ДЭЛХИЙ

Гар утсаа цэнэглэнгээ чихэвч сонсож байсан охин тогонд цохиулж нас баржээ

Малайз улсад өнгөрсөн долоо хоногт гар утсандаа чихэвч залгаж, хөгжим сонсоод унтсан 16 настай охин цахилгаанд цохиулж нас барсан хэрэг гарчээ. New Straits Times сонины мэдээлснээр, Мод Аиди Аззар Захрин нэртэй уг охиныг өрөөнийхөө шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байхад нь ээж нь олсон байна. Охины биед хүрч үзэхэд хүйтэн байсан хийгээд, хоёр чихнээс нь цус гоожиж байсан аж.

Цагдаа нарын урьдчилсан шинжилгээгээр, охины биед ямар нэг үхлийн шалтгаан болохуйц гэмтлийн ул мөр ажиглагдаагүй байна. Харин чихнийх нь ойр орчимд түлэгдсэн байсан бөгөөд, улмаар цэнэглэж байсан гар утаснаас чихэвчээр дамжин цахилгаан цохиж нас барсныг тогтоосон байна.

Энэ бол 2019 он гарснаас хойших гар утсаараа чихэвчний хөгжим сонсож байгаад нас барсан дөрөв дэх тохиолдол болж байгаа аж. Үүний өмнө Бразил улсад 17 настай охин ийм шалтгаанаар амь үрэгдсэн бөгөөд, чихэнд нь Airpod хайлж хатсан байдалтай олдсон байна. Иймээс иргэдийг гар утсаа цэнэглэж хонохдоо чихэвчний хөгжим сонсохгүй, дэргэдээ тавихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ss
Ss
2019-12-14 10:16

Air pod ? Ter chine yu gesen ug ve utasgui chihevch bizdee

Qtuu
Qtuu
2019-12-16 00:47

Airpod yagad utasgui baij tog avna gj uu

Холбоотой мэдээ

Back to top button