Нийгэм мэдээ

Өнөөдрөөс эхлэн хааж, шинэчлэх замуудтай танилц

Офицеруудын тойргоос Шархад хүртэлх авто замыг аравдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хааж шинэчлэхээр болсон байна. Ингэхдээ тус чиглэлийг хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр болжээ.

Тэгвэл  эхний хэсэг буюу Шар хаднаас Улаанхуаран /Эко хүнсний зах/ хүртэлх замыг өнөөдрөөс /2024.10.03/ эхлэн хааж аравдугаар сарын 5-ны өдрийн 6:00 цаг хүртэл шинэчлэх аж. Харин хоёрдугаар хэсэг буюу Улаанхуаран/Эко хүнсний зах/-ын баруун уулзвараас эхлэн офицеруудын ордны тойрог хүртэлх авто замыг аравдугаар сарын 5-ны 6:00 цагаас эхлэн, аравдугаар сарын 7-ны 6:00 цаг хүртэл хааж тус тус шинэчлэхээр болжээ.

Чулуун овооны тойргоос "Оргил" худалдааны төв хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчлэнэ. Тус замыг мөн л хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр болжээ. Эхний ээлжид нэгдүгээр хэсгийн ажлыг аравдугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас эхлэн аравдугаар сарын 8-ны өдрийн 23:00 цаг хүртэл хааж замын шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөжээ.

Харин хоёрдугаар хэсгийн авто замын шинэчлэлийн ажлыг аравдугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас эхлэн, аравдугаар сарын 10-ны өдрийн 6:00 хүртэл хийж гүйцэтгэхээр болсон байна.

Тиймээс иргэд, жолооч та бүхэн энэ өдрүүдэд дээрх замаас бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас сануулав.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зам
Зам
10 сар 3, 2024 11:35

Гэр хороололын өөдөө өгсөх гол гол уулын гуу амтай хэсэгт дөрвөлжин чулуу суулгах маягаар хийдэг авто замаа хийчихэлдээ зассан замруу нэг борооноор л бор шороо ороод б�##�лаад байхаддаа. Дарь эх зурагтын замд маш их тохиолддог

Холбоотой мэдээ

Back to top button