Ч.Сайханбилэгийг эх оронд нь авчрахаар АТГ, УЕПГ, ЦЕГ хамтран ажиллаж байна
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын давуу байдал үзүүлсэн, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудалд УИХ-ын эрх мэдлийг давуулж, Засгийн газраар шийдсэн зэрэг асуудлаар яллагдагчаар татагдсан. Дээрх үндэслэлээр Ч.Сайханбилэгийг интерполын хөх буланд багагүй хугацаанд эрэн сурвалжилсан бөгөөд "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах хүмүүсийн нэрийг тэргүүлж байсан ч интерполын хайлтаас нэр нь хасагдсан хэвээр байна.
Түүнийг сонгуулийн өмнө ирнэ гэх мэдээлэл хөшигний ард яригдаж байсан. Гэвч уг мэдээллийг албаны эх сурвалжууд болон Ч.Сайханбилэгийн хамаарал бүхий этгээдүүд эрс үгүйсгэсэн юм. Мөн сонгуулийн өмнө ирвэл шууд саатуулагдах эрсдэлтэй гэж үзсэнээр сонгуулийн дараа ирж, улс төрийн бужигнаан багатай цагаар шалгуулна гэх мэдээллийг тодорхой хүрээнд өгсөн гэгдэж байв.
Гэтэл одоо УИХ-ын сонгуулиас хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч өнөөх сүр дуулиантайгаар эрэн сурвалжилсан нь намжмал байдалд оржээ.
- ХЗДХ-ийн сайд байхдаа Х.Нямбаатар :Ч.Сайханбилэгийг авчрахаар ажиллаж байна-
ХЗДХ-ийн Сайд асан одоогийн Хотын дарга Х.Нямбаатар энэ оны 6 сард Ч.Сайханбилэгийг авчирна хэмээн хэвлэлүүдээр битүү ярьсан.
Ингэхдээ "Бид АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн боломж байхгүй. Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байж болзошгүй асуудлыг шалгаж эхэлсэн. Түүний хаана байрлаж, амьдарч байгаа тухай мэдээллийг иргэд хууль сахиулах байгууллагад ирүүлсэн" гэж байсан ч хотын дарга болсныхоо дараа уг асуудлыг чимээгүйэн намжааж байгаа нь тэд хөшигний ард гар барилцсан уу эсвэл түүний амбиц энэ сэдвээс холуур байхыг илүүд үзсэн үү.
Ч.Сайханбилэг өөрөө нэг бус удаа эмчилгээний журмаар Америк болон Монголын хооронд ирж очиж байгаа. Монголд очоод Дубайн гэрээний асуудлаар хуулийн байгууллага дээр асуугдахад айгаад байх зүйлгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан ч гадны иргэншил хүсээд зогсохгүй томоохон хуулийн фирм хөлсөлж буй асуудал дуулдаад эхэлсэн. Үүндээ мөнгөн дэмжлэг авсан байж болзошгүй асуудлаар нэр бүхий НИТХ-ын төлөөлөгч асанг хуулийн байгууллага шалгаж байсан удаатай.
Түүнийг Монголд авчрах явцын талаар ЦЕГ-аас тодруулахад "Тухайн хэрэг дээр АТГ, УЕПГ, ЦЕГ зэрэг олон байгууллага хамтарсан байдлаар ажиллаж буй. Нууцын зэрэглэлтэй хэрэг тул УЕПГ-ын зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд мэдээлэх эсэх нь шийдэгдэнэ. Ер нь хайж буй хүнээ тэнд байгаа гээд зарлачихвал зугтах эрсдэлтэй байдаг" хэмээсэн юм.
-С.Сайханбилэгт хамаарах хэргүүдийг эргэн сануулж байна-
АТГ-т өнгөрсөн жилүүдэд тухайлсан хэргүүдээр хэд хэдэн том ажлын хэсэг байгуулагдсаны дотор Оюутолгойн агуулга багтдаг. Энэ хүрээнд АН-аас С.Баярцогт яллагдсан ч гурван шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх цагаатгасан. МАН-аас С.Баяр хорих ял авсан ч магадлангаар суллагдахдаа 5.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хураамж төлж суллагдсан.
Уг багц хэрэгтэй Ч.Сайханбилэгийн асуудал хамт шалгагдсан гэгддэг ч тодорхойгүй шалтгаанаар хэрэг нь бүдгэрсэн юм.
Харин "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголд оруулж ирсэн хувийн хэвшил талд албан тушаалын байдлаа ашиглан, давуу байдал олгосон хэргээр Ч.Сайханбилэгийн хэрэг боогдоод байв. Өнгөрсөн оны сүүлээр өрнөсөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг хэргийг бүхэлд нь прокурорт буцаасан. Үүнд Ч.Сайханбилэгт хамаарах хэрэг ч бас багтсан билээ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НАМУУД НӨХЦӨЖ ЗАСАГЛАСАН. АВЧИРЧ ЧАДАХГҮЙ.
САЙХАНБИЛЭГИЙГ АНУ с АЦАРСАН ХҮНД НОБЕЛИЙН ШАГНАЛ ОЛГОНОО ТА НАР МАНАЙ САЙХАНЦЭЦЭГИЙГ ДИЙЛЭХГҮЙ ЗА АВИЛГААР АВСАН МӨНГӨӨРӨӨ АМЕРИКИЙН АЙМААР ТОМ ХУУЛИЙН ФИРМИЙГ ХӨДӨЛГӨСӨН БАЙГАА.ОДОО САЙХАНБИЛЭГИЙГ МУУХАЙСАЛААВЧ БОЛГОХ ХӨГ НЬ БОЛ ӨНГӨРСӨН.МУУХАЙСАЛААВЧАА ЧИ АВАРГА ЗАГАС БОЛООД НОМХОН ДАЛАЙД АМЬДРАХГҮЙ Л БОЛ ЧИ ӨНГӨРӨӨ ХАРИН ЧИ НАДАД НЭГ ПРУСС АВААД ӨГЧИХВӨЛ БИ ЧАМАЙГ МОНГОЛДОО ЧОНО БОЛГОН ТӨРҮҮЛМЭЭР БАЙНА БОДООРОЙ ЗА
Чадахгүй ш дээ... чаддаг юм бол авчраад,�##�га бологсдын тоо чинь нэмэгдсээр...
Улсын мөнгө луйвардаж, дээрэмдсэн, хулгай хийсэн, хахууль авсан, �##�бан туша�##�аа урвуулан ашиглаж Монголоос гарч зугтсан бусад ГАРУУДЫГ хэзээ авчирч, улсыг хохиролгүй болгох юм бэ
муу хужм�##� гөлөгнүүд минь оюун эрдэнэ данхан толгой, сүр данзан еөк ухаантай нэг гар, нянбактери та нар битгий сүржигнээрэй Сайханбилэг чинь Монголд гиюүртлээ хийх юмгүй удсан байсан. дараа ь тохирсон юм шиг гэнэт гараад явсан гөлөг төөрүүлж байгаа аятай та нар битгий ард түмнээ юу гэдэг билээ??? та нарын ганц чаддаг нэг зүйл байдагштэ БАСАН ДОРОМЖЛОХ
Энэ золбин оргодол ямар мөнгөөр амьдраад бнаа мэдээж хулгайн мөнгө. Гэр бүлийн нь барьж хориочээ.