Техас муж TikTok-ыг хүүхдүүдийн хувийн мэдээлэлд халдсан гэж шүүхэд өглөө

АНУ-ын Техас муж TikTok сошиал платформыг хүүхдүүдийн хувийн мэдээлэлд халдаж, эцэг эх болон асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нь хуваалцаж мужийн хуулийг зөрчсөн гэж буруутгажээ. Ийм учраас тус муж пүрэв гарагт /2024.10.03/ TikTok-ыг шүүхэд өгсөн байна.
Тус гомдлыг Техас мужийн Ерөнхий прокурор Кен Пакстон гаргаж, мужийн хуулийг зөрчсөн тохиолдол болгонд 10 мянган ам.долларын торгууль ногдуулахыг хүсжээ. Пакстоны TikTok-ын толгой компани болох БНХАУ-ын “ByteDance” нь хүүхдэд хувийн мэдээллээ нууцлах тохиргоог олгодоггүй гэсэн байна. Мөн аккаунт нь “private” тохиргоотой байхад хүртэл мэдээллийг нь хуваалцаж, чиглэсэн сурталчилгаа хүүхдүүдэд үзүүлэхийг зөвшөөрдөг хэмээжээ.
Тэрбээр нэмж TikTok болон бусад томоохон технологийн компаниуд Техас мужийн хүүхдүүдийг мөлжиж, насанд хүрээгүй иргэдийн цахим аюулгүй байдал, хувийн мэдээллийг тэргүүнд тавьж чадаагүйдээ хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.