Нийгэм мэдээ

Ховд аймагт цахим мөрийтэй тоглоомд 10 сая төгрөг алдсан залуу амиа хорлосон байна

Гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай байсан 27 настай эрэгтэй өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн хэрэг хоёр хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 06-ны өдөр гарлаа.

Тус хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Тийм хэрэг гарсан нь үнэн. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын утсанд “Жаргалант сумын дугаар тоотод манай хүргэн боомилсон байдалтай нас барсан байна" гэх дуудлага аравдугаар сарын 6-ны 15:40 цагт иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 27 настай эрэгтэй, Б нь нас барсан байдалтай олдсон. Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Амиа хорлолттой холбоотой хэрэг тул бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй" хэмээсэн юм.

Талийгаач цахим орчинд мөрийтэй тоглож 10 орчим сая төгрөг алдсан асуудлаас болж гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай байсан байж болзошгүй хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
10 сар 8, 2024 14:47

10хан сая төгрөгний үнэтэй амьтай юм бол яах гэж тогловдоо

Зочин
Зочин
10 сар 8, 2024 20:08

Мөрийтэй тоглоомын нууц газар сайтуудыг хаах хэрэгтэй одоо арай хэтэрлээ сошил орчинд хүртэл хүчинтэй сурт�##�чилгаа явуулах болж

Хэгги
Хэгги
10 сар 8, 2024 20:39

Цаашид амьдрад ч хэрэггүй биз аиьд байв�##� дахиад л баахан мөрийтэй тоглоод эх эцэг, эхнэр хүүхдээ ч тавьж тоглох байснн биз

Зочин
Зочин
10 сар 8, 2024 23:24

Мөрийтэй тоглоомын цахим сайт ажиллуулдаг новшнуудаас болж олон з�##�уус хохирч байнаа. Шун�##�ын тифүүд өөрсдийгөө болж байна гэж бодож байгаа л байх даа. Үйлийн үрээс зугатаж чадахгүй л дээ. Удахгүй олуулаа баригдаж ялаа эдлэх биз. Дэмждэг хуйв�##�ддаг цагдаа нар нь ч гэсэн ялаа үүрээрэй

Зочин
Зочин
10 сар 9, 2024 08:19

АСУУДЛАА МАШ АМАРХАН ШИЙДЖЭЭ ЭНЭ ХҮН МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЭХЛЭЭД МӨНГӨ ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХОВХ СОРООД АРААС НЬ АМИЙГ НЬ АВАН ОДДОГ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬТАЙ.ДАРАА ТӨРӨЛДӨӨ ХОВДДОО ДАХИН ХҮН БОЛЖ ТӨРӨӨРЭЙ ХҮҮ МИНЬ

Зочин
Зочин
10 сар 9, 2024 12:42

Энэ цахим улаан цайм луйврын сайтуудаа яагаад хаадаггүй сонин шдэээ

Маагаа
Маагаа
10 сар 10, 2024 06:53

Ээдээ манай хөдөөнийхөн мөн харамч горгор хүиүүс шүүдээ.тэр л нөлөөлсөн байх

Холбоотой мэдээ

Back to top button