур нь дундажаар 38-40 цельсийн градус, ичээлэх явцад 4-5 градус болж, зүрх нэг минутад 180-200 удаа цохилдог бол ичээлэх үед 28-38 удаа, харин нэг минутад 60 удаа амьсгалдаг бол ичээлэх явцад 1-2 удаа болж амьсгалын давтамж эрс цөөрдөг тухай судлаачид тэмдэглэжээ.

Тарваганы хуримтлуулдаг өөх цагаан холбогч эд бөгөөд биеийн дулаан зохицуулгад зарцуулагддаг бол бор эд буюу бидний хэлж хэвшсэн ёсоор "хүн мах"-ны өвөрмөц эс нь маш элбэг митохондри агуулах тул тарвага унтах үеийн энерги үүсгэгч бичил генераторын үүрэг гүйцэтгэдэг. Жилийн 160-175 хоног буюу 6 сар орчмыг ичээндээ унтаж өнгөрүүлнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-01 12:03

Тувам нь ?өбйгаа

Зочин
Зочин
2024-10-01 12:20

энэ жил эрт ичээлжийнаа. Өвөл чанга болно доо

Зочин
Зочин
2024-10-01 14:32

Хөөрхөн юм. Чулуугаар бүр таглаж

Зочин
Зочин
2024-10-02 16:43

Хэр бодитой мэдээлэл юм бол доо.

Холбоотой мэдээ

Back to top button