Чингис хааны хөшөө рүү нэвтрэхэд хүсэлт бичиж өгнө, мөнгө төлөхгүй

Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөг хүн бүр мэднэ. Харин тэрхүү хөшөө рүү дур мэдэж нэвтрэх нь хориотой, боломжгүй гэх ойлголттой хүн олон бий. Угаас шууд нэвтрэх боломжгүй. Үүнийг шүүмжлэх хэсэг ч байдаг.
Эргэн сануулбал одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын дарга асан Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсан.
Энэ үеэр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцолж, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болгож байв.
Энэ хүрээнд,
- Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцасны кодыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх
- Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох
- Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, зургаа авхуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Үүний дараа төрийн ордон руу нэвтрэхэд заавал албан хувцас өмсөхгүй байх зохицуулалттай болсон. Мөн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд зориулж нээсэн. Харин Чингисийн хөшөө рүү нэвтэрч болох эсэх асуудал тодорхойгүй хэвээр үлдсэн. Тиймээс энэ асуудлаар Төрийн ёслолын газраас тодруулахад,
"Манайд нэвтрэх хүсэлт бичиж өгдөг. Бид хүлээж аваад цохолт хийдэг. Хүсэлт өгөөд удаан хүлээх шаардлагагүй, тухайн үедээ шийдэгддэг. Өөрөөр хэлбэл тухайн өдөртөө нэвтрэх эрхээ авч болно. Үнэ төлбөргүй гэсэн үг. Энэ хүсэлтийг байгууллага, хувь хүн гээд хэн ч гаргаж болно" гэв.
-Чингис хааны хөшөө баримлын тухай-
Их Эзэн хааны хүрэл баримал нь Эзэнт гүрний их хааны сэнтийд заларч буйгаар бүтээгдсэн бөгөөд хааны дээр зөвхөн “Мөнх Хөх Тэнгэр” л оршино гэсэн утгыг илэрхийлнэ. Их Эзэн Чингис хааныг төв суудалтайгаар, гар болоод хөлийг уужим тавиун, эгэл даруухан боловч ухаалаг, ихэмсэг дүртэйгээр тэнгэрлэг эзэн хаан бэлгэдлээр үүлэн хээ, монгол угалз хээ бүхий бүс агссан байдалтай, хүч чадлын илэрхийлэл болсон барын арьс, торго дурдан тэргүүтнийг тохсон, монголчуудын өнө эртнээс хэрэглэж байсан суудалд заларч байгаа байдлаар дүрсэлсэн. Өгөдэй хааныг бодлогоширсон боловч ихэд ирэмгий, өөртөө итгэлтэй байдалтайгаар, Хубилай хааныг эрдэм ном, гүн ухааныг эрхэмлэгч цэцэн хаан байсаныг илэрхийлэх зорилгоор тухайн үед хэрэглэж байсан зарлиг, албан захидлын хэмжээс бүхий бичиг барьсан байдалтайгаар дүрсэлжээ.
Хүндэтгэлийн 45 гишгүүр бүхий шат нь Их Эзний хаан ширээнд суусан насыг илэрхийлж байгаа бөгөөд шатны 20 гишгүүрийн дор дэлхийд нэрээ дуурсгасан монголын морьт дайчдын дурсгалд зориулан Их Эзэн Чингис хааны хөшөөний зүүн өмнө талд Их Монгол улсын зүүн түмний захирагч Го ван Мухулай баруун талд нь баруун түмний захирагч хүлэг Боорчи нарын морьт хөшөөг байрлуулжээ.
Мөн баганат галерейн баруун хэсэгт “Монгол угсаатны төр улсууд”, зүүн хэсэгт “Их Монгол Улс-эзэн гүрэн” хэмээх шилэн зургийг бүтээсэн. Шилэн зургийн зохиогч зураач Н.Амгаланбаяр, үйлдвэрлэгч Д.Гантулга захиралтай “Шилэн хийц” ХХК гүйцэтгэжээ. Эдгээр зургууд нь тус бүр 18.2*7.2 м хэмжээтэй бөгөөд шилэн урлагийн орчин үеийн технологиор бүтээсэн. Ийм том хэмжээний шилэн зураг дэлхийд ч ховор.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр бичээд өгчих, бухимдах шаардлагагүй.
ИХ БОГД ЭЗЭН ЧИНГИСИЙН ХӨШӨӨНӨӨС БҮХ УЛСЫН ИРГЭД АДИС АВАГТУН АЮУТУГАЙ ЭМЭЭТУГАЙ ЭНЭ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСНЭЭР ЭРХЭМ ТАНЫГ МӨНХ ХӨХ ТЭНГЭР ИВЭЭМОЙ.
Гуцна биз, с�##�аавч түй май