Top StoriesЭРЭН СУРВАЛЖЛАХ

Д.Энхжаргалыг шүүх хорихоос татгалзаж 12 саяар торгоод орхив

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал асан Д. Энхжаргал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгон албан тушаалд томилж, ажлын гүйцэтгэл, тодорхойлолтгүйгээр цалин, урамшуулал олгож Шинжлэх ухаан технологийн санд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг. Тухайн хэргийг анх АТГ мөрдөн шалгаж энэ оны нэг сард прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай бид мэдээлж байсан.

Тус хэргийг тодруулбал, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Бүтэц шинэчлэх батлах тухай” тушаал гаргаж, Шинжлэх ухаан, технологийн санд “орон тооны бус зөвлөл” гэх бүтцийг нэмж батлан, улмаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 58 дугаартай “орон тооны бус зөвлөлийн гишүүд, гэрээт ажилтныг томилох тухай” тушаал гарган дараах хүмүүсийг гишүүдээр томилж, давуу байдал бий болгон,

  • 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд Б.Амарсайханд 2 сая төгрөгийг,
  • С.Буднямд 1.9 сая төгрөгийг,
  • Г.Дугаржавд 2 сая төгрөгийг,
  • Б.Батбуянд 2 сая төгрөгийг,
  • Д.Пүрэвдаавууд 1.9 сая төгрөгийг олгосон байна.

Дээрх дүнг нэгтгэвэл нийт 10 сая төгрөгийн цалин, тэтгэмжийг ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгүйгээр олгосон гэх.

Мөн Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай тушаал гарган М.Батболдыг тус сангийн техникчийн орон тоон дээр томилж, М.Батболдод 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1.1 сая төгрөгийн цалин өгсөн.

Үүнээс гадна Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай тушаал гарган А.Мандахзулыг тус сангийн техникчийн орон тоон дээр томилж, А.Мандахзулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6.9 сая төгрөгийн цалин буюу нийт 8.1 сая төгрөгийн цалинг хөдөлмөрийн гэрээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад олгосон.

-Нэхэмжлэгчид: Цалин авсан энэ хүмүүсийг ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна-

Нэхэмжлэгч талаас дараах мэдүүлгийг өгсөн байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э.ын өгсөн “...Д.ы Э. нь манай Шинжлэх ухаан, технологийн санд хохирол учруулсан учраас нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.

Д.ы Э. нь хууль бус орон тооны бус зөвлөл байгуулаад нийтдээ 7.5 сая төгрөгийн цалин олгосон, мөн М.Батболд, А.Мандахзул нарыг хууль бусаар томилж 5.9 сая төгрөгийн цалин олгосон. Мөн өөрийн төрсөн дүү Д.ы Амгалан-Энхийг томилж 1.6 сая төгрөгийн цалин олгосон. Миний хувьд ийм хүмүүс ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар ажиллаж байсан С.Намсрайжав нь тухайн үед буюу А.Мандахзулын цалин авч байсан цаг хугацаанд ажиллаж байсан 11 ажилтнаас А.Мандахзул  гэдэг хүний талаар тодруулж, бичгээр тайлбар авахад 11 хүн бүгдээрээ мэдэхгүй гэж бичиж өгсөн байсан. Тэгэхээр энэ хүн бодитоор ажил хийж байгаагүй гэсэн үг.

М.Батболд бас бодитоор ажил  хийж байгаагүй хүн. М.Батболд, А.Мандахзул  нарын  хувийн хэрэг гэж манай санд байхгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй. Цагийн бүртгэл харин байгаа. Яагаад гэхээр цалин олгохын тулд заавал цагийн бүртгэл байх ёстой байдаг. Орон тооны бус зөвлөхүүд болох нэр бүхий таван хүн нь 2017 оны 9-12 дугаар сарын хооронд 7.6 сая төгрөгийн цалин авсан. М.Батболд, А.Мандахул нар нь 5.9 сая төгрөгийн цалин авсан, Д.Амгалан-Энх нь 1.6 сая төгрөгийн цалин тус тус авсан байна. Үүнээс нөхөн төлөгдсөн байгаа нь 7.6 сая төгрөг байгаа. Үлдсэн  хохирлын мөнгийг төлүүлэх хүсэлтэй.”

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бадамцацралын өгсөн “...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтээр холбогдох нэр бүхий хүмүүст нийт 21.1 сая төгрөгийн цалин хөлс, тэтгэмж олгохоор бэлэн болон дансаар шилжүүлж өгсөн дүгнэлт  гарсан байна. Манай байгууллагаас шинжээчийн дүгнэлтэд гарсан мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэгийг өгсөн байна.

Харин хэрэгт холбогдогч долоон этгээд дараах мэдлүүлгийг өгсөн байна.

-Ажиллаагүй ч цалин авсан нь үнэн, шүүхийн шийдвэр гарвал бид энэ мөнгийг төлөхөд бэлэн байна-

Холбогдогч С.Будням “...Энэ бол маргаантай асуудал. Шүүх юу гэх юм байгаа юм. Мөн Д.Э. нь өөрөө энэ олгосон мөнгөө бид нарыг хариуцах ёстой гэж хэлж байгаа юм уу. Шүүхийн шийдвэр гарвал бид энэ мөнгийг төлөхөд бэлэн байна. Би бол ОХУ-ын талтай холбоо тогтоож өгч байсан, зөвлөгөө өгч байсан, түүний төлөө надад урамшуулал гэж мөнгө өгч байсан. Энэ олгосон мөнгөө цаанаа ямар шийдвэр гаргаж өгч байсан, мөн ямар хууль зөрчсөн гэдгийг нь бид мэдэхгүй" хэмээсэн байна.

Холбогдогч Б.Батбуян “...Би 1.3 сая төгрөгийг хариуцах ёстой гэдгээ ойлголоо"

Холбогдогч Б.Амарсайханы “...Намайг Д.Э. нь туслаад өгөөрэй гэж байсан. Би хууль бус гэж мэдээгүй. Үүнийг би асуусан нь дээр байх аа. Би мөнгө авъя гэж хэлээгүй, та нарын ажлын хөлс гээд л өгч байсан"

Холбогдогч Д.Пүрэвдаавуу “...Би шинжлэх ухаан, технологийн сан болон Д.Э.д ямар нэгэн ажил гүйцэтгэж өгөөгүй, ажил хийж гүйцэтгээгүй, би дээрх мөнгийг нь хувьдаа зарцуулаад дууссан"

Холбогдогч А.Мандахзулын өгсөн “...Би өр төлбөртэй хүмүүстэй уулзаж, хөөцөлдөх ажил хийж байсан. Яг тодорхой ийм ажил хийсэн гэж тодорхой хэлэх зүйл надад алга"

-Төрсөн эгч маань энэ байгууллагыг босгох гээд л нүдэн дээр ядраад байхаар нь тусалсан юм-

Харин хэрэг үйлдэгч Д.Энхжаргалын төрсөн дүү хэргийн холбогдогч Д.Амгалан-Энхийг өгсөн “...Манай эгч Д.Э.ын ажиллаж байсан Шинжлэх ухаан, технологийн сан нь Хятадын суурь судалгааны сантай холбоо тогтоосон юм. Намайг бол Б.Ганцэцэг гэдэг хүн хариуцаж байсан, би сар гаран ажилласан. Эгчдээ туслах гээд сан дээр хийж болох бүх л зүйлийг хийж байсан.

Анх намайг манай эгч Д.Э. нь намайг туслаад өгөөч гэсэн санал тавьсан. Би өөрийнхөө хэмжээнд хятад хэл дээрх бичиг баримтууд орчуулж байсан. Мөн эрэгтэй хүний хийж болох бүх л юмыг би хийсэн, самбар хадсан, дрож дэвсэх гэх мэт аж ахуйн ажлуудыг ч хийсэн. Орой эгчийгээ хүргэж өгдөг байсан. Нэг сарын 500 гаруй мянган төгрөг авсан. Гурван сар ажиллахад нийтдээ 1 сая гаруй төгрөгийн цалин авсан санагдаж байна. Төрсөн эгч маань энэ байгууллагыг босгох гээд л нүдэн дээр ядраад байхаар нь тусалсан юм" хэмээн мэдүүлэг өгсөн байна.

Дээрхээс харахад хэрэгт холбогдогч долоон этгээдээс зургаа нь мэдүүлэг өгсөн байна. Тэдний өгсөн мэдүүлгээс харахад Д.Энхжаргалын төрсөн дүү эгчдээ тусалсан, эрэгтэй хүний хийж болох бүгдийг хийсэн, харин хэрэгт холбогдогч С.Будням "би ажилласан" гэх тайлбар өгсөн байна. Үлдсэн дөрвөн холбогдогчийн хувьд өөрсдийн ажил хийхгүйгээр цалин хөлс хүртсэн байдлаа хүлээн зөвшөөрч, шүүхээс энэ мөнгөө төл гэвэл төлнө гэх байр суурийг илэрхийлжээ.

Тайлбар мэдүүлэг өгөөгүй М.Батболдыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улс руу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явсан шалтгаанаар иргэний хариуцагчаар татаагүй байна.

Гэрчээр 15 хүн мэдүүлэг өгсөн. Ингэхдээ тухайн хэрэгт шалгагдаж буй Д.Энхжаргалд холбогдох хэргүүдийг үнэн зөв болох талаар нотолсон, баталсан тайлбар мэдүүлгийг шүүхэд өгсөн байна. Гэрчийн мэдүүлгээс дурдвал,

-Нягтлан: Сайдын тушаалаар ийм зөвлөх гэсэн орон тоо байхгүй, мөн гэрээт ажилтнуудад зориулсан цалингийн сан байхгүй гэж би хэлж тайлбарлаж байсан-

Гэрч Б.Отгонжаргал“...Би 2016-2019 онд Шинжлэх ухаан, технологийн санд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Э.ын дээрх хүмүүсийг орон тооны бус зөвлөлийн гишүүний ажилд томилсон тушаалыг үндэслэн цалин олгосон. Захирлын тушаал дээр ТҮ-8-5 шатлалын 40 хувиар бодож цалин олгох тухай байсан, үүний дагуу цалин олгосон" гэсэн байна.

Гэрч Г.Солонго “...2014 оны 10 дугаар сард мэргэжилтнээр ажилд орж байсан, 2017 оны 01 дүгээр сард Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллах болсон. Үүнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр албан тушаал буурсан буюу ажлаас халагдсан. Ингээд захиргааны хэргийн шүүхэд хандаад 2019 оны 04 дүгээр сард ажилдаа буцаж ороод 2019 оны 09 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

Намайг ажиллаж байх үед дээрх таван хүнийг ажилд томилсон тушаал гарч байсан. Миний хувьд Д.Э. болон захиргааны даргадаа сайдын тушаалаар ийм зөвлөх гэсэн орон тоо байхгүй, мөн гэрээт ажилтнуудад зориулсан цалингийн сан байхгүй гэж хэлж тайлбарлаж байсан. Би бол цалин олгох боломжгүй гэж үзэж байсан. Бид санхүүгийн байгууллага болохоос биш энэ олон эрдэмтдийг авч ирж зөвлөгөө авах шаардлага байхгүй гэж хэлж байсан. Намайг албан тушаал буурснаас хойш дээрх хүмүүст цалин олгогдсон байна. Сангийн захирлын тушаал гараад хүн томилоод ажиллуулсан байгаа. Миний хувьд захирлын тушаалын дагуу цалин олгох үүрэгтэй. Гэхдээ М.Батболд, А.Мандахзул нар гэж хүмүүсийг би санахгүй байна. Энэ хоёр хүний хувьд нэг хүн нь намайг ажиллаж байх үед цалин авч байсан, нөгөө хүн нь  намайг ажлаа өгснөөс хойш ажиллаж байх үед цалин авсан басан. Миний хувьд захирлын тушаал гараад ороод ирж байгаа нөхцөлд цалин олгоно.

Намайг ажилд томилогдохоос өмнө Д.Амгалан-Энхийг ажилд томилчихсон байсан. Бид нар энэ асуудлыг илрүүлж гаргаж ирж байсан. Овог нэрээр нь шүүхээр гарч ирэхгүй байсан. Гэтэл овгийг нь өөрчилж, тушаал гаргасан байсан. Дамиран гэдэг хүн нийгмийн даатгалын санд байгаагүй, тэгээд регистрын дугаараар нь шүүхэд Д.ы Амгалан-Энх гэж гарч ирсэн. Үүний дагуу Д.Э. захиралд орж овог нь буруу бичигдэж тушаал гарсан байна гэж хэлж байсан. Тэгээд Д.Э. нь үүнээс хойш удаагүй дүүгээ халах тушаал гаргасан байсан. Миний хувьд цалин өгөх боломжгүй, зөвшөөрөхгүй гэсэн байр суурьт байсан. Ийм учраас ажлаас халагдсан гэж бодож байгаа” хэмээсэн байна.


-Холбогдогч хүмүүст нийт 21.1 сая төгрөгийн цалин хөлс, тэтгэмж олгохоор тооцож 15.7 сая төгрөгийг гарт олгосон байна-

Тухайн байгууллагад гарсан ашиг сонирхлын зөрчил, үүссэн асуудалд “Дабль аксиом аудит” ХХК-ний хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулж байна.

“Дабль аксиом аудит” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/46 дугаартай “...Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар ажиллаж байсан Д.Э. нь Боловсрол, соёл, шинжлэх ухаах, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Шинжлэх ухаан, технологийн сан ТБ, АГ, УТҮГ-ын захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон бөгөөд төсвийн төвлөрүүлэн захирагч болно. 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай” 207 дугаар тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлыг “Шинжлэх ухаан, технологийн сан, Нийгмийн, Анагаах ухааны, Хөдөө аж ахуйн, Техникийн, Байгалийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудын төсвийг” төвлөрүүлэн захирагчаар баталж, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллахыг даалгасан. Б.Амарсайхан, С.Будням, Г.Дугаржав, Б.Батбуян, Д.Пүрэвдаавуу, М.Батболд, А.Мандахзул, Д.Амгалан-Энх нарт 2016-2018 онуудад нийт 21.1 төгрөгийн цалин хөлс, тэтгэмт олгохоор тооцож 15.7 төгрөгийг гарт олгосон байна.

Үүнийг задлавал Д.ы Амгалан-Энхэд 3 сая төгрөгийн, М.Батболдод 1.1 сая төгрөгийн, Б.Амарсайханд 2 сая төгрөгийн, С.Буднямд 1.9 сая төгрөгийн, Г.Дугаржавд 2 сая төгрөгийн, Б.Батбуянд 2 сая төгрөгийн, Д.Пүрэвдаавууд 1.9 сая төгрөгийн, А.Мандахзулд 6.9 сая төгрөгийн цалин, тэтгэмж бодогдож олгогдсон” гэх дүгнэлт гарсан.

-Прокурорын газраас Д.Энхжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан-

Улмаар дээрх дүгнэлт мэдүүлэгт үндэслэн рүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах үндэслэл болсон байна.

Ингээд Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Энхжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгээс “5.400.000 төгрөгөөр торгох”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэлээс “торгуулийн ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан. Харин Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх яллагчийн дүгнэлтээс тэс өөр шийдвэр гаргасан байна.

-Шүүхээс: Д.Энхжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж 12 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ-

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд энэ оны наймдугаар сарын 29-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа, Улсын яллагч Э.Номин-Эрдэнэ нар шүүгдэгч Д.Энхжаргал, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Ш.Төгсгэрэл нар оролцсон эрүүгийн 1902008870102 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцсэн аж.

Шүүхийн шийдвэрийг тодруулбал, "Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар учруулсан хохирлыг хэсэгчлэн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Д.Э.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж 12 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулах санал гаргасан хэдий ч шүүгдэгч Д.Э.аас учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн болон анх удаа шүүхээр ял шийтгэгдсэн, хувийн байдал зэргийг харгалзан шүүх түүнийг зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулсан. Ингэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгч нараас гаргасан торгох ялын хэмжээний талаар гаргасан саналыг хүлээн аваагүй" хэмээн дурдлаа.  

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр болсон байна.

-Харин холбогдогч этгээдүүдээс цалин хэмээн олгосон мөнгийг Шинжлэх ухаан, технологийн санд эргэн төлүүлэх шийдвэр гаргасан-

“Дабль аксиом аудит” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нийт 21.1 сая төгрөгийн цалин хөлс, тэтгэмжийн зарцуулалт хийгдэж, үүнээс Д.Амгалан-Энхэд 3 сая төгрөг, М.Батболдод 1.1 сая төгрөг, А.Мандахзулд 6.9 сая төгрөг, Б.Амарсайханд 2 сая төгрөг, С.Буднямд 1.9 сая төгрөг, Г.Дугаржавд 2 сая төгрөг, Б.Батбуянд 2 сая төгрөг, Д.Пүрэвдаавууд 1.9 сая төгрөгийн цалин хөлс, тэтгэмж олгогдсон байх бөгөөд Д.Э. нь сайн дураар 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд 7.6 сая төгрөгийг орон тооны бус гэх хүмүүсийн хохиролд төлсөн (тухайн цаг хугацаанд орон тооны бус зөвлөлийн гишүүдэд 7.6 сая төгрөгийн цалин хөлс олгосон гэж тогтоосон байсан), уг төлсөн дүнгээр эдүгээ орон тооны бус зөвлөлийн таван хүний учруулсан хохирлын тус бүрийн ямар хэмжээг төлснийг тогтоох боломжгүй тул нийт 10 сая төгрөгөөс 7.6 сая төгрөгийг хасаж тооцож, үлдэх 2.4 сая төгрөгийг иргэний хариуцагч Б.Амарсайхан, С.Будням, Г.Дугаржав, Б.Батбуян, Д.Пүрэвдаавуу нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 484 мянган төгрөгийг, А.Мандахзулаас 6.9 сая төгрөг, Д.Амгалан-Энхээс 3 сая төгрөг, М.Батболдын учирсан хохирлыг шүүгдэгч Д.Э.аас буюу 1.1 сая төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Шинжлэх ухаан, технологийн санд олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Оролцогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Пүрэвдаавуу нь нас барсан гэж тайлбарлах боловч мөрдөн байцаалт, шүүхийн шатанд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй буюу тодорхой баримтгүй байх тул иргэний хариуцагч Д.Пүрэвдаавуугаас холбогдох хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд тухайн нөхцөл байдал баримтаар нотлогдвол хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хуульд зааснаар хариуцвал зохих этгээдээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Харин иргэний хариуцагч М.Батболдыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улс руу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явсан шалтгаанаар иргэний хариуцагчаар татаагүй боловч түүнд хууль зөрчиж, эдийн давуу байдал бий болгосон үйл баримт нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдсон, түүнд олгосон цалин хөлсний хэмжээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноос гадна нэгэнт төрд хохирол учруулж, М.Батболдоор ямар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээ, холбогдох хувийн хэргийн бүрдэлгүй, тухайн санд бодитоор ажилласан эсэх нь тогтоогдохгүй, М.Батболд нь одоо Монгол Улсад оршин суудаггүй нөхцөлд түүнд олгосон цалин хөлсийг шүүгдэгч Д.Э.д хариуцуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Д.Энхжаргал нь 1969 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй. Тухайн санг 2016 оны 11 сараас 2019 оны нэг сар хүртэл удирдсан аж.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-09 15:43

AVILGACHIDAA CHADAHGUI BAIJ,HEREG GEHED HECUU L YUM BNA.IRGENII JURMAAAR SHIIDEJ BOLOHOOR YUM BISH UU

Зочин
Зочин
2024-10-09 18:35
Reply to  Зочин

Өнөрөөд 5 жил өгсөн байж жинхэнэ өгөх хүмүүст нь кккк

Зочин
Зочин
2024-10-09 17:17

Энэ хүн Белла Хадидтай адилхан байна.

...
...
2024-10-09 17:19

Ичмээр юм...кк

Наран
Наран
2024-10-09 17:41

Ийм л бузарууд шинжлэх ухааны байгуулагд үүрлэж байхад Монголын шинжлэх ухааны с�##�бар тээр доор нэрнээс цаашгүй болохсон өөр яах вэ дээ .

ИРгэн
ИРгэн
2024-10-09 17:48

Тэрбишдагвын НУА гэж яригддаг байсан. Тэр л энэ хүнийг шинжлэх ухаанд ямарч падгүй ШУТИС-ийн багш байхад нь авчирж өндөр �##�бан туша�##�д томлуулсан шүү дээ.ккк Чадваргүй, байгууллага удирдах боломжгүй хүмүүсийг томилоод л бай.. ийм л юм болно.ккк

Зочин
Зочин
2024-10-09 18:33

Ингэж цөлмөдөг хув�##�знууд даа. Толгойг нь илээд өнгөрч

Зочин
Зочин
2024-10-09 18:46

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Судлаач хүн
Судлаач хүн
2024-10-09 20:36

Шинжлэх ухааны с�##�барын эрдэмтэд ц�##�ин хөлсөө нэмүүлмээр байдаг

хүннү
хүннү
2024-10-09 20:49

Ийм сангийн дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөл байх ёстой. Гэхдээ хур�##�дсан цагаар нь хөлс өгч болно. Зарим гэрчүүд худлаа ярьж байна. Ийм хүмүүс хэзээ ч зүгээр тус�##�даггүй юм. Мөнгө л хардаг. Доктор гэсэн цол зэргээрээ, энд тэндхийн зөвлөлд нэрээ оруулж хэдэн төгрөг олох гэж гүйцгээдэг нь худлаа биш ш дээ. Яг гарсан үр дүн байдаггүй л байхгүй юу. Сэтгэл гарган ажилдаг бол улс орон ийм байхгүй. ШУТСан хөгийн хөгийн төслийг санхүүжүүлдэг. Голдуу ёндоотой, шургаа ихтэй нөхдүүд л санхүүжилт авдаг гэсэн.

zochin
zochin
2024-10-09 21:30

shijgiin haltar huduunii ork avgai zduu

Зочин
Зочин
2024-10-10 02:21

ichij vhesei

Зочин
Зочин
2024-10-10 02:56

1991 - 2020 онуудад их сугуулиудын дипломыг маркны цуглуулга шиг дамын наймаагаар мянга мянгаар нь худ�##�даж авсан уг мэргэжлээр А ч байхгүй з�##�уу үеийнхэн одоо монгол улсыг мнгас хув�##�з харх шиг ховх сорон хулгайлахаар сэг харсан элээ шиг улайран зүтгэж байна. Тэд нар мөнгөөр бүхнийг авилгадаж худ�##� хулхи луйвараар хүссэн бүхнээ хийж болно гэж яс махандаа шингээсэн з�##�уу үе гэдгийг нүд чихтэй болгон мэднэ.

Холбоотой мэдээ

Back to top button