Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ, Украин дайны хоригдол солилцжээ

ОХУ болон Украин хоёр даваа гарагт /2025.06.09/ 25-аас доош насны дайны хоригдлууд солилцсон байна. Энэ нь хэд хэдэн шат бүхий хоригдол солилцооны анхны алхам байв. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.06.02/ Киев, Москва хоёр Истанбулд уулзаж хэлэлцсэний үр дүнд хоёр улс дайны хоригдол солилцох болсон юм. Тэд 1,200 гаруй дайны хоригдол тус тус солилцож, амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг ар гэрт нь өгөхөөр тохиролцсон.

Даваа гарагт хэчнээн хоригдол солилцсоныг аль аль тал мэдээлээгүй юм. Гэхдээ ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдэл хийхдээ хоёр тал ижил тооны алба хаагч солилцсон гэжээ. Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайны улмаас хоёр тал тохиролцоонд хүрч чадсан цөөн хэдэн зүйлийн нэг нь дайны хоригдлуудын солилцоо юм. Киев, Москва Вашингтоны шахалтаар хоёр ч удаа хэлэлцсэн ч дайныг дуусгах эсвэл гал зогсоох асуудал дээр дорвитой ахиц дэвшил гаргаж чадаагүй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С.Эрдэнэцогт
С.Эрдэнэцогт
6 сар 11, 2025 21:37

Цэргийн олзлогдогсод солилцлоо гэх нь зөв хэллэг. Хоригдол гэдэг шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа хүнийг нэрлэдэг. Eguur.mn монгол хэлтэй редактортой болох юм уу, сурв�##�жлагч нараа монгол хэлний сург�##�тад явуулсан нь зүгээр болов уу?

Холбоотой мэдээ

Back to top button