"Төр франчайз байгууллагыг дарамтлахгүй байхад л болно. Бусдыг нь хүүхдүүд өөрсдөө сурчихна"

Өнөөдөр тэдний өдөр. Анхан шатнаас эцсийн шат хүртэл суралцаж, тэтгэлэг хүртсэн сурагчдын баярт өдөр юм. Бид АНУ-ын "Ментора" коллежийн Монгол дахь албан ёсны эрх бүхий сургалтын төвд очиж, тэтгэлэгээр гадаадыг зорих гэж буй сурагчдын баярт үйл явдлыг нь хуваалцлаа.
-Одоогийн байдлаар 500 орчим хүүхдэд тэтгэлэг олгоод байна-

55 жилийн түүхтэй эл сургалтын төвөө нээх болсон шалтгаанаа Ментора коллежийн Монгол дахь сургалтын төвийн захирал Ц.Баярмаа эх оронд нь ээж аавынх нь дэргэд хямд төлбөртэйгөөр англи хэлний академик түвшнийг зааж, хэлний бэлтгэлгүйгээр мэргэжлийн ангид суралцах боломжийг хангаж өгөхийг хүссэн гэдгээ онцолсон юм.
Тэрбээр "Давуу тал олон бий. Унших, ярих, сонсох, бичих академик түвшнийг бүрэн хангана. Магадлан итгэмжлэгдсэн програмаар ордог. Нийт 15 түвшин бүхий 1.3 жилийн програмтай. IELTS болоэ TOEFL-ийн оноотой дүйцүүлэхээр сургалт юм. Албан ёсны эрхийг нь авахын тулд гурван стандартыг баримталдаг.
Нэгт, улс бүрд байршлаа заадаг. Энэ нь Засгийн газрын ордноос 500 метр доторх зайд, аюулгүй бүсэд байрлах явдал юм. Манайх одоо 450 метрийн зайд үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоёрт, сургалтын болон сургалтын бус үйл ажиллагааг идэвхтэй явуулах. Сургалтын бус үйл ажиллагаа гэдэг нь элсэлт бүрийн хоёр дахь долоо хоногт пицца парти хийдэг. Мөн бусад нэрэмжит уралдаан тэмцээнд оролцдог.
Гуравт, ижил тохижсон анги танхимд сургалтаа явуулах явдал юм".
Мөн 5-11 хүртэлх ангийн суралцагчид манай сургалтын төвд суралцсанаар Вашингтон ДС хотод 21 хоногийн зуны сургалтад хамрагдах боломжтой байдаг. 70 хувь нь сургалт, 30 хувь нь аялал юм. Манай сургалтын төв 12 дахь жилдээ уг үйл ажиллагааг зохион байгууллаа. АНУ дахь сургууль маань бакалавр болон магистраар жилд гурван удаа элсэлт авдаг. Ингэхдээ мэргэжлийн ангиудад элсэлт авдаг юм. Мөн албан ёсны эрхтэйгээр сургалтыг нь оруулж ирсэн тул IELTS болон TOEFL-ийн оноогүйгээр зөвхөн манай сургуульд хэлний бэлтгэлээрээ дамжуулж, суралцах боломжтой юм" хэмээлээ.
Монгол дахь Ментора коллеж сургалтын 10 анги танхимтай бөгөөд нэг ангидаа 10-20 хүнийг сургадаг байна. Америк стандартын дагуу тохижуулсан сургалтын орчныг бүрдүүлсэн, насны ангилал хамаарахгүйгээр хэлний мэдлэгийн түвшингөө шалгуулаад суралцах боломжтой ажээ. Уг сургалтын төвд гадаад, дотоодын туршлагатай багш нар хичээл заадаг байна.
Нэгт. Түвшин тогтоох шалгалт
Оксфордын онлайн тестийг цаасан хэлбэрээр хоёр цагийн хугацаанд өгнө. Түвшин тогтоох шалгалт ажлын дөрвөн өдөр 9.00-17.00 цагийн хооронд 100 хүртэл хүнээс авах ажээ. Шалгалтын хариуг дор дурдсан олон улсын стандартаар дүйцүүлсэн оноонуудад хөрвүүлж танилцуулна.
Хэлний түвшин | IELTS | TOEFL | CEFR level |
100A | – | 9-11 | A1 |
100B | – | 12-15 | A1 |
100C | 0-1.5 | 16-18 | A1 |
200A | 2 | 19-21 | A2 |
200B | 2.5 | 22-24 | A2 |
200C | 3 | 25-27 | A2 |
300A | 3.5 | 28-30 | B1 |
300B | 4 | 31 | B1 |
300C | 4.5 | 32-3 | B1 |
400A | 5 | 35-45 | B2 |
400B | 5 | 46-59 | B2 |
400C | 5.5 | 60-78 | B2 |
500A | 6-6.5 | 79-93 | C1 |
500B | 6.5 | 94-103 | C1 |
500C | 7 | 104-11 | C1 |
Academic writing Advanced speaking | 7.5-9 | 115-120 | C2 |
Хоёрт. Суралцах хугацаа
Түвшин тогтоох шалгалтаас хамааран суралцах анги нь тодорхойлогдоно. Нэг түвшний сургалт дөрвөн долоо хоног, ажлын дөрвөн өдөр, танхимын гурван цагаар хичээллэнэ. Сургалт нь үндсэн хичээлээс гадна нэмэлт ярианы болон бичгийн 24 цагийн давтлагаас бүрдэнэ. Гурван удаагийн явцын дундах шалгалт болон эцсийн шалгалтын үнэлгээний нийлбэр 70 хувиас дээш гүйцэтгэлтэй байх тохиолдолд дараагийн түвшинд дэвшин суралцана.
Гуравт. Сургалтын төлбөр
АНУ-ын Ментора коллежийн сургалтын төлбөрөөс 70 хувийн хямдралтай суралцуулдаг байна. Сургалтын төлбөр нь 875 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Эл сургалтын төв хамтын ажиллагааны гэрээтэй сургуулийн хүүхдүүдэд суралцах түвшингээс нь хамааруулан тэтгэлгийн хэмжээгээ тогтоодог ажээ. Тэтгэлэг АНУ-ын "Bay Atlantic University"-д бакалавр, мастерын 35 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой болох аж.
Дөрөвт. Суралцах мэргэжил
Тус сургуульд дараах мэргэжлүүдээр суралцах боломжтой ажээ. Үүнд,
- Бизнесийн удирдлага ба менежмент
- Нягтлан бодох бүртгэл
- Улс төр ба олон улсын харилцаа
- Мэдээллийн технологи
- Өгөгдлийн шинжилгээ
- Эдийн засаг ба санхүү гэх мэргэжлүүд багтаж байгаа аж.
Зургаад. Өвөл зуны сургалт
Өвөл зуны сургалт ЕБС-ийн 13-с дээш насны сурагчид өвөл, зуны амралтаараа 21 хоногийн хугацаанд АНУ-ын Ментора коллежоос зохион байгуулдаг аялангаа суралцах хөтөлбөрт хамрагдаж болно. Нэг сургуулиас хамрагдсан тавана сурагч бүрд нэг багш үнэ төлбөргүй хамт явах боломжийг олгох бөгөөд энэ нь АНУ-ын Ментора коллежийн зүгээс ЕБС-ийн англи хэлний багш нарын чадавхыг бэхжүүлэхэд оруулж байгаа бас нэгэн бодит хувь нэмэр ажээ.
Тэтгэлэг гардуулах ёслолд ХЗДХЯ-ны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ирсэн юм. Ийнхүү түүнтэй хэсэг хором ярилцлаа.
-Төр франчайзуудыг дарамтлахгүй байхад л болно-

Энэхүү сургалтын төвийн талаар тэрбээр, "Би Менторатай хамтарч олон арга хэмжээ хамтарч зохион байгуулж байна. Анхнаасаа монголд англи хэлийг сургах, зохион байгуулах дээр анхаардаг.
Миний хувьд олон улсын томоохон лекцийг англи монгол хэлээр их сургуулиудад тавьдаг шүү дээ. Тийм болохоор англи хэл сайн сур гэж ярихда биш хэлний мэдлэг олгох газруудыг дэмжихдээ гол нь учраас би Ментораг дэмжиж ажилладаг. Намайг гадаад хэргийн сайд байхад Ментора анх байгууллагдаад ажил хэргээ эхлүүлж байсан. Хамгийн анх гадаад удирдлага нь монголд ирж байхад нь уулзаж байсан юм. Тэр үед танайх монголд ажиллаж, салбар нээвэл хэр тохиромжтой вэ, манай улс хэдий хүүхдүүдээ боловсролоор хангахыг хичээдэг ч гэсэн дутуу орхигдуулсан зүйлс байна. Гаднын төрөл бүрийн хөтөлбөрт хүүхдүүддээ хамрагдуулах хүсэлтэй байна гэж ярилцаж байсан юм.
Үүний үр дүнг маш олон хүүхэд хүртэж байгаа нь л гол зүйл. Гадаадаас санхүүжилттэй ийм франчайз байгууллагыг төр хүнд суртал гаргаад мэдэмхийрээд хааж боогоод байж болохгүй. Үйл ажидллагаа явуулах нөхцлөөр нь хангах, боломжийг нь олгох хэрэгтэй. Энэ нь төрөөс үзүүлж буй хамгийн том дэмжлэг юм. Бусдыг нь хүүхдүүд өөрсдөө сураад, боломжоо нээчихнэ. Бид хангалттай ажиллах нөхцлийг нь бүрдүүлж өгсний дараа энэ байгууллага байнгын сурагчидтай байгаа нь нийгэм дэх үнэ цэн нь юм. Менторагийн нэг онцлог нь энд англи хэлээ сайн сураад, олонд танигдсан хүүхэд дараагийн тэтгэлгээ хүртэж байгаа нь бодит үр дүн юм. Өмнө нь АНУ-д айлчлалаар очих үедээ Bay Atlantic-ын их сургуульд очиж байсан. Байнгын холбоотой байдаг. Одоо тэтгэлэг гардуулж байгаа хүүхдүүдтэйгээ Америкт очоод уулзах бодолтой байгаа.
-Хамгийн анх өгүүлбэр ч холбож чаддаггүй байсан. Харин одоо тэтгэлгээр АНУ-д сурна-

Вашингтон ДС хотын Bay Atlantic University их сургуульд тэтгэлгээр тэнцсэн Н.Чингүүн: "Би өмнө нь өгүүлбэр зохиож чаддаггүй, англи хэлний түвшин муутай хүүхэд байсан. Ээж маань цахим орчноос зар харж, улмаар надаас суралцах эсэхийг минь асуусан. Би ч зөвшөөрсөн юм. Бүхий л чадваруудаа зэрэг эзэмшээд явсан. Бусад сургалтын төвүүд хичээлээ л заадаг. Ямарваа нэгэн сургалтын бус арга хэмжээг зохион байгуулдаггүй. Сургалтын багш нар маань ч хичээлээ сайн заадаг. Одоо англиар асуудалгүй ярьдаг болсон. Ирэх жил арванхоёрдугаар ангиа төгсөөд Вашингтонд байрлалтай сургуульд очиж суралцана. Сэтгэл хөдлөөд, их гоё байна. Гадаадад сурах нь холын мөрөөдөл байхаа больсон.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.