СПОРТ

Маргааш “Гимнастрада-2019” гимнастикийн уралдаант үзлэг болно

Иргэдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор “Гимнастрада” гимнастикийн уралдаант үзлэгийг тав дахь жилдээ маргааш Монголын Хөлбөмбөгийн холбооны Фүтзааланд зохион байгуулах гэж байна.

Уг уралдаант үзлэгт 4-70 насны иргэд дүүрэг, хороо, хэсэг, байгууллага, хамт олноо төлөөлөн 12 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцдог бөгөөд спорт, уран сайхан, аэробик, хийн дасгал, ушу, таеквондо, спорт бүжиг, акробатик болон бусад спортын төрлүүдийн хэрэглэлтэй болон хэрэглэлгүй дасгал хөдөлгөөн бүжгийн элементүүдийг чөлөөтэй сонгон оролцох юм.

Энэ удаагийн гимнастрада уралдаант үзлэгт нийслэлийн есөн дүүргийн 27 байгууллагын 1043 иргэн оролцохоор мэдүүлжээ.

Б.ТОГТУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button