Гадаад мэдээДЭЛХИЙ

Bloomberg: Францын “Orano” Монголд уурхай хөгжүүлэхэд ахиц гарлаа

“Bloomberg” агентлаг Францын “Orano” Монголд уурхай хөгжүүлэхэд ахиц гарсан тухай мэдээлснийг орчуулж хүргэе.

Францын төрийн өмчит “Orano SA” Монгол дахь олон тэрбум ам.долларын үнэлгээтэй уран олборлох төсөл нь 2030 онд цөмийн түлш үйлдвэрлэж эхлэх боломжтой гэж тус компани мэдэгдсэн байна.

“Orano SA” компанийн Монгол дахь төлөөлөгч Оливье Тумир хэлэхдээ хөрөнгө оруулалтын тохиролцоонд гарын үсэг зурвал Зөөвч Овооны уурхайн бүтээн байгуулалтын ажлыг таван жилийн турш явуулсны дараа арилжааны бүтээгдэхүүн гаргах боломжтой гэжээ. Уг төслийг батлах санал хураалт УИХ-ын энэ удаагийн чуулганаар явагдана.

Дэлхий даяар ураны эрэлт нэмэгдэж буй. Учир нь БНХАУ цөмийн цахилгаан станцуудын тоогоо нэмэхээр төлөвлөж, Ази болон Европ дахь бусад улсууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахаар цөмийн реактор барихаар бэлтгэж байгаа. Хэрвээ төсөл батлагдвал Зуувч Овоогийн уурхай нь “Rio-Tinto”-гийн тэргүүлсэн Оюутолгой алт, зэсийн уурхайн бүтээн байгуулалтаас хойших Монголын хамгийн том уул уурхайн төсөл болно.

“Orano SA”-ийн төлөөлөгч Тумир Налайхад болсон аж үйлдвэрийн чуулганы үеэр Монгол Улс нь ураны салбар дахь гол тоглогч болох боломж бий гэжээ. Зуувч Овоогийн уурхайн бүтээн байгуулалт нь 2013 оны өмнөөс эхтэй. Тухайн үед “Areva SA” компани (“Orano SA”-ын өмнөх компани) “Mon-Atom”-той хамтран ураны уурхай бүтээн байгуулах ажил эхлүүлсэн.

Эх сурвалж: Bloomberg  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 16, 2024 16:46

АНУ яагаад нутаг дэвсгэр дээрээ ийм үйлдвэр байдаггүй юм бэ. Хөрсний ус бохирдоно гэж.

Холбоотой мэдээ

Back to top button