Н.Учрал: 14 мега төслийн эхлэл болж “Үндэсний хиймэл дагуулын төсөл” албан ёсоор гараанаас гарлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийг хэрэгжүүлэх 14 эрхзүйн реформын хүрээнд мега төслүүдийг ЗГ-ын хуралдаануудаар танилцуулаад явж байгаа. Өнөөдөр ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн эхлэл болгож “Үндэсний хиймэл дагуулын төсөл” албан ёсоор гараанаас гарч байна.
Монгол Францын Засгийн газар хоорондын хэлэлцээ өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн. Энэхүү хэлэлцээ тодорхой шийдэлд хүрч Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргийнхээ хүрээнд төслийн санхүүжилтийн 15 хулийг төсвийн тодотголд суулгасан. Ингээд өнөөдөр Үндэсний хиймэл дагуулын төслийг Үндэсний аюулгүйн зөвлөлд танилцуулахаар боллоо. 2011 оноос хойш энэ төслийн судалгаа хийгдэж эхэлсэн байдаг. Цаашид бид улс орныхоо хаанаас ч интернэтэд холбогдох, харилцаа холбооны дэд бүтэцтэй болохын тулд яг өнөөдрийнх шиг бааз, станц байгуулаад шилэн кабелиар интернэтэд холбоно гэвэл нийт 29 их наяд төгрөг хэрэгцээтэй байгаа. Малчдыг тэгш боломжоор хангахын тулд энэ санхүүжилт хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд малчидтай уулзаад явахад бид интернэттэй болмоор байна гэх хүсэлтийг тавьдаг.
Зах зээлтэй багатай газар хувийн компаниуд дэд бүтэц оруулах ашиггүй учир компаниуд тендер зарлаад ч ордоггүй. Тэгэхээр харилцаа холбооны салбарт шинэ хиймэл дагуул эрэлхийлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ утгаараа үндэсний хиймэл дагуулыг 36 мянган км-т хөөргөж чадах юм бол улс орныхоо хаанаас ч интернэт орох боломж бүрдэнэ.
Мөн сансрын станцыг хэрэглэж байгаа монгол компаниуд гаднын хиймэл дагуулд жилд 9.2 сая доллар төлдөг. Энэ тоо жил ирэх тусам өсөж байгаа. Хэрэв үндэсний хиймэл дагуултай болчихвол гаднын хиймэл дагуулж төлж байгаа түрээс үндэсний хиймэл дагуулд төлөгдвөл дээрх төсөл ямар ч алдагдалгүй байна гэж бид үзэж байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 хиимэл дагуул мэга төсөл болохуу. мэргэжлийн хүн хэлдээ. гудлаа чаасан хүнхог