Нийгэм мэдээ

Амралтын газраас алга болсон 61 настай эрэгтэйг долоо хоног эрэн хайж байна

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг газарт тус сумын харьяат иргэн Б нь аравдугаар сарын 02-ны өдрийн 22:00 цагийн орчим “Цагаан хашаат” амралтын газраас сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 06-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Б /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 08-ны өдөр “Зөөлөнгийн даваа” гэдэг газраас баруун хойд зүгт 5 км-т “Өгөөмөр-Уул” гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:45 цагт түр зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button