Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил: Газын зурваст 40 мянган объект бөмбөгдөж, 4,700 хонгилд цохилт өгсөн

Израилын зэвсэгт хүчин даваа гарагт /2024.10.07/ мэдэгдэл хийхдээ нэг жилийн хугацаанд Газын зурваст 40 мянган объект бөмбөгдөж, 4,700 хонгилд цохилт өгч, мянга гаруй пуужин хөөргөх байгууламжийг устгасан гэжээ. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын долоонд Хамас бүлэг Израил руу гэнэтийн дайралт хийж, 1,200 хүнийг хөнөөсний дараа Газын зурвасын дайн эхэлсэн.

Нэг жилийн хугацаанд Израил 726 цэргээ байлдаанд алдсан байна. Тэдний 380 нь өнгөрсөн оны аравдугаар сард болсон Хамасын дайралтын үеэр амь үрэгджээ. Харин 346 нь Газын зурваст хуурай газрын довтолгоо хийсэн байлдаанд нас барсан байна. Тус улсын зэвсэгт хүчин мэдээлэхдээ 56 цэрэг үйл ажиллагааны ослын улмаас нас барсан гэсэн юм.

Дайн эхэлснээс хойш шархадсан цэргийн тоо 4576-д хүрсэн. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш Газын зурвасаас 13,200 пуужин Израил руу харважээ. Харин Ливанаас 12,400, Иранаас 400, Йеменээс 180, Сириэс 60 пуужин харвасан байна. Израилын арми дайн эхэлснээс хойш 300 мянган нөөц цэрэг татжээ. Тэдний 82 хувь нь эрэгтэй, 18 хувь нь эмэгтэй алба хаагч байсан аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button